Урт наслах есөн зөвлөмж
 Ардын эрх 2009.09.04

 

Эрдэмтэд хүн 120 жил амьдрах боломжтой гэж үздэг ч бодит байдал дээр хүмүүс харьцангуй богино насалдаг. Тиймээс олон орны эмч, сэтгэл зүйч, хүнс судлаачид нэгдэн судалгаа явуулсны дүнд хүний насыг уртасгах "есөн сургаалийг" батлан гаргажээ.

1. Хоолоо тааруул

Ихэнх хүмүүс өдөрт 2500-3000 килокалорийн хоол хүнс хэрэглэдэг бол үнэн хэрэгтээ 1000-1500 килокалори байхад л хангалттай гэнэ. Та хоолоо хэтрүүлэн идвэл тэр хэмжээгээр бие махбодид ачаалал нэмэгдэнэ. Тиймээс их ч биш, бага ч биш тааруулж хоолло.

2.Насныхаа онцлогт тохирсон хоолны цэс

Хүний насны онцлог бүрт тохирсон өөр өөр хоолны дэглэм мөрдөх ёстой. Тухайлбал, гучин настай эмэгтэй самар болон элгийг хүнсэндээ байнга хэрэглэвэл анхны үрчлээ нь хожуу үүснэ. Дөч гарсан хүмүүст бета-каротин илүү тустай. Харин тавин настангуудад ясанд нь кальци, зүрхэнд нь магни тустай. Дөч гарсан эрчүүдэд бяслаг зайлшгүй хэрэгтэй. Ахимаг насны хүмүүс хүнсэндээ загасны мах түлхүү хэрэглэвэл зүрх судасны өвчнөөр өвдөх магадлал багасдаг байна.

3.Секс залуужуулна

Долоо хоногт хоёроос доошгүй удаа секс хийдэг хүмүүс үеийнхнээсээ хамаагүй залуу харагддаг байна. Сексийн үед хүний биеэс "аз жаргалын" хэмээн нэрийддэг эндорфин даавар ялгардаг юм байна. Энэ даавар нь хүний биеийн дархлааг сайжруулах, зүрх судасны ажиллагааг дэмжих үйлчилгээ үзүүлдэг байна.

4.Өөрийн гэсэн үзэл бодолтой бай

Өөртөө итгэлтэй, өөдрөг үзэлтэй хүмүүс урсгалаараа идэвхигүй "хөвж" явдаг нэгнээс мэдэгдэхүйц бага депресст ордог байна.

5.Хөдөл

Өдөрт хэдхэн минутыг ч гэсэн биеийн тамираар хичээллэж өнгөрүүлбэл төдий хэмжээгээр нас тань уртасна. Хөдөлгөөн хийх үед гучин наснаас хойш зогсонги байдалд ордог өсөлтийн даавар суларч гардаг юм байна

6.Сэрүүн өрөөнд унт

Дунджаар +17-18 хэмийн дулаантай орчинд хүн унтаж байвал залууждаг болохыг эрдэмтэд хэдийнэ тогтоосон билээ. Учир нь хүний биемахбодь дахь бодисын солилцоо мөн насны онцлогоос шалтгаалдаг өөрчлөлтүүд нь орчны температураас ихээхэн хамааралтай байдаг юм байна.

7.Өөрийгөө хэт битгий хязгаарла

Цаг хугацаа өнгөрөх тусам эрүүл мэнд, амьдралын хэв маягт тохируулан элдэв заавар журам мөрдөх хэрэгтэй болдог. Тэгвэл үе үехэн эна дэглэмийг зөрчихөд гэмгүй гэнэ. Танд хориотой ч гэсэн элдэв амттан сонирхлыг чинь татвал заримдаа идэж л орхиорой.

8.Сөрөг сэтгэл хөдлөлөө битгий хураа

Дотроо бухимдах хэрэггүй. Нээлттэй байж, уур бухимдлаа өөрт хураалгүй гаргаж сур. Эргэн тойрны хүмүүстэйгээ санал бодлоо чөлөөтэй хуваалц. Асуулгын дүнгээр уур бухимдлаа гаргаж чаддаггүй хүмүүсийн 64 хувь нь хорт хавдар туссан байжээ.

9.Тархиа байнга ажиллуул

Чөлөөт цагаа оюун ухаан шаардсан тоглоом тоглож өнгөрүүл. Тухайлбал, шатар, үгийн сүлжээ зэрэг байж болно. Гадаад хэл ч үз. Тооны машинаар бус харин өөрөө тоо бодож бай. Уураг тархийг эрчимтэй ажиллуулахад түүнтэй зэрэгцэн бодисын солилцоо сайжирна. Мөн зүрхний үйл ажиллагаа идэвхжиж, цусны эргэлт ч сайжирдаг байна.

Эрүүл мэндэд тустай шилдэг 10 хүнс

Алим

Өдөрт тутам нэг ширхэг алим идэж байхад ой санамжаа алдах Альцгеймерын өвчин тусах эрсдэл эрс буурдаг байна. Алиманд агуулагддаг бодис тодруулбал кверцетин нь эд эсийн дотор хавдар үүсэх явцыг саатуулах үйлчлэл бүхий бодис юм. Үүнээс гадна кверцетин нь үрэвслийн эсрэг үйлчлэлтэй бөгөөд чөлөөт радикалуудын хор нөлөөг бууруулдаг онцлогтой.

Алим нь бас хүний биеийн дархлааг сайжруулдаг, зүрх судасны системийн үйл явцыг идэвхижүүлэгч аминдэм, микроэлементээр нэн баялаг юм .

Загас

Хэн зүрхээ өвдөхөөс урьдчилан сэргийлэхийг хүснэ тэр загасны махыг аль болох ахиу идэх шаардлагатай аж. Долоо хоногт доод тал нь гурван удаа загасны махтай хоол идэх эсвэл өдөр тутамд 30 грамм загасны мах хүнсэндээ хэрэглэж байвал зүрхний шигдээс болох эрсдэл даруй тавин хувь багасдаг. Загасны махны энэ ач тустай чанар нь Омега-3 тосны хүчилд байдаг бөгөөд энэхүү хүчил нь эсийн мембраны хэвийн ажиллагаанд таатай нөлөө үзүүлдэг .

Үнэхээр ч статистик үзүүлэлтийг харахад өдөр тутмын хоол хүнсэндээ загас, далайн гаралтай бүтээгдэхүүн хэрэглэдэг япон болон эскимосчууд загас бага хэрэглэдэг үндэстнийг бодвол зүрх судасны өвчнөөр харьцангуй цөөн өвчилдөг байна.

Сармис

Сармисыг ханиад томугу анагаах хамгийн сайн “эм” хэмээн үздэг юм. Ялангуяа сармис байнга хэрэглэснээр хоол боловсруулах үйл явц сайжирч, ходоод, гэдэсний хавдар тусах эрсдэл эрс буурдаг.

Сармисны бас нэгэн гайхамшигтай шинж чанар нь зүрх судасны өвчнөөс сэргийлдэг бөгөөд сармисанд агуулагддаг бодис нь судасны ханыг цэвэрлэх, түүнд тогтсон тавыг зайлуулах үйлчлэлтэй.

Гүзээлзгэнэ

Хэрвээ бие организмд С аминдэм багасвал их хүч гаргалгүй түүнийг нөхөж авч болно. Үүний тулд исгэлэн амттай нимбэгнээс идэхэд л хангалттай. Гүзээлзгэнэд энэхүү аминдэм хангалттай их агуулагддаг. Гүзээлзгэнэд зөвхөн С аминдэм агуулагдаад зогсохгүй бас цус багадалтаас сэргийлэх төмөр их хэмжээтэй байдаг.

Гүзээлзгэнэ жимсэнд бас бага зэрэг будагч бодис, эфирын тос агуулагддаг. Энэ нь хавдрын эсрэг үйлчлэлтэй аж.

Лууван

Чөлөөт радикалыг саармагжуулагч бета-каротин хэмээх бодис лууванд хангалттай их хэмжээтэй байдаг. Чөлөөт радикал нь генийн бүтцийг эвдэж, хавдар үүсэх нөхцлийг бүрдүүлж өгдөг тул түүний үйл явцыг саармагжуулах нь биед ихээхэн тустай. Үүнээс гадна, арьс болон нүдний харааг сайжруулах эерэг талтай. Гэхдээ бета- каротин нь тосонд амархан уусдаг тул луувангийн салатанд ургамлын тос, масло, цөцгийн тосыг хольж хэрэглээрэй.

Перец

Хурц перец нь бодисын солилцоог сайжруулдаг тул жингээ хасах сонирхолтой хүмүүс хоол хүнсэндээ хэрэглэх нь илүү тустай байдаг. Ам дарвигнуулсан халуун амт гаргач капсацин нь ходоодны шүүсийг ялгаруулдаг бөгөөд ходоод гэдсэнд агуулагдаж буй амархан үржигч хорт бактеруудыг устгадаг юм.

Амтат чинжүү нь хүний биед бас ашигтай. Амтат чинжүү нь С аминдэмээр баялаг бөгөөд будагч бодис болох лютеолиныг ч бас агуулдаг. Энэхүү лютеолин нь бага хэмжээтэй байсан ч хавдрын томрох үйл явцыг сааруулах чадвартай. Мөн нас ахих үед үүсдэг зүрх судасны өвчний хүндрэлүүдээс сэргийлнэ.

Гадил жимс

Гадил нь өег бас нүүрс усаар тун баялаг жимс. Гадил жимсэнд сахарыг цусанд амархан нэвчүүлэх үйлчлэлтэй төрөл бүрийн бодис агуулагддаг. Нэг ширхэг гадил жимсэнд хүний өдөр тутам авах ёстой нийт магнийн зургааны нэг хувь нь агуулагдаж байдаг.

Ногоон цай

Ногоон цайны ид шидийн гайхамшиг нь катехин хэмээх бодисонд бий. Энэхүү био идэвхит бодис нь судас хатуурах явцыг сааруулж, түрүү булчирхайн хавдраас сэргийлдэг.

Жингээ хасахад ногоон цай хамгийн сайн үйлчлэл үзүүлдэг. Илүүдэл өөх тосыг сайн хайлуулахын тулд өдөр тутам дөрвөөс багагүй аяга ногоон цай уух хэрэгтэй. Харин хар цайнд катехин агуулагддаггүй юм. Учир нь хар цайг боловсруулах явцад энэ бодис устаж алга болдог.

Буурцаг

Буурцаг нь В-гийн төрлийн аминдэм болон лецитин ихээр агуулдаг. Тэгвэл В-гийн төрлийн аминдэм нь мэдрэлийн системийн үйл ажиллагааг сайжруулж, сэтгэн бодох чадварыг нэмэгдүүлдэг. Буурцаг нь уургын гол эх үүсвэр болдог бөгөөд амьтны гаралтай уургийг ч орлуулах чадвартай.

Буурцгийг Азийн улс орны хүмүүс илүүтэй хэрэглэдэг юм.

Сүү

Сүү нь хоол хүнсний анхдагчийн нэг. Сүүнд уураг, амархан шингэдэг тос, биед тустай сахар лактоз агуулагдана. Мөн сүү нь кальцаар нэн баялаг.

Эрдэмтэд залуу насандаа хуримтлуулсан кальцийн нөөц нь нас ахихад үе мөчний өвчнөөс илүүтэй сэргийлдэг. Кальци нь мэдрэлийн системийн үйл ажиллагаа буурахад зайлшгүй хэрэгцээтэй.

Интоорын шүүс

Зарим нэг натурал бүтээгдэхүүнийг эмийн оронд хэрэглэсэн ч болно. Тухайлбал: Биеийн хүчний ачаалал ихсэх үед булчин өвдвөл интоорын шүүс уух хэрэгтэй.  Ялангуяа тамирчид ачаалал ихтэй бэлтгэл сургуулилтын дараа интоорын шүүс уухад булчингийн хурц өвдөлтийг мэдэрдэггүй байна.

Харин спортоор хаяа нэг хичээллэдэг хүмүүс алимны шүүс уухад хангалттай гэнэ. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар интоорын шүүсэнд үрэвслийн эсрэг үйлчлэл үзүүлдэг антиоксидантууд агуулагддаг.

Засгийн газар эрүүл мэндийн салбарт юу хийв?

Засгийн газар оны эхний хагаст хийсэн ажлаа танилцуулж эхэлсэн билээ. Энэ удаад эрүүл мэндийн салбарт хийсэн ажлаа танилцууллаа. Энэ хугацаанд Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт,  өөрчлөлт оруулах тухай, Биеийн тамир, спортын тухай хуульд  нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-ын чуулганаар батлуулжээ.

Түүнчлэн бөөр шилжүүлэн суулгах хагалгаа хийлгэсэн өвчтөнд тогтоосон төлбөрийн хэмжээнээс 8153.6 мянган төгрөгийн хөнгөлөлт үзүүлж эхэлсэн байна.

Мөн  нь Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжаар “Эх хүүхдийн хоол тэжээлийн байдлыг сайжруулах нь” төслийн сонгон шалгаруулалтыг явууллаа.

    Эрүүл мэндийг дэмжих сангийн хөрөнгийн  2009 оны үйл ажиллагааны чиглэл, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх арга хэмжээ, төсөв, Тамхины онцгой албан татварын  хоёр  хувиар санхүүжих нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээ, төсвийг баталлаа.

    Төлбөрийн чадваргүй, амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой иргэдэд төрөлжсөн мэргэжлийн тусламж үнэ төлбөргүй үзүүлэх нөхцөл, хэрэгжүүлэх аргачлалыг боловсруулах ажлын хэсгийг байгуулж ажилд нь орууллаа.

    2008 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар худалдан авсан эмнэлгийн тоног төхөөрөмжөөс ХӨСҮТ, Орхон аймгийн нэгдсэн эмнэлэг, шинээр ашиглалтад орж байгаа болон нэгдүгээр шатлалын эмнэлэг, Яаралтай тусламжийн төв, клиникийн болон төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлэг, төв, эмнэлгийн аюултай хог хаягдал устгах төв, нийслэлийн эрүүл мэндийн байгууллага, амаржих газарт олгохоор шийдвэрлэлээ.

    Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тусламжаар олгосон тоног төхөөрөмжийг мөн ХӨСҮТ, ЭНЭШТ, Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт, 2008 оны төсөв, Дэлхийн зөн олон улсын байгууллагын хамтарсан хөрөнгө оруулалтаар худалдан авсан тоног төхөөрөмжийг дүүргийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн нэгдлүүдэд олголоо.

    “Эрүүл монгол хүн” хөтөлбөрийн санхүүжилтээр худалдан авсан нэг бүр нь 648.3 мянган төгрөгийн үнэ бүхий 30 ширхэг нүдний угийн дуранг 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн төвд олголоо.

    Эрүүл мэндийн яам болон “Эм Си Эм электроникс” компани хооронд байгуулсан гэрээний дагуу худалдан авсан 56.8 сая төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжийг клиникийн эмнэлэг, төвүүд болон нийслэлийн Эрүүл мэндийн газарт олгосон байна.

    Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Орон нутгийн хөгжлийн хөтөлбөрүүдийн санхүүжилтээр олгож байгаа эмнэлгийн түргэн тусламжийн зориулалтын 8 автомашиныг Булган, Баян-Өлгий, Баянхонгор, Өвөрхангай аймаг, Алсын түргэн тусламжийн төв, Яаралтай тусламжийн төв, Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвд олголоо.

    “Галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөнтэй шууд холбоотой ажилтанд эрүүл мэндийн үзлэг хийх журам, үүнтэй холбоотой ажил гүйцэтгэхэд хориглох, харшлах өвчний жагсаалт“”-ыг баталлаа.

    “Нөхөн үржихүйн эрүүл мэнд” хөтөлбөрийн зорилтуудын хүрээнд нэг, хоёр, гуравдугаар амаржих газарт эмнэлгийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл олголоо.

    Улсын Онцгой комиссын даалгаврын дагуу томуугийн хүрээний шинэ вирусийн халдвараас сэргийлэх, бэлэн байдлыг хангах ажлын хэсэг байгуулж шуурхай арга хэмжээний төлөвлөгөө батлан шаардагдах хэрэгсэл, ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодис зэргийг холбогдох байгууллагад хуваарилж бэлэн байдлыг ханган ажиллаж байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

Гоо сайхны чадварлаг хагалгаа ямар ч ул мөр vлдээдэггvй

Холлиаудаас эхтэй гэх гоо сайхны пластик мэс засал Монголд "орж ирээд" багагvй хугацаа єнгєрч байна. Гоо сайхны хагалаа гэхээр эвэртэй туулай vзсэн мэт цочирддог байсан тэр цаг хэдийнэ ард хоцорч, бvсгvйчvvдийн олонхи нь дур булаам, царайлаг сайхан харагдахын тулд нvvрэндээ "засвар хийлгэх"-ийг хvлээн зєвшєєрдєг болжээ.
Бид ємнєх дугаартаа энэ тухай єгvvлж байсан. Харин энэ удаа хамгийн тvгээмэл хийгэдэг мэс ажилбарын тухай сонирхуулж байна.

Сvvлийн vед манайд энэ чиглэлээр vйл ажиллагаа явуулдаг эмнэлэг цєєнгvй болсон. Зарим эмч нарынх нь ур чадвар гадаадын мэргэжилтнvvдээс ч дутахааргvй гэдгийг vйлчлvvлэгч нарынх нь єєрчлєлтєєс харж болно. Магадгvй та сониуч хvvхнvvдийн ярианаас ч бас vvнийг гадарласан байх. Амнаас ам дамжих тэдний яриагаар бол Монголын сайхан бvсгvйчvvдийн тоонд алдар, нэрээ мєнхєлж яваа Ардын жvжигчин Долгор, "Алтжин"-гийн Алтан, УИХ-ын vе, vеийн эмэгтэй гишvvд, єтєлдєггvй, хєгширдєггvй гэж гайхагдах загвар ємсєгч Э.Одгэрэл, дуучин Т.Ариунаа, Б.Номин, Маралжингоо, Ц.Эрдэнэтунгалаг зэрэг олны танил хvмvvс бvгд л гоо сайхны хагалгаа, арьс татуулах vйлчилгээтэй эм, тарианы ачаар сайхан харагдаж яваа гэх юм билээ. Тиймээс "ид шидээ" гайхуулах зарим мэс заслын тухай мэдээллийг "Урангоо" эмнэлгийн Эрvv, нvvрний мэс заслын тэргvvлэх зэргийн эмч, ОХУ-ын анагаах ухааны доктор, клиникийн профессор Л.Халтартай хамтран бэлтгэлээ.

БЛЕФАРОПЛАСТИК БУЮУ ЗОВХИНЫ мэс ЗАСАЛ 7-10 ХОНОГТ ЭДГЭРНЭ

Ямар ч мэс засал хийсэн бvх зvйл эхлээд ердийн тэмдэглэгээнээс эхэлнэ. Єєрєєр хэлбэл эмч таныг vзээд биеийн чинь "засвар" хийх хэсгийг зурж тэмдэглэнэ гэсэн vг. Тиймээс зовхи татах мэс засал ч гэсэн ердийн зурааснаас эхлэнэ. Дараа нь тэр хавийн унжиж суларсан арьс, булчин, єєхийг авна. Оёос нь дээд зовхины давхраанд таарах учраас анзаарагддаггvй гэсэн. Энэ хагалгааг ихэнхдээ дээд, доод зовхи унжсан тохиолдолд хийдэг. Харин доод зовхины хагалгааг сормуусны доогуур хийдэг аж. Энэ хагалгааг хийлгэснээр 7-10 хоногийн дараа бvрэн эдгэрнэ гэж эмч нар хэлж байна.

АРЬС ТАТУУЛАХ ХАГАЛГАА ЭЛДЭВ ШАРХ, СОРВИЙГЧ ДАЛДАЛНА

Хєгшрєлтєєс vvссэн vрчлээг арилгах хамгийн найдвартай арга бол лифтинг буюу нvvрний арьс, булчинг татаж оёх мэс засал гэж зарим мэргэжилтнvvд онцолж байна. Тиймдээ ч хамгийн тvгээмэл хийгддэг хагалгаа гэнэ. Энэ мэс заслын тусламжтайгаар нvvрнийхээ бvх арьсыг тэнийлгэх, эсвэл зєвхєн нэг хэсэг газрын арьсыг тэнийлгэж болдог гэнэ. Сайн эмчийн чадварлаг ха¬галгаа ямар ч ул мєр vлдээдэггvй. Орчин vед арьс татуулах хагалгааны аргаар ямар нэгэн шарх сорвийг далдалдаг болсон. Энэ мэс заслыг хийхдээ духан дээгvvр vсний захаар, хvзvvнд, эрvvн дор, чихний урдуур, араар болон шанаанд зvсэлт хийдэг. Дараань арьс булчингийн завсраар зvсэлт хийж арьсыг хєндийрvvлээд булчинг татаж оёно. Ийм мэс заслыг бvтэн наркозтойгоор 2-4 цаг хийдэг бєгєєд хэсгийн мэдээ алдуулалтаар бас хийдэг аж. Дараа нь хоёр хоногийн турш эмнэлэгт хэвтэх шаардлагатай. Ийм мэс засал хийлгэсэн хvн 7-10 жилийн турш залуу сай¬хан зvс царайтай явж чадна гэж мэргэжилтнvvд ярьж байна.

ХVVХДИЙН ЧИНЬ ЧИХ СОГОГТОЙ БОЛ 6-7 НАСТАЙД НЬ ЗАСУУЛААРАЙ

Чихний хэлбэр, хэмжээнээс болж хvvхэд байхаасаа шоолуулсаар сэтгэцийн шаналалтай болсон хvн цєєнгvй байдаг. Харин орчин vед vvнийг хагалгааны аргаар л шийдвэрлэчихдэг болж. Хvvхдийн чинь чих элдэв согогтой бол 6-7 настайд нь засуулж болно. Энэ бол хамгийн тохиромжтой vе гэж гоо сайханчид зєвлєж байна. Учир нь энэ хvvхдvvдийн чихний мєгєєрс уян хатан тvргэн байдаг учир эдгэрдэг ажээ. Харин насанд хvрэгчдийн хатуурсан мєгєєрсийг лазараар зvсэж, янзалдаг байна.

АРЬС ЄНГЄЛЄХ МЭС ЗАСЛЫГ ОЛОН ХИЙДЭГГVЙ

Энэ мэс заслыг хийх хэд, хэдэн арга байдаг. Хамгийн тvгээмэл нь механик арга гэнэ. Тусгай хутганы тусламжтайгаар арьсны єнгєн хэсгийг хуулж авдаг. Ингэснээр арьсны єнгєн хэсэг нэлэнхvйдээ шархалж, дараа нь толигор шинэ арьс ургадаг. Энэ vед арьсны єнгєн хэсэгт vvссэн vрчлээ арилна. Ийм аргыг бvрэн наркозтой хийдэг. Мєн лазерын тусламжтайгаар ч хийж болно. Харин хvний арьс хэт нимгэн учраас олон дахин хийж болдоггvй. Гэхдээ химийн янз бvрийн бодисын тусламжтайгаар хийж болдог гэнэ.

РИНОПЛАСТИК БУЮУ ХАМРЫН МЭС ЗАСАЛ

Судалгаанаас vзвэл дэлхийн хvн амын яг тэн хагас нь хамрын хэлбэртээ сэтгэл дундуур байдаг ажээ. Тэдний 10 хувь нь мєнгєтэй бол єнєєдєр ч мэс засалд ороход бэлэн байдаг гэнэ. Тиймээс хамрын мэс засал нь хийгддэг тоогоороо нvvрний арьс, булчинг татахын дараа ордог байна. Ажиглалтаас vзвэл элдэв гэмтэл бэртэл авсан эсвэл тєрєлхийн согогтой хvмvvс ийм мэс заслыг хийлгэдэг ажээ. Ердєє гуравхан зvсэлт хийж, хиймэл инплант суулгахад л таны хамрын хэлбэр єєрчлєгднє. Энэ хагалгаа хvнд мэс засал биш учраас тєлбєр нь ч бага байдаг байна.

АЛТАН УТАС НЭМЖ VРЧЛЭЭТЭХЭЭС СЭРГИЙЛДЭГ
Сvvлийн vед дээдсийн хатагтай нар 5000 долларын vнэтэй vрчлээний эсрэг vйлчилгээтэй алтан утсыг арьсан дороо тавиулах болжээ гэж сонин хэвлэлээр шуугих болсон. Vнэхээр ч 999-ын сорьцтой, 24 карат, диаметрт нь 0.1 мм-тэй алтан утсыг нvvрний арьсан доогуур перпиндекуляр хэлбэртэйгээр торлож суулгаснаар єтєлж хєгшрєх асуудалд санаа зовохгvй байж болох гэнэ. Алт нь хvний биед харшил єгдєггvй учир хvvхнvvд энэ vйлчилгээг ихэд сонирхдог. Vvнийг 25-35 насанд буюу vрчлээтэж эхлэхээс ємнє арьсан дороо суулгах нь илvv тохиромжтой. Учир нь алтан утас нь нэмж vрчлээтэхээс сэргийлдэг "шидтэй" бєгєєд зєвхєн нvvрний арьсанд биш хєх, vтрээнд ч суулгадаг гэж мэргэжилтнvvд ярьж байна. Манай улсад энэ тєрлийн vйлчилгээг ихэвчлэн Солонгос эмч нар гардан хийдэг юм байна.

ШИЛЖVVЛЭН СУУЛГАСАН VС ЄЄРИЙНХ ЮМ шиг ХАРАГДДАГГVЙ

Энэ мэс заслыг хийх хэд, хэдэн арга байдаг ажээ. Тусгай аппаратаар туг vсийг арьстай нь євчиж аваад халзарсан хэсэгт шилжvvлэн суулгаж оёно. Энэ нь ойроос харахад хvvхэлдэйн толгойтой тун адилхан болдог байна. Сvvлийн vед vсийг ширхэг ширхэгээр нь шилжvvлэн суулгадаг болсон. Гэхдээ vсийг шилжvvлэн суулгах нь ямар ч тохиолдолд жинхэнэ vс шиг харагдаж чаддаггvй гэж байна.

УРУУЛ ЗУЗААРУУЛАХ

Силикон гелийг хориглосноос хойш vйлчлvvлэгчийн єєрийнх нь єєх болон амьтны гаралтай уураг буюу коллагеныг тарьдаг болжээ. Коллаген нь ойролцоогоор жил хагасын хугацаатай уусч алга болдог байна. Гэхдээ зарим тохиолдолд харшил єгєх нь бий. Азийн орнуудаас Солонгосын нэртэй жvжигчид энэ хагалгааг хийлгэсэн байдаг. Тухайлбал, жvжигчин Чой Жи By хамраасаа жавьж хvрсэн vрчлээгээ гортексын утас тавиулж арилгуулсан. Мєн урууландаа силикон тариулж зузааруулсан гэж Солонгос улсын мэргэжилтэн ярьж байв.

Б.Энхтуул


Хордлогод авсан үед гэрийн нөхцөлд ямар эмчилгээ хийж болох вэ?

 

 

 

 

Ямар хордлогоос шалтгаалж янз бүрийн эмчилгээ хийдэг. Хордлогын эхний үед гэрийн нөхцөлд авах арга хэмжээний талаар хэдэн зүйл зөвлөө. Ямар ч хордлогын үед эхлээд ходоодоо угаах хэрэгтэй. Хордлого авснаа мэдсэнээс хойш хэдий хурдан хугацаанд ходоодоо угаана төдий чинээ эмчилгээний үр дүн сайжирна. Ходоод угаах хэд хэдэн арга байдаг. Шингэн ихээр ууж албаар бөөлжих, хаймсуурын тусламжтай ходоод угаах гэх мэт. Гэхдээ дээрх аргууд элэгний циррозтой хүнд аюултайг анхаараарай. Учир нь албаар бөөлжүүлэх үед хэвлийн хөндийн даралт ихсэж түүнээс болоод цус алдаж магадгүй.

Хаймсуураар ходоод угаахад улаан хоолойн тэлэгдсэн судас гэмтэх, ходоодны шарх мэдрэх гэх мэт хүндрэл гарч болзошгүй. Хэрвээ ходоодны шархтай, элэгний циррозтой, улаан хоолойн судас өргөссөн хүмүүс хордлого авсан бол ходоод угаах өөр арга хэрэглэх хэрэгтэй. Их хэмжээний шингэн зүйл уух нь хордлогын үед авах энгийн арга. Хэрэв химийн бодисын хордлого авсан бол уг бодисын эерэг эм, бэлдмэл хэрэглэдэг. Гэхдээ үүнийг эмнэлгийн нөхцөлд хийдэг ба гэртээ хамаагүй дур мэдэн хэрэглэх хэрэггүй.

Хоолны хордлого авсан бол шингэн зүйл ихээр ууж, ходоодоо угаах хэрэгтэй. Ходоодны салстыг хамгаалах, нянгийн эсрэг эмчилгээ хийдэг. Давстай ус уух нь нянгийн эсрэг хийх хамгийн энгийн эмчилгээ. Давс нь нянгийн эсрэг үйлчилгээтэй учир жамц болон энэтхэг хүрэн давсыг усанд уусгаж болон шууд долоож хэрэглэж болно.

 

Хамрын цус алдалтыг тогтоох арга

 

 

 

 

Тайван суулгаад хамрын хөндийн цусыг зөөлөн нийлгvvлж гарга. Дараа нь хамрыг 10 минутын турш буюу цус тогттол сайн чимх. Хэрэв ингэхэд цус тогтохгvй байвал хэсэг хөвөн авч хамрын хөндийд чихэж бөглөөд vзvvр цухуйж байхаар vлдээ. Боломжтой бол эхлээд хөвөнгөө вазелин, устөрөгчийн ислийн уусмал, эсвэл эпинефрин лидокайн болон кактус модны шvvсээр норгоорой.


Тэгээд хамрыг ахин сайн чимх. Гэхдээ 10-аас илvv минутаас удаан чимхэх юмуу толгойг нь арагшаа гэдийлгэж болохгvй шvv. Хамрын бөглөөг цус тогтсоны дараа хэдэн цаг байлгаад маш болгоомжтой авна. Ялангуяа настай хvмvvсийн хамраас цус гараад хамрыг чимхэхэд цус тогтохгvй байж болно. Энэ vед толгойг нь урагш бөхийлгөн тайван суулгаад шvдний хооронд vйсэн бөглөө, эрдэнэ шиш гэх мэт зvйл зуулгаад цус тогтох хvртэл юу ч залгиулж болохгvй.

Үйсэн бөглөө юм залгиулахгvй байхаас гадна цус нөжрөн бvлэглэх боломж олгодог байна. Ер нь хамраас нь байнга цус гоождог хvний хамрын нvхэнд өдөрт хоёр удаа бага зэрэг вазелин тvрхэж бай. Эсвэл сулхан давстай усаар зайлах хэрэгтэй. Мөн нимбэгэ, улаан лооль болон бусад жимсийг идэх нь судасны ханыг бэхжvvлдэг учраас цус алдалтыг багасгаж өгдөг ажээ.

 

 
Эх сурвалж:
e-health.mn

 

Чихрийн шижин өвчний үед хэрэглэх...

Монгол Улсын ЭМЯ, Диабетологч эмч нарын холбоо, Монголэмимпэкс концерн, инсулины үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч Новонордиск компаниуд хамтран “Чихрийн шижин, түүний орчин үеийн эмчилгээ” сэдэвт үндэсний семинарыг зургадугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотноо нийт мэргэжлийн эмч нарын дунд амжилттай зохион байгууллаа. Энэ удаагийн семинарын гол онцлог нь төр засаг, эм импортлогч болон үйлдвэрлэгч пүүс компаниуд чимээгүй тахал болсон чихрийн шижин өвчинтэй хамтран тэмцэх, орчин үеийн эмчилгээг нэвтрүүлэх, өндөр идэвхитэй, чанартай эм бэлдмэлийг хэрэглэхийг зөвлөсөн онцгой ач холбогдол бүхий болсонд оршино.  

Семинарын үеэр Монгол Улсын Засгийн газар, Монголэмимпекс концерн, Новонордиск компанийн хамтын ажиллагааны гурван талт гэрээг байгуулж Эрүүл мэндийн сайд С. Ламбаа, Монголэмимпекс концерны гүйцэтгэх захирал Б. Болормаа, Новонордиск компанийн Монголыг хариуцсан захирал Андрей Ким нар гарын үсэг зурж баталгаажууллаа. Тус гэрээний дагуу хүний инсулины үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч Новонордиск компаниас 24,6 сая төгрөгийн үнийн дүн бүхий 2-р хэлбэрийн чихрийн шижин өвчний үед хэрэглэх хамгийн орчин үеийн, үр дүнтэй инсулин болох Новомикс эмийг Монгол улсад хандивласан нь эдийн засгийн өнөөгийн хүнд нөхцөлд цаг үеэ олсон арга хэмжээ болсон юм.
   Үндэсний семинарт оролцож буй эндокринологч эмч нарт ОХУ дахь Новонордиск компанийн эмнэлэг эрхэлсэн захирал, АУ-ны доктор Н. Лебедев, ОХУ-ын гавъяат эмч, АУ-ны доктор Е. Войчик нар 2-р хэлбэрийн чихрийн шижин өвчний эмчилгээ, үр дүнгийн талаар танилцуулга сургалт хийлээ.
   Дэлхийн хэмжээнд чихрийн шижин өвчний үед хэрэглэдэг хүний инсулины 70 хувийг үйлдвэрлэдэг Дани улсын Новонордиск компанитай Монголэмимпекс концерн нь сүүлийн 10 гаруй жилийн турш хамтран ажиллаж, эм бэлдмэлийг нь импортлон нийт клиникийн эмнэлгүүд, өөрийн нэрийн эмийн сан, 21 аймаг дахь салбар компаниараа дамжуулан нийт Монголынхоо хэрэглэгчдэд хүргэж байна.

Умайн гадурх жирэмсний үеийн мэс засал эмчилгээний дараа авах арга хэмжээ

 

Умайн гадуурх жирэмсний үеийн мэс засал эмчилгээний дараа нөхөн сэргээх арга хэмжээ авдаг.

 

   

  • Наалдац үүсэхээс сэргийлэх
  • үрэвслийн эсрэг эмийн эмчилгээ
  • БМБ-д гарсан дааврын өөрчлөлтийг засах

Наалдацын эсрэг физик эмчилгээг илүүтэй ашигладаг. Үүнийг ихэвчлэн мэс заслын дараах 5 дахь хоногоос эхэлдэг.

  • УВЧ хэрэглэх
  • -Электрофорез-лидозотой, цинктай
  • Умайн гуурсанд электростимуляц хийх
  • Бага давтамжит хэт ягаан туяа эмчилгээ-ультразвук

Үрэвслийн эсрэг эмийн эмчилгээг мэс заслын дараа 1 сарын турш үргэлжлүүлнэ. Зарим тохиолдолд дааврын эмчилгээ хийгддэг ба үргэлжлэх хугацаа нь тухайн хүний организмын онцлогоос шалтгаалдаг бөгөөд ихэвчлэн 6 сараас доошгүй хугацаанд хийгддэг.

Мөн мэс заслын дараа 8-10 дахь хоногт гидротубаци хийлгэж болно. Дээрхи эмчилгээнүүдийг мэс заслын дараах 3, 6, 12 сартайд давтаж болно. Үүний дараа оношлогооны зорилгоор Лапороскопия /хэвлийн хөндийг дурандах/ хийлгэж умайн гуурс болон бага таазны бусад эрхтнүүдийн байдлыг үнэлүүлж хэрэв эмгэг өөрчлөлтгүй бол дараагийн жирэмслэлтийг төлөвлөж болно. 
   

 

Эрэгтэйчvvдийн эмч Д. Цэгмид: Эрчvvд ээ, эрэгтэйчvvдийн эмчид vзvvлэхээс нэрэлхэх хэрэггvй шvv

 2009оны 7 сарын 03

 

 

Эрчvvдэд ч эмэгтэйчvvдийн нэгэн адил санаа зовоосон эмзэг асуудал олон байдаг. Харин тэд ичиж зоволгvйгээр эмчийн зөвлөгөө авахдаа эмэгтэйчvvдээс муу байдаг . Эрчvvдийг зовоосон ямар асуудлууд байдаг вэ? Энэ талаар эрэгтэйчvvдийн эмч Д. Цэгмид зөвлөж байна. Эр хvн та энэ ярилцлагад анхаарлаа хандуулаарай.

 


-Залуучууд анх удаа бэлгийн амьдралд хөл тавихад юуг анхаарах вэ?
-Анх удаа бэлгийн амьдралд ороход хөвгvvд залуучууд маань ичиж зовох, айх ,чадахгvй бол яах бол гэж их эмзэглэдэг. Анх удаа бэлгийн хавьталд орохдоо эрvvл , цэвэрхэн , тав тухтай орчинд ,харилцан бие биенээ хайрладаг,сэтгэлт хvнтэйгээ секс хийвэл амжилттай болно. Тvvнээс гадна секс хvнд аз жаргал өгөх ёстой учраас анхны хавьтал маш чухал байдаг.. Анх хавьталд ороход эрэгтэй хvн харьцангуй хурдан дур ханах нь элбэг тохиолддог. Vvнд нэг их эмзэглэх шаардлагагvй. Цаашид дараа дараагийн хавьтлуудад энэ байдал арилж хэвийн хэмжээнд секс vйлдэж чаддаг болдог. Манай залуучууд гаднаас авч байгаа мэдээллээрээ энэ асуудалд хандах гээд байдаг. Тэд бэлгийн чалхыг гадны порно , эротик кинон дээр гарч байгаа шиг аугаа сайн байх ёстой юм шиг санадаг. Гэтэл дээр тийм биш шvv дээ. Төрөлхийн , хувь хvний онцлог байдаг. Их удаан секс vйлдэх чадвартай хvн байхад маш хурдан тавьчихдаг хvн гэж бас байдаг. Энэ бол эмгэг биш юм. Зах зээлээ дагаад хайртай хосууд тэр бvр анхныхаа тохиолдлоор хоорондоо тааарах нь ховор болсон. Хэн нэг нь заавал бэлгийн харилцаанд орсон байдаг. Vvнээс болоод нэг нь арай илvv мэдлэгтэй туршлагатай байдал vvсч байгаа юм. Тийм болохоор залуучууд маань энэ байдалтай зохицож анхны бэлгийн хавьталд орохдоо зохих хэмжээний мэдлэг эзэмшсэн байх нь цаашдын бэлгийн амьдралд чухал байдаг. Бvтэлгvй бэлгийн харилцаанд орсноор зарим тохиолдолд дур хөрөлт vvсдэг. Тийм учраас тохироо бvрэлдсэн vед зөв харилцаанд орох нь чухал юм.

- Бага насандаа бусдад уруу татагдаснаас болж бэлгийн гаж харилцаанд орох тохиолдол байдаг. Vvнийг яаж засах бэ? Ийм байдалд орохгvйн тулд юуг анхаарвал зохилтой бэ?
- Бэлгийн анхны хавьтлаар төрсөн сэтгэгдэл их нөлөө vзvvлдэг. Анх эхлээд л гаж байдлаар эхэлвэл цаашид энэ байдал vргэлжилж болно. Гэхдээ гомо лесби гэх мэт гаж байдал нь төрөлхийн , олдмол гэж хоёр янз байдаг. Төрөлхийн бол засахад хэцvv байдаг. Харин бусдад уруу татагдах олдмол байдал сэтгэл заслын дvнд арилж болдог. Vvнээс сэргийлхийн тулд багаас нь эрэгтэй хvvхдэд эр хvнд байдаг чанаруудыг эзэмшvvлэх, нь чухал.

- Эрэгтэй чvvд эмчид vзvvлэхдээ төдийлөн дуртай биш байдаг ?
- Манай эрэгтэйчvvд бvсгvйчvvд шиг эмчид тогтмол vзvvлж сурах нь өөрсдийнх нь эрvvл мэндэд маш чухал юм, Дунд сургуулиас нь эхлэн эн э байдлыг хэвшvvлэх хэрэгтэй . Энэ талаар манай эрчvvд дэндvv хэнэггvй байдаг. Гэтэл манай зарим vндэстнvvд энэ талаар их ухаалаг ханддаг байсан. Казахууд хөвгvvдээ таван настай байхад нь бэлэг эрхтнийх хөвчийг нь тасалдаг байсан. Энэ нь эрvvл ахуйн чухал ач холбогдолтой.

- Эрэгтэйчvvд өдөр тутам бэлгийн эрvvл мэнддээ юуг анхаарвал зохих вэ?
- Бололцоотой бол өдөр бvр усанд орж байх хэрэгтэй. Бэлэг эрхтнээ хойш нь шамлаж байгаад сайн угааж байх нь их ач холбогдолтой.Тохиолдлын бэлгийн хавьталд орсон vедээ заавал бэлгэвч хэрэглэж байх нь одоо vед соёлтой хэрэглээ болоод байна. Эмэгтэй хvн хэдийгээр бэлгэвчгvй унтах санал тавьсан ч хэрэглэж байх нь олон талын ач холбогдолтой юм.

- Сvvлийн vед бэлгийн замын халдварт өвчин аль насныханд илvv тохиолдож байна?
- Би энэ тал дээр гурав хувааж хэлэх нь оновчтой гэж бодож байна. Арван наймаас гучин насныхан өвчлөлд илvv өртөмтгий, дөчөөөс дээш насныхан сулралтай, тавиас дээш насныханд тvрvv булчирхайн өвчлөл илvv байна Манай залуучууд өвчин авсан vедээ нууж өөрсдөө эмчлэх гээд бvр архагшуулан ирж байна. Ямар эм уусан гэж асуухаар ихэвчлэн сипролет гэдэг эм уусан байдаг. Энэ эм нь тухайн vед өвчний зовиурыг л дарах зориулалттай байдаг. Тийм болохоор мэргэжлийн эмчид ирж эмчлvvлэх нь чухал юм. Хvн хоолойгоо өвдвөл эмчид vзvvлэхдээ ичдэггvй шvv дээ. Бэлгийн замын өвчинvvд бол тvvнтэй адилхан л нэг өвчин.

- Таньд бэлгийн гаж донтой болсон хvн ирж vзvvлж байсан уу?
- Тийм хvн ирж vзvvлж байсан. Одоогоос жилийн өмнө нэг залуу ирж vзvvлсэн. Их туранхай, бvр их ядаргаанд орсон нөхөр. Тэгээд яасан гэтэл ганц бие. Өөртөө гар хангалга хийдэг. Энэ ажлаа эхлээд сард нэг удаа хийдэг байснаа сvvлдээ долоо хоногт нэг хийдэг болсон . Бvр сvvлдээ өдөрт хоёроос гурав хийдэг болоод хямралд орж ганцхан гар хангалга хийх тухай боддог болсон. Vvнийг би эмчлээд л явуулсан. Иимэрхvv тохиолдолд сэтгэл засал чухал.

 

 

 

 

Хэт тарган хүмүүсийн ходоод тайрах, ходоодны амсар боох хагалгаа эрчимтэй хөгжиж байна

 

 

 

 

Хүүхдийн таргалалтаас сэргийлж үдийн цайнд хийжүүлсэн ундаа өгөхийг хориглох болсон.

Таргалалт судлаач эмч нарын дэлхийн чуулга уулзалтанд таныг оролцоод ирсэн гэж сонссон. Энэ талаар ярилцлагаа эхэлье?

Саяхан Нидерланд улсад болсон таргалалт судлаачдын олон улсын чуулга уулзалтанд нийт 75 орны 2500 гаруй төлөөлөгч хүрэлцэн ирсэнээс Монгол улсаа төлөөлөн оролцоод ирлээ. Уг чуулга уулзалтанд тавигдсан илтгэлүүдээс харахад дэлхийн эрдэмтдийн санааг зовоож байгаа нэлээн том асуудал бол хүүхдийн таргалалт  байна. Бага, өсвөр насны хүүхдийн таргалалтын шалтгаан нь удамшил, хөдөлгөөний хомсдол, амттаны хэт их хэрэглээнээс үүсч байгаа бөгөөд үүнтэй холбоотой бага насны хүүхдийн дунд даралт ихсэх, хоёрдогч хэлбэрийн чихрийн шижин, мөн охидод сарын тэмдгийн мөчлөг алдагдах цаашилбал үргүйдэл үүсэх суурь эрт тавигддаг байна. Иймээс хүүхдийн таргалалтаас урьдчилан сэргийлэх асуудалд онцгой анхаарч Европын зарим оронд дунд сургуулийн хүүхдийн үдийн цайнд хийжүүлсэн ундаа өгөхийг  бүрэн хориглосон байна. Мөн таргалалтыг оношлох асуудал одоо бүрэн шийдэгдсэн байгаа бөгөөд хамгийн чухал зүйл бол эмчилгээ урьдчилан сэргийлэлт юм.

Таргалалт  улам ихсэх боллоо гэж ярьж бичдэг. Үүний шалтгаан нь юунд байна вэ?  Тарган хүн тал бүрийн зовлонтой гэдэг?

Таргалалт илүү жин нь соёл иргэншлийг дагаж ихэсдэг өвчин бөгөөд хөгжингүй  орнуудад эрдэмтэд сүүлийн 30 гаруй жил таргалалтыг эрчимтэй судалж  өдрөөс өдөрт шинэ нээлтүүд гарсаар  байна. Тухайлбал өөхөн эсийн өөрийх нь ялгаруулдаг олон төрлийн даавар болон цитокинууд тэдгээрийн үйлдэл болон өөхөн эдийн  бодисын солилцоог дээд хэмжээнд судалсаар байна. Таргалалт нь хоёрдогч хэлбэрийн чихрийн шижин, зүрх судасны өвчнүүд, даралт ихсэх,үе мөчний өвчнүүд, амьсгалын замын эрхтнүүдийн өвчнүүд, бүдүүн шулуун гэдэсний хавдрууд, мөн эмэгтэйчүүдэд зарим төрлийн хавдрын суурь болж байгаа архаг явцтай өвчин юм.  Илүүдэл кг тутамд  дунджаар 20 мг холестерин ихэсч    4,5 кг /10/ фунт тутамд 4,5 м.у.б -аар  систолийн даралт ихэсдэг болохыг тогтоосон байна. Одоо үед ДЭМБ-ын мэдээлснээр  дэлхий дээр 1,1 тэрбум орчим хүн илүү жин таргалалттай байгаа нь дэлхий дээр өлсгөлөнд нэрвэгдээд байгаа 900 сая орчим хүнээс илүү байгаа юм. Эпидемиологчдын таамаглаж байгаагаар 2025 он гэхэд эрэгтэйчүүдийн  40 % эмэгтэйчүүдийн  50% таргалалтаар өвчилсөн байх магадлалтай гэсэн байдаг.

 

Таргалалттай хүний  бараг 90 орчим  хувь нь хоёрдогч хэлбэрийн чихрийн шижингээр өвчилдөг бөгөөд таргалалтын нэлээн аюултай дагуул бол нойрон дунд амьсгал зогсох sleep apnea обструктивный апноэ болон артроз, бүдүүн гэдэс, цөсний хүүдийн  хавдар юм. Эмэгтэйчүүдэд шамбарам,  сарын тэмдгийн цикл алдагдах, үргүйдэл, бэлгийн гормоны алдагдалтай  хавсарсан  эндометрийн гиперплази, полипоз, мөн умайн хүзүү ,өндгөвч, хөхний хавдрын эрсдэл их өндөр  байдаг. Морбид буюу  хэт их таргалалттай өвчтөнүүд хэвийн жинтэй хүмүүстэй  харьцуулахад 25-30 насандаа нас барах нь 12 дахин  их байна. Энэ нь дэлхийн олон орны таргалалт судлаач эмч эрдэмтдийн  сэтгэлийг зовоож байгаа тоон үзүүлэлт юм.  Биеийн жингийн 10 %  хасахад зүрх судасны системийн эмгэг 9%, сахарный диабет 44 %, таргалалттай холбоотой  хавдар өвчний үхэл 40%, ерөнхий үхэл 20 %-аар буурдаг байна.

Танай эмнэлэгт таргалалтыг яаж эмчилдэг вэ, ялангуяа хүүхдийн таргалалтыг эмчлэх талаар?

одоо үед клиникийн практикт илүү жингийн фонон  дээр үүсч болох дээрхи өвчнүүдэд таргалалт ямар их сөрөг нөлөө үзүүлж  болохыг төдийлөн үнэлэхгүй байна.Таргалалт өвчнөөр хүндэрсэн өвчтөний  дагалдах өвчнийх нь шинж тэмдэгт нь илүү анхаарахаас шууд илүүдэл  жинг нь хасах эмчилгээ явагддаггүй байна. Таргалалтын эмчилгээ бол мэдээж жин хасах учир энэ нь өвчний үе шатаас шалтгаалан хоолны дэглэм, хөдөлгөөн, эмийн эмчилгээ байх ба сүүлийн үед АНУ, Мексик, европын зарим орнуудад тарган хүмүүсийн ходоод тайрах, ходоодны амсарыг боох хагалгаа эрчимтэй хөгжиж байна. Өөхлөлт биеийн аль хэсгээр илүү байгаагаас үүдэн таргалалтыг алим ба лийр хэлбэрийн гэж ангилдаг. Хэвлий гэдэс хавийн өөх ихтэй алим хэлбэрийн таргалалт нь  өгзөг гуяар өөх ихтэй лийр хэлбэрийн таргалалттай харьцуулахад зүрх судасны системийн өвчин, чихрийн шижин өвчинд илүү өртдөг. Алим хэлбэрийн таргалалтын үед хэвлийн өөх ихтэй байдаг учраас өрцийг байнга дээш шахан зүрхэнд ачаалал өгсөнөөр зүрх илүү ажиллан томордог. Манай эмнэлэгт таргалалтын шалтгаан, түүний үе шатууд, хувь хүний биеийн ерөнхий эрүүл мэндийн байдалд тулгуурлан эмчилгээг хийдэг. Нэгэнт шалтгааныг нь олж мэдсэнээр эмчилдэг тул эмчилгээний үр дүн өндөр, эргэж таргалах асуудал харьцангуй бага гардаг. Харин хүүхдийн таргалалтын асуудалд эцэг эхчүүдийн эрүүл мэндийн боловсрол дулимаг байгаагаас үүдэн бид сургалт зохион байгуулдаг. Хүүхдийг хөхөөр нь хоолохгүй, концентраци чихэр ихтэй сүүгээр байнга тэжээх зэрэг нь бүр багаас нь амттанд дуртай болох дуршилыг насан туршид нь үлдээх талтай. Үүнээс үүдэн багын мяраалаг, унаган махтай болдог. Ингэж багадаа олж авсан тарга нь насанд хүрсэн хойноо бий болсон таргалалтаас илүү хортой, жин хасахад төвөгтэй болдог. Яагаад гэвэл багаасаа таргалахад өөхөн эдийн тоо олширдог ба насанд хүрсэн хойно жин хасахад энэ тоо цөөрдөггүй. Харин том болсон хойноо олж авсан таргалалтын  өөхөн эдийн тоо олшрохгүй, зөвхөн хэмжээ нь томордог байна. Иймээс эцэг эхчүүд хүүхдээ багаас нь зөв хооллох дэглэм сургах нь чухал.

Тураах эмүүдийг өргөнөөр хэрэглэх болсон. Энэ талаар таны бодол?

 Манай улсад зарагдаж байгаа тураах эмүүдийн дийлэнх нь бусад  эрхтэний системд сөрөг нөлөөтэй болох нь мэдэгдэж хүмүүс ч хэрэглэхээс татгалздаг болсон.  Сүүлийн үед orlistat, xenical  зэрэг тураах эмүүдийн гаж нөлөө багатай шинэ хэлбэрүүд худалдаанд гарч байна.

 

 

 

(Нийт: 69)