Манайхан гvйлсэн булчирхайн vрэвслийг ангин гэж нэрлээд сурчихсан байдаг. Ангин гэдэг латин хэлний боох, базах гэсэн утгатай “ango” гэсэн vгнээс гаралтай юм. Энэ євчнийг єєрєєр тонизиллит гэдэг гvйлсэн булчирхайн vрэвсэл гэсэн утгатай болохоор илvv оновчтой.
Шалтгаан
Хvний бие махбодод халдварын vvсгэгч орсны дараа євчин vvснэ. Ангин vvсгэгчид нь бактерvvд (дугуй, мушгиа, савханцар хэлбэрийн), вирус ба мєєгєнцєр гээд маш олон. Гэхдээ дийлэнх тохиолдолд бета-цус задлагч А бvлгийн стрептококк гэдэг дугуй бактери, арай цєєн тохиолдолд цєєн стафилококк (мєн дугуй) хоёр энэ євчний гол vvсгэгчид байдаг.
Халдвар нь гаднаас ч тэр, биеийн дотроос ч тэр орох боломжтой. Эхний тохиолдолд євчний эх vvсвэр нь євчтэй хvн байдаг. Ханиах, найтаахад євчин vvсгэгч зvг зvг цацагддаг бєгєєд эрvvл хvнийг халдварлуулна. Халдварлахаас гадна євчтєнтэй ойр байгаа сав суулга, цагаан хэрэглэл, алчуурт наалдана. Гvйлсэн булчирхайн vрэвслийн дотоод эх уурхай нь цоорсон шvд, євчтэй буйл, архаг ханиад зэрэг аргах халдварын голомтууд юм. Ийм голомтод байгаа бактерvvд нь "шинэ газар нvvж очвол" гvйлсэн булчирхайн vрэвсэл vvснэ.
Харин хэт даарах, хэт халах, агаарын бохирдол, тоосролт, дархлал буурах, гvйлсэн булчирхайн механик гэмтэл зэрэг нь гvйлсэн булчирхайн vрэвсэл vvсэхэд нєлєєлдєг таатай хvчин зvйлvvд юм. Мєн архи уух, тамхи их татах нь євчин vvсэлтийг даамжруулна.
Явц
Хvний биед нэвтэрсэн бактерvvд нь манайхны хоолойны мах гэж нэрлэдэг булчирхайд vvрлэн сvйдлэх vйл ажиллагаагаа эхэлнэ. Халдвар авснаас 5-7 хоногийн дараа євчний эхний шинж тэмдэг илэрнэ. Ангины vеийн vрэвсэл нь харшлын ба халдварын гаралтай байдаг. Єєрєєр хэлбэл vрэвсэл vvсэхэд бактериудаас гадна хvний єєрийнх нь дархлалын систем оролцож байдаг. Гvйлсэн булчирхайн гэмтлийн зэргээс хамаарч улайлттай (гадаргуун) ангина, цулцангийн (гvн) ба хонхлойт (бvр гvн) гэж ангилдаг.
Yр дагавар
Гvйлсэн булчирхайн vрэвсэл нь зvрх судасны системтэй холбоотой зvрхний булчингийн vрэвсэл, vе мєчний талаас реватизм буюу хэрэх євчин, бєєрний талаас бєєрний vрэвсэл зэрэг хvндрэлvvд vvсгэх аюултай. Тvvнээс гадна гvйлсэн булчирхайд идээ буглаа vvсгэснээр хvнд хэлбэрээр євдсєн vед цус бохирдол vvсгэх аюултай.
Шинж тэмдэг
Гvйлсэн булчирхайн vрэвсэл нь хурцаар эхэлдэг. Ингэхдээ хоолой гэнэт хатан сэрвэгнэж эхэлнэ. Дараа нь хоолой хvчтэй євдєж хатуу зvйл идэхэд тєдийгvй шингэн юм залгихад ч хэцvv болно. Халуурч, ялангуяа бага насны хvvхэд 38-40 хэм хvртэл халуурна. Бие сулран эвгvйрхэж, толгой євдєж, мєчєєр шархирч євдєнє. Хvзvvний тунгалагын булчирхай євчтэй болж томроно. Хэрэв толь аваад шагайж харвал гvйлсэн булчирхай улайсан, томорсон байна. Гvйлсэн булчирхайн идээт vрэвслийн vед тэр шар єнгийн идээ, цэврvvгээр бvрхэгдсэн харагдана. Євчин 3-7 долоо хоног vргэлжилнэ. Хэрэв ямар нэгэн хvндрэл гаралгvй явагдвал євчин арилсан ч халууралт удаанаар vргэлжилдэг.
Оношлогоо
Гvйлсэн булчирхайн vрэвсэл байж болзошгvй vед дотрын эмч, эсвэл чих хамар хоолойн эмчид очиж vзvvлэх хэрэгтэй. Гvйлсэн булчирхайн vрэвсэл нь хvндрэл vvсгэдэг ноцтой євчин тул оношыг цаг алдалгvй зєв тавих нь чухал. Заримдаа ангиныг сахуу гэдэг єєр нэг хvнд євчинтэй андуурах явдал байдаг. Шинжлэх явцад эмч хоолойг харж, хvний зовиурыг сонсож, цус, шээсэнд шинжилгээ хийж, цаашлаад хоолойноос сахуугын арчдас авч болно.
Эмчилгээ
Гvйлсэн булчирхайн vрэвслийн эмчилгээг гэртээ хийж болно. Хатуу хэвтрийн дэглэм баримтална. Гvйлсэн булчирхайн vрэвслийн хєнгєн хэлбэрийн vед сульфаниламидын бэлдмэлvvд, хvнд хэлбэрийн vед антибиотикvvдийг хэрэглэнэ. Антибиотикыг зєвхєн мэргэжилтэн л зєв сонгох боломжтой тул ангиныг єєрєє єєртєє эм бичиж эмчлэх нь гол тєлєв амжилт муутай байдаг. Антибиотикийн курсыг дуустал нь хийх хэрэгтэй. Ингэхгvй бол бvрэн устгагдаагvй нянгууд тодорхой хугацааны дараа ахин шинэ дайралтанд орж болзошгvй.
Гvйлсэн булчирхайн vрэвслийн vед шингэн юм ихээр ууж, илчлэг єндєртэй, аминдэм ихтэй шингэвтэр хоол хvнсийг хэрэглэнэ. Vе vе (єдєрт 6 хvртэл) тусгай уусмалаар хоойлойгоо зайлна. Уусмалууд нь бvлээсгэсэн перманганат кали, грамицидин, фурациллин, сод, давсны уусмал цаашлаад шар дэгд, хамба шарилжны хандаар гээд янз бvр байдаг. Мєн тvvнчлэн аспирин, гистамины эсрэг бэлдмэлvvд (супрастин, тавегил, кларитин зэрэг), С аминдэм, рутин зэргийг хэрэглэнэ.
Гvйлсэн булчирхайн vрэвсэл нь хэрэх євчин vvсэхийн эхний дохио болж болзошгvй байдаг. Хэрэв гvйлсэн булчирхайн vрэвслээр євчилснєєс хэд хоногийн дараа vеэр євдєєд эхэлвэл vений холбогч эдийн эмгэгийн эмчид хандан vзvvлэх хэрэгтэй. Гvйлсэн булчирхайн архаг vрэвслийн vед мэс заслын эмчилгээ vр дvнтэй байдаг, vvнд:
• Паллиатив буюу хєнгєвчлєх (цулцанг авах, хєєсєн цулцанг хусах,лазєраар vйлчлэх).
• Тонзиллотоми – гvйлсэн булчирхайг хэсэгчлэн, эсвэл бvрэн авах.
Мэс заслын эмчилгээг эмчилгээний бусад аргууд vр дvнгvй vед хийнэ.
УКТЭ-ийн Дотоод шvvрлийн булчирхайн их эмч Ц.Бодьцэцэгтэй ярилцав.
-Хvний биед байх ёстой булчирхайн нэг нь бамбай. Танд vзvvлэхээр євчтєнvvд их дугаарласныг харахад энэ євчин газар авсан шиг санагдлаа?
-Хvний дотоод шvvрлийн булчирхайн нэг нь бамбай булчирхай. Энэ нь даавар ялгаруулж бодисын солилцоог эрчимжvvлдэг. Єєдрєг бодол, баяр баясгалан, бадрангуй, цоглог бvхнийг бидэнд бэлэглэдэг булчирхай юм. Сvvлийн 15 жилд нийгмийн сєрєг нєлєєллєєс vvдэн бамбай булчирхайн євчлєл ихэссэн. Хvнсэн дэх иодын агууламж багасч, хєрс, усны бохирдолт, хэт хотжилт, нийгмийн бухимдал зэрэг євчлєлд их нєлєєлдєг. Манай эмнэлгээр vзvvлж зєвлєгєє авах хvсэлтэй хvмvvсийн тоо ихсэж байгааг олон талаас нь ойлгож болно. Хvмvvсийн тодорхой хувь нь урьдчилан сэргийлж vзvvлдэг. Энэ нь иргэдийн эрvvл мэндийн боловсрол дээшилсэнтэй холбоотой. Мєн манай эмнэлгийг сонгоод бидэнд итгээд ирдэг нь сайн хэрэг. Тиймээс євчтєн нэг бvрт нарийн зєвлєгєє єгч, эмчлэх шаардлагатай євчтєнvvдийг цаг алдалгvй хvлээн авах нь бидний зорилго.
-Орон нутгаас ирсэн євчтєнvvдийг танай эмнэлэг л хvлээн авдаг. Орны хvрэлцээ хангалтгvй учраас хэвтэж эмчлvvлэхэд цаг алдаж байна гэж євчтєнvvд гомдоллож байсан?
-Хэвтэж эмчлvvлэх ор хязгаартай нь vнэн. Мэс заслын тасагт 7-9 ор, дотрын тасаг 45 ортой. Yvнийг нэмэх бололцоо єнєєдєртєє байхгvй. Шаардлагатай vед хэвтэж бусад тохиолдолд амбулаториор эмчилдэг. Бамбайн хордлогот vрэвсэлт євчний vед олон сараар 1-2 эмийг тогтмол уух шаардлага гардаг. Энэ журмаар буюу эмчилгээний стандартаа барьж эмчлэх нь эмч бидний vvрэг. Эмийн эмчилгээг тасралтгvй ууж чадвал хордлого намдана. Зарим тохиолдолд мэс засал, иод 131 гэсэн дараагийн шатны эмчилгээнд ордог.
-Зарим хvмvvсийн бамбай тагтааны гvеэ шиг ил тvрж томорсон байна. Євчлєлийн vе шатыг бага дээр нь мэдэх боломж байдаг уу. Бие махбодид дотроос нь хордлого єгч, аажмаар сульдаадаг хорон євчин бололтой?
-Бамбай булчирхайн томролт тэмтэрч vзээд оношлогдохоос гадна ил харагдах хvртлээ томорч болно. Євчлєлийн vе шатыг бага дээр нь мэдэх бvрэн боломжтой тул аймаг, дvvргийнхээ дотоод шvvрлийн булчирхайн нарийн мэргэжлийн эмч нарт хандаж байх нь зєв. Бамбай нь єєрєє их жижигхэн булчирхай. Гэсэн хэдий ч єєрєє олон тєрлийн євчнєєр євчилнє. Бамбайн хордлогот vрэвслийн vед ямар шинж тэмдэг илэрдгийг жишээ авч ярья. Энэ vед євчтєн тайван бус болж гар хурууны vзvvр салгалж чичирнэ, хєлєрч, амьсгаадна. Бамбайн хэмжээ томорч, нvд бvлтийнэ. Анхны шинж тэмдэг мэдрэгдвэл заавал эмчид vзvvлж, нотлох шинжилгээ хийлгэх хэрэгтэй.
-Євчлєгсдийн ихэнх нь настай хvмvvс vv. Євчний шинж тэмдгээ мэдэхгvй явсаар нас ахисан хойноо хvндрvvлчихээд байна уу?
-Харин ч эсрэгээрээ. Залуу, тєрєх насны эмэгтэйчvvд их євчлємтгий байдаг. Эмэгтэйчvvдийн бие организмд физиологийн олон єєрчлєлтvvд гарч байдагтай холбоотой. Жирэмслэлт, сарын тэмдгийн vе, цэвэршилт гэх мэт. Зовиурыг тэр бvр анзааралгvй хvндэрчихээд ирэх хvн ч байна.
-Бамбай булчирхайн хэвийн хэмжээ хэдхэн грамм. Мэс заслаар их том хавдар авч “хаях” шиг харагдсан?
-25-30 грамм шvv дээ. Мэс засал эмчилгээний нэг тєрєл. Заавал бvх булчирхайг нь авчихгvй. Онцгой тохиолдолд бvгдийг нь авч, ялгаруулдаг дааврыг орлуулах эм уулгадаг. Ихэнхдээ дааврын дутагдалд оруулахгvй гэдэг vvднээс булчирхайн тодорхой хэсгийг vлдээдэг.
-Байх ёстой булчирхайг авчихаар дотоод шvvрлээс ялгардаг дааврын организм дахь орон зай эзгvйрч байна шvv дээ. Булчирхайг нь мэс ажилбараар авахгvйгээр євчнийг эдгээх боломжгvй юу?
-Боломжтой. Бид тийм л зорилго тавьдаг. Эхлээд эмийн эмчилгээ хийж vр дvнг тооцно. Харин мэс заслын эмчилгээ хийх явцдаа дараа нь уг євчтєн яах вэ, бодисын солилцоог хэвийн яаж vлдээхэв гэсэн тооцоолол давхар тавигддаг тул дааврын дутагдал болохгvй.
-Бамбай булчирхайгаа авахуулсан хvмvvст дахин хавдар ургадаг болов уу?
-Мэс заслын дараа зангилаат хэлбэр дахин ургаж болно, зарим тохиолдолд эмчийн хяналтад байж, хэт авиа оношлогоогоор шалгуулж байх нь зvйтэй.
-Мэс заслын дараа хvмvvс ямар дэглэм сахих вэ?
-Энэ vед биеийн хvчний хvнд ажлаас хол, тайван, стрессгvй орчинд амарч, шархаа эдгэртэл эмчийн хяналтад байх учиртай.
-Зєвлєгєє маш чухал, ялангуяа эмчийнх. Та манай уншигчдад ямар зєвлєгєє єгєх вэ?
-Эрvvл байх шиг эрхэм баян vгvй. Энэ vгийн утга учрыг монголчууд маань зєв ойлгож vр хvvхдээ энэ сургаалиар єсгєєсэй. Энэ євчнєєс урьдчилан сэргийлэхэд:
-Шvд хоолой эрvvл байх
-Хоол ундаа зєв тохируулж сvv, цагаан идээ тогтмол хэрэглэх
-Тайван хvлээцтэй, єєдрєг vзэлтэй байх
-Бусад євчнєє тухай бvрт vзvvлж, эмчлvvлж байхыг зєвлєж байна.
Ж.МЯГМАРСYРЭН
Энэхvv ер бусын нээлтийг Антверпений их сургуулийн доктор Эрик Франсений удирдсан эрдэмтдийн баг хийжээ.
Тамхины нєлєє сонсголыг хэрхэн муутгадаг талаархи эл судалгаа нэлээн эрт хийгдсэн боловч саяхан 4000 хvн дээр явуулсан судалгаагаар бvрэн тєгс батлагдсан юм. Туршилтад сонсголыг шалгах энгийн сорил авсны дараа судалгаанд оролцогсдоос тэдний зуршлын талаар асуулт асуужээ. Туршилтаас харахад тамхичдын сонсголын чадвар нэлээд муудсан болох нь батлагдсан байна. “Хэрвээ тухайн хvн дор хаяж нэг жил тогтмол тамхитай найзалсан бол сонсгол муудаж эхэлнэ” гэж доктор Франсен мэдэгджээ. Тамхинаас vvдэлтэй нэгэнт сонсгол муудаж эхэлсэн бол тvvнийг хэвийн тєвшинд оруулах ямар ч боломжгvй аж. Нэгэнт л тамхитай нєхєрлєсєн бол тунг нь багасгаад ч сонсгол сайжрах тєлєв бvрхэг гэнэ. Yvнээс гадна хэт тарган хvмvvсийн хувьд ч сонсгол муудах аюултайг эрдэмтэд анхааруулсан байна. Тамхи татсанаас болж чихний цусан хангамж буурч, ингэснээр хvчилтєрєгчийн нийлvvлэлтийн хэмжээ эрс багасдаг. Мєн эсэд хортой нєлєє vзvvлдэг метаболизмыг ихэсгэдэг аж.
Чихний дvлийд: Туулайн єєхийг чанаж тосыг нь дусаавал сайн.
Чихний булагт: Шvдлэн хонины шаант чємєгний хуршсан чємгийг бvлээсгэж дусаахад сайн.
Чихний сонсгол муудахад: Соронзонг нунтаглаж мяндсанд боож дvлийрсэн чихээ бєглєєд эрvvл чихээ тємрийн vртсээр бєглєвєєс /олон удаа/ сонсгол орох магадлалтай.
Хоёр чих дvлийрсэн бол: Хоёр чихээ тємрийн vртэс мяндсанд боож бєглєєд жижиг соронзон амандаа хvлхэж эмчлэхэд тустай.
Чихэнд хорхой орвол: Архи, ус, vнээний бvлээн сvv дусаавал гарна.
Чихний удсан булагт: Малын цєс/идээ/ иод дусааваас эдгэдэг.
Чихний дvлийд: Арвайн гурил, цєс, шар тосонд шингээж хийвээс сонсгол сайжирдаг. Мєн эр муурыг шvдэнд нь га тvрхэх, толинд дvрсийг нь харуулж шээлгээд шээсийг нь чихэндээ дусаахад сайн.
Чих дvлийд: Хажуугаар нь хэвтvvлээд vхэр оготны цєсийг дээш харсан чихэнд нь дусаахад доод чихээр цєс нэвтэрч гараад 30 жил болсон ч дvлий эдгэнэ гэдэг. Гагцхvv vхэр оготно vхмэгц л цєс нь хайлж алга болдог учир авахад хэцvv гэдэг.
Энэ зовиур дєнгєж эхэлж байгаа бол яаран эм уухын оронд жимстэй цай уу. Ингэхдээ нохойн хошуу, долоолгоно, жvрж, аньсны навч агуулсан бол сайн.
Хэрэв vр дvн єгєхгvй бол хамар залгиурын нянгын vржлийг зогсоох, дархлааг дэмжих зориулалттай витаминаар баяжуулсан био бэлдмэл хэрэглэхийг зєвлєе. Мєн жамц давс, содын уусмал, царвангаар зайлж болно. Хоолой сэрвэгнээд байвал халуун сvv уугаарай. Тvvнээс гадна тємсний уур, халуун аарц, хоолой євдєхєд онцгой. Хоолой євдєх, хуурай ханиах зэрэг илэрвэл цэгэн иллэг хийх нь тун сайн. Хоолойгоо гичээр ороож ч болно. Эсвэл гичтэй халуун усанд хєлєє дvрж болно.
Эх сурвалж: Єєрийгєє оношлохуй, эмчлэхvй
Солонгосын олон улсын эрүүл мэндийн холбоо
Үзлэг оношлогооны хувьд хамгийн энгийнээс хамгийн нарийн комъпютер томографик, соронзон орны аппарат зэрэг төрөл зүйл болон үнэ хөлсний хувьд харилцан адилгүй байдаг. Тухайн хүн ямар оношлогоо шинжилгээ хийлгэхээс хамаараад үнэ болон зарцуулах хугацааг урьдчилан тогтоох боломжтой юм. Хамгийн энгийн бүрэн оношлогоо 450 мянган вон ба хамгийн нарийн оношлогоо нь 2сая 320 мянган вон байдаг. Гэхдээ энэ ханш нь Солонгос улсад хамгийн доод ханш ба манай холбоо нь оношлогооны төвүүдтэй хийсэн урт хугацааны хамтран ажиллах гэрээний үндсэн дээр ийм үнийг санал болгож байгаа билээ. Та өөр нарын мэдээлэл хэрэгтэй бол бидэнд доорх хаягаар хандана уу Хаяг : Assea B/D 4F, 11-3 Jamwon-dong, Seocho-go, Seol 137-902, Korea Tel : +82-2-3453-6856 Fax : +82-2-518-1882 Mobile : +82-10-4198-7379, +82-10-7215-6265 Email : ceoofpaik@naver.com http : //blog.naver.com/ceoofpaik
Манай холбоо нь одоогоор Монгол улсаас өвчтөн авч байгаа боловч цаашдаа харилцаагаа улам өргөжүүлж эрүүл мэндийн олон салбарт хамтран ажиллах сонирхолтой байгаа юм. Монголоос манай холбоонд хандан ирж буй өвчтөний дийлэнх хувь нь өвчин эмгэгээ эрт үед нь оношлуулж эмчлүүлээгүйн улмаас хүндэрч бусад эрхтэндээ халдварласан хүнд хэлбэрийн өвчтөнүүд байдаг билээ. Хамгийн сүүлийн үеийн судалгаанаас үзэхэд Солонгосд эмчилүүлж буй нийт өвчтөний 34%-ийг Америкчууд эзэлдэг боловч хэг хүнд ноогдох дундаж эмчилгээний зардал нь 13сая 800 мяанга байгаа бол 6%-ийг эзэлдэг Монголчуудын хувьд дундаж эмчилгээний зардал нь 18сая 500 мяанга байна. Энэ нь юуг харуулж байна гэхээр бид өвчнөө эрт үед нь оношлуулж эмчилүүлэхгүй, өөрийгөө өвчтэй эсэхийг ч мэдэхгүй явсаар эцэст нь хэдэн саяар нь өгөөд эмчлүүлэх гэж зүдэрч байгааг харуулж буй хэрэг юм. Тиймээс эхний ээлжинд зохион байгуулах сонирхолтой байгаа ажил нь Монголоос Солонгосын чиглэлд нэгдсэн үзлэг оношлогооны чиглэлийн аялалыг зохион байгуулах юм.
Аялагч нь өглөө онгоцноосоо буугаад л шууд шинжилгээ, оношлогоондоо ороод хариу гарах хооронд 2-3хоног Солонгосын үзэсгэлэнт газарууд болон Сеүл хотоор аялах боломжтой юм. Бид мэргэжилийн орчуулагч болон хөтөчөөр хангах ба оношлогооны хариуг орчуулж хүн тус бүрчилэн ярьж танилцуулан цаашдын эмчилгээ, анхаарах зүйлсийн талаар зөвлөгөө өгөх болно.
Солонгосын олон улсын эрүүл мэндийн холбоо
Солонгосын олон улсын эрүүл мэндийн холбооны тусламжтай Солонгос улсад ирж эмчилгээ хийлгэхийг хүссэн хүмүүс юу юу хийх хэрэгтэй болон манай холбооны зүгээс ямар үе шаттайгаар үйл ажиллагаа явагдах:
1. Үйлчлүүлэгч зөвлөлгөө авснаар өвчтөний мэдүүлэг анкет бөглөх /үйлчлүүлэгч/
2. Бөглөсөн анкетаа бидэнд илгээж өгөх /үйлчлүүлэгч/
3. Өвчтөний мэдүүлэг анкетыг Солонгос хэлэнд мэргэжилийн орчуулга хийж гишүүн эмнэлгүүдэд хүсэлт илгээх /KIMA/
4. Эмнэлэгээс ирсэн хариуг орчуулан Монгол руу илгээх /KIMA/
5. Үйлчлүүлэгчийг нарийн мэдээллээр ханган зөвлөгөө өгөх, жишээ нь хагалгааны арга хэлбэр, хагалгааны өмнөх бэлтгэл ажил, хагалгааны дараах үйл явц гэх мэт.../ KIMA/
6. Үйлчлүүлэгч Солонгос улсад ирж хагалгаа хийлгэх болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах эсэхээ шийдэх /үйлчлүүлэгч/
7. “Medical tour” хүсэлтийн маягтыг бөглөн бидэнд E-mail ашиглан илгээх /үйлчлүүлэгч/
8. “Medical tour” хүсэлтийн маягттай танилцан үйлчлүүлэгчийн хүссэнээр буудаллах байр, унаа, хөтөч ба аялалын захиалгийг хийж захиалгийн баримтыг илгээх /KIMA/
9. Солонгос улсад орж ирэх /үйлчлүүлэгч/
10. Аялагч Солонгос улсад орж ирснээс хойших бүхий л хөтөлбөр “Medical tour” хүсэлтийн маягтын дагуу өрнөх болно
“Medical tour”-ийн төрөл, ангилал
Манай холбоонд хандан Солонгос улсад эрүүл мэндийн аялал жуулчлал хийхийг хүссэн аялагч хамгийн түрүүн OM, TM, VIP гэсэн аялалын үндсэн гурван төрөлөөс сонгох юм. 1. Зөвхөн эмчилгээ хийлгэхээр ирж буй тохиолдол (OM) 2. Эмчилгээ ба аялал жуулчлалыг хослуулсан (MT) 3. Эмчилгээ+Чөлөөт сонголт(аялал хийх эсэхээ өөрийн дураар шийдэх)(VIP) Мөн эмчилгээ хийлгэхийн хажуугаар гэр бүлээрээ групп аялал хийх боломжыг бид олгож байгаа ба групп аялалын хувьд 5 хүний бүрэлдхүүнтэй байх юм.
“Яанаа жирэмсэн болчихож, энэ хүүхдийг гаргамааргүй байна” хэмээн жаахан охин уйлагнаж, харин эцэг болох бэлтгэлгүй байгаагаа хүү учирлах. Тэд энэ эвгүй байдлаасаа гарахын тулд эцсийн сонголтоо хийлээ. Тэр нь үр хөндүүлэх. Тэгээд л аль нэгэн хувийн эмнэлгийг бараадсанаар асуудал намжина. Ийм үзэгдэл, иймэрхүү асуудлыг эмнэлэг бараадаж шийдэх нь өнөөдөр хачирхалтай гаж үзэгдэл биш болсон, нуугаад яахав. Тэр хэрээр ч архины охь, тохиолдлын харилцаанаас үүдэх уршгийг хямдхан шийдэх хамгийн найдвартай, хамгийн оновчтой сонголт залуусын хувьд дээрх арга. Зуурдын учрал, тохиолдлын харилцаанаас үүдсэн хүсээгүй жирэмслэлт, үр хөндөлт өнөөдөр эх захаа алдсан талаар эмч мэргэжилтнүүд ч, эцэг эхчүүд ч ам, амандаа шогшрох нь холгүй ярьдаг. Харамсалтай нь тэд өөрсдөө үүнд гар биe, хувь нэмрээ оруулж байгаагаа мэддэг ч мэдээгүй дүр эсгэх нь бий. Мэдэхгүй хийхээс, мэдсээр байж санаатай хийх нь бүр аюултай гэдэг. Бүр гэмт үйлдэлд ч тооцогддог шүү дээ. Хүү нь хаагуур тэнээд, охин нь хэнтэй уулзаад, юу хийгээд явааг эцэг, эхчүүд нь мэдэхгүй царайлж харин эмч мэргэжилтнүүдийн хувьд хүсээгүй жирэмслэлтээр халаасаа дүүргэж буйгаа бас л мэдэхгүй дүр эсгэнэ. Тэгээд л тeлeвизийн өмнө суугаад чухал царайлан энэ бүхний буруутанг эцсийн дүндээ архи руу л чихэх. Үнэнийг хэлэхэд үр хөндөлт өдгөө хорхойтой шүд авахаас хямдхан бас хамгийн чанаргүй болсон. Захын нэгэн орцонд очоод л асуудлаа шийдчихнэ. Цаашдаа ямар асуудалтай тулгарах, яах нь эмчид сонин биш. Мөнгө төлсөн бол гүйцээ.
Нийслэлд өнөөдөр эмэгтэйчүүдийн гэх тодотголтой хувийн эмнэлэг 99 байдаг. Тэд бүгд үр хөндөлтийн мэс ажилбар хийдэг нь, түүгээр цалинждаг нь, бизнeс эрхэлдэг нь нууц биш. Иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө тангараг өргөж, эрүүл энхийн манаанд зогсох үүрэгтэй эрхэм цагаан халадтнуудын хувьд мөнгө цагаан нүд улаан гэгчээр хүсээгүй жирэмслэлтээр “хөлжих” нь тэдний чухал бизнeс нь болсоор цөөнгүй жилийг үдлээ.
Улсын нэгдсэн клиникүүдийн дэргэд ч орон сууцны подвольд ч хаа сайгүй янз бүрийн гоёмсог нэртэй эмэгтэйчүүдийн хувийн эмнэлгүүд ажилладаг. Эдгээр эмнэлэг бүхэнд ирээдүй рүүгээ хутга барьсан цагаан халадтай “алуурчид” ажилладаг гэхэд хатуудахгүй л болов уу. Учир нь хэрвээ эмч нар илүү хариуцлагатай байсан бол, хэрвээ эрүүл энхийн манаачид энэ талын хор уршгийг сурталчлах, таниулах талаар анхаардаг бол, иргэдийнхээ аз жаргал эрүүл мэндийг боддог бол ийм үзэгдэл газар авч, Монголд төрөх ёстой байсан мянга мянган хүүхэд эхийнхээ хэвлийд эрх чөлөөгөө хасуулахгүй л байсан байх.
Ээж нь хүсээгүй, аав нь айсан гэх шалтгаанаар эхийн хэвлийд өчнөөн үрс эндэж, энэ зовлонгоор бизнeс хийгчдийн хэтэвч түнтийсээр л. Мэдээж, тохиолдлын харилцаанаас хүсээгүй хүүхэдтэй болсон эмэгтэйн буруу ч ээж болох эрхийг нь эзэмшсэн мэргэжлээрээ хязгаарлаж, эрүүл мэндээр нь мөнгө олох эмч мэргэжилтнүүд хамгийн буруутай, хамгийн аюултай нь. Үр хөндөх мэс ажилбар үнэтэй байсан бол хүссэн нэг нь гүйж очоод хүүхдээ устгуулчихдаг, чанартай байсан бол цаашдаа ээж болох эрхгүй болчихоод уйлж суудаг явдал хязгаартай, хамжааргатай байхсан биз ээ. Янз бүрийн эм, элдэв тариа эсэн бусын үйлчилгээгээр эх болох эрхэнд нь халдах эмч мэргэжилтнүүд минь тангарагтаа ядаж л үнэнч байгаач. Өнөөдөр хэн нэгэнд буян болж байгаач өөр нэг өдөр түүнд гай болох ч юм билүү. Үр хөндөлтийг өндөр чанартай орчинд, өндөр шаардлагын дор хийдэг болчихвол өнөөдрийн энэ замбараагүй зуурдын учрал зусархан жаргал ядаж л цэгцрэхсэн болов уу. Зовлонгоор баяжиж, зовлогоор цаддаггүй гэж…
Ж.ЭРХЭС
