Улаан лооль буюу бидний хэлж заншсанаар помидор нь бидний эрүүл мэндэд маш чухал ач холбогдолтой ажээ. Бид хүнсний ногоо хэмээн нэрлэж хэвшсэн боловч улаан лооль нь угтаа жимс юм.
Улаан лооль нь дотроо Ликопин хэмээх бодис агуулдаг бөгөөд энэ нь бие дэх хортой бодисыг зайлуулах хамгийн чухал зүйл төдийгүй аливаа хорт хавдрын эс бүрэлдэн тогтох болон бусад өвчин эмгэгийн эсрэг идэвхтэй эсэргүүцэл үзүүлдэг гэж судлаачид тогтоожээ.
Ликопин өөрөө байгалаараа хүний биед үүсдэг бодис биш учраас та заавал хоол хүнсээрээ дамжуулж гаднаас авах ёстой байдаг ажээ. Хэдийгээр бусад хүнсний ногоо, жимс жимсгэнд энэхүү бодис агуулагддаг ч улаан лооль шиг өндөр хэмжээтэй агуулдаггүй юм байна.
Сүүлд хийсэн судалгаануудаар ч энэхүү гайхамшигт жимсний ач тусыг олонд харуулсаар байгаа бөгөөд зүрх судас, хорт хавдрын эсрэг мөн холестринийг үгүй болгоход маш ач тустай хэмээн баталжээ.
Өдөр бүр тогтмол улаан лооль хоол хүнсэндээ хэрэглэхээс гадна 500 мл улаан лоолийн шүүс уухад л Ликопиний бүрэн ашиг тусыг мэдрэх болно.
Энэ нь та өдөрт ердөө ганц стакан уухад л хангалттай гэсэн үг юм.
Cүүлийн үед хүмүүс загасны махыг өргөнөөр хэрэглэх болсон билээ. Эрүүл хооллох зарчим баримталж эхэлсэн орчин үеийн соёлт хүмүүс загасны махны эрүүл мэндэд ач тустай байдал, шим тэжээл, хөнгөн чанарыг илүү харж сонголтоо хийдэг болжээ. Энэ удаа та бүхэнд зориулан загасны махны сайн талуудыг дахин нэг дурьдахыг хүслээ.
Загасны мах идсэнээр та зүрх судасны өвчний элдэв эрсдэлээс бүрэн ангижирна. Загасны махыг долоо хоногт хоёроос багагүй удаа хэрэглэх нь эрүүл мэндэд тань сайнаар нөлөөлж, аливаа өвчнөөс урьдчилан хамгаалахаас гадна өвдсөн хойно тань ч сайнаар нөлөөлж, хурдан эдгээхэд тус болдог байна. Энэ бүхэнд загасны маханд байдаг Омега-3 хэмээх загасны тос маш их нөлөөтэй ажээ. Омега-3 нь төв мэдрэлийн системийн хөгжил, үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг бөгөөд энэ бүхэн нь ялангуяа бага насны хүүхдэд илүү сайн байдаг гэнэ.
Эмэгтэйчүүд жирэмсэн үедээ болон хөхүүл байхдаа загас сайн идэх нь хүүхдийн хөгжилд сайн нөлөөтэй ажээ. Гэхдээ хэмжээ нь хэтэрвэл юу ч хор болдгийн адил жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүд тэр бүү хэл хүүхэдтэй болохоор шийдсэн эмэгтэйчүүд долоо хоногт дунджаар хоёроос илүүгүй, дөрвөөс доош удаа хоолонд хэрэглэх ёстой аж. Их хэмжээгээр загас идэх нь эмэгтэй хүний даавар болон үр тогтоох явцад удаашрал үзүүлдэг байна.
Харин та ойрын хугацаанд хүүхэд төрүүлэх сонирхолгүй бол эрчүүдийн адил мөн бяцхан эрэгтэй хүүхдүүдийн адил загасыг хичнээн бол хичнээнээр нь идэж болох аж. Хөлдөөсөн, чанасан, жигнэсэн, шарсан гээд л бүхий л төрлөөр боловсруулсан загасанд амин дэм, омега-3 хадгаладагддаг. Харин лаазалсан загас дээрх загаснууд шигээ амин дэм агуулдаггүйг мэдэхэд илүүдэхгүй биз ээ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас саяхан Малайз улсын Куала Лумпур хотноо “Нөхөн үржихүйн эрүүл мэндийн бүсийн стратеги, аюулгүй жирэмслэлтийн үйл ажиллагааны хэрэгжилтийг эрчимжүүлэх” сэдэвт уулзалт зөвлөлгөөн боллоо. Уг зөвлөгөөнд ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ш.Энхбат, Эх барих эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээний бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтэн Я.Буянжаргал нар оролцоод иржээ. Уулзалт зөвлөгөөнөөр “Нөхөн үржихүйн эрүүл мэндийн бүсийн стратеги” болон “Мянганы хөгжлийн зорилтод хүрэх эсэн мэнд амаржихуйн үйл ажиллагааны загвар”-ын төслүүдийг эцэслэн боловсруулсан байна. ДЭМБ-ын Номхон далайн баруун эргийн бүсийн 13 орны төлөөлөгчид энэхүү зөвлөлгөөнд оролцож, улс орныхоо НҮЭМ-ийн тусламж үйлчилгээний өнөөгийн байдал тулгамдсан асуудлын талаар ярилцаж санал солилцлоо. Монголын талаас зөвлөгөөнд оролцогчид “НҮЭМ-ийн тусламжийн өнөөгийн байдал тулгамдсан асуудал, эсэн мэнд амаржихуйн чиглэлээр цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл” илтгэлийг тавьж хэлэлцүүлсэн юм.
Б.Ганаа
Хотоос хєдєє орон нутгийн иргэдийг алсын зайгаар эмчлэх боломж нээгдлээ. Єчигдєр "Алсын зайн оношлогооны тєв"-ийн салбар Тєв аймгийн Зуунмод суманд нээлтээ хийж, vйл ажиллагаагаа явуулж эхэллээ. Vvнийг сонирхохоор Шастины нэрэмжит гуравдугаар эмнэлэгийн Рентген оношлогооны тєвд очиход шинээр нээгдсэн эмнэлэгийн эмч нартай интернетээр шууд холбогдож байв. Тєв аймгийн Зуунмод суманд Эрvvл мэндийн сайд С.Ламбаа тэргvvтэй ажлын хэсгийнхэн хvрэлцэн ирж "Алсын зайн оношлогооны тєв"-ийн ажил байдалтай танилцсан юм. Сайд энэ ажлыг зохион байгуулж буй Шастины нэрэмжит гуравдугаар эмнэлэгийн хамт олонд талархаж байгаагаа илэрхийлээд цаашдынх нь ажилд амжилт хvссэн юм.
Гуравдугаар эмнэлэгийн эмч нар Зуунмод суманд эмчлэгдэж байгаа євчтєний биеийн байдалтай танилцаж, тvvнд оношлогоо єгсєн юм. Эмч нар интернетээр холбогдож ярихаас гадна е-майлээр оношийг нь бичиж явуулж байлаа. Энэ vеэр тус эмнэлэгийн тэргvvлэх зэргийн эмч, клиникийн профессор Ц.Нямаа тархиндаа харвалт єгсєн євчтєнг vзэж, оношилж, эмчлэгч эмч Б.Бямбажавт зєвлєгєє єгєв. Шастины нэрэмжит гуравдугаар эмнэлэгийн Оношлогооны тєвийн дарга, клиникийн профессор В.Лхагварагчаатай уулзаж дараах асуултад хариулт авсан юм.
-Алсын зайн оношлогооны тєвийн давуу тал нь юу вэ?
-Юун тvрvvнд энэ тєв хєдєє орон нутгийн хотоос алслагсан хvн амд анхан шатны тусламж vйлчилгээг vзvvлэх зорилготой юм. Єєрєєр хэлбэл монголд анх удаа интернет буюу онлайн эмчилгээ хийж байна гэсэн vг. Орон нутагтаа байж байгаад гэмтэл авсан хvнийг нааш цааш явуулж цаг алдахгvй, мєн хєдєлгєж болохгvй євчтєнийг шууд интернэтээр онош єгч, манай мэргэжлийн эмч нар эмчлэгч эмчид нь зєвлєгєє єгєх журмаар vйл ажиллагаагаа явуулж байна. Хамгийн чанартай vйлчилгээг ард тvмэндээ хvргэж байна даа.
-Шаардлагатай тохиолдол гарвал интернэтээр хагалгаа хийж болно гэсэн vг vv?
-Болно. Бид євчтєний тvvхтэй танилцаад эндээс эмчид нь зєвлєгєє єгч хагалгаа хийлгэж болно. Тухайн євчтєний зураг манай тєвд харагдаж байгаа болохоор эндээс зургаа уншаад оношилчихвол болохгvй юм байхгvй. Гэхдээ одоогийн байдлаар тийм тохиолдол хараахан гараагvй байгаа.
-Ийм оношлогооны тєв хэдэн аймаг, суманд байна вэ?
-Яг єнєєдрийн байдлаар Тєв аймгаас гадңа дєрвєн аймаг, нэг сумыг энэ тєвд нэгтгээд байна. Алсын зайн оношлогоонд хэрэглэж байгаа багаж хэрэгслvvдийг монголд "Мегма электроникс" компанийн захирал Б.Анхныбаяр оруулж ирдэг. Сингапур, Тайвань, Япон зэрэг орноос оруулж ирдэг учраас чанар сайтай. Мєн дан ганц хєдєє орон нутаг гэлтгvй хотын томоохон эмнэлгvvдтэй хамтарч ажиллаж, туршлага солилцож байна. Цаашдаа энэ тєвєє болдог бол монголын бvх л нутгийг хамарсан том тєв болгомоор байна. Гэвч хєрєнгє мєнгєний асуудал хvндхэн байгаа.
-"Алсын зайн оношлогооны тєв"-д бvх тєрлийн євчнийг оношилж болох уу?
-Ер нь бол болно. Одоогийн байдлаар зvрх, судас, мэдрэлийн vйл ажиллагааг оношилж байгаа.
-Єдєрт хэдэн хvн эмчлэх боломжтой вэ. Нэг vзлэг хийхэд хэдэн хvн оролцдог вэ. Нэлээн олуулаа харагдах юм?
-Тухайн єдрийн ирсэн захиалгаас шалтгаалан эмчээ бэлэн байлгах ёстой. Салбаруудаас тийм євчтэй хvн vзvvлнэ гэсэн захиалга єгєхєєр нь бид эндээ тэр євчнийх нь мэргэжлийн эмчийг бэлэн байлгаж, интернэтээр холбодог. Нэг удаагийн оношилгоог хийхэд зургаан инженер, дєрвєн эмч ажиллаж байна.
-Алсын зайн оношлогоог явуулахад хvндрэлтэй зvйл тохиолдож байна уу?
-Манай улс нийтээрээ интернет хэрэглэж чадахгvй байгаа шvv дээ. Интернэтэд тvшиглэж байгаа болохоор бvх газар хvрэх боломж муутай байгаа. Гэхдээ ямар ч байсан хамгийн тvрvvнд аймгийн тєвvvдэд тавъя гэсэн бодолтой байгаа.
Ж.ТАГТАА
Тєв цэнгэлдэх хvрээлэнд баяр наадмын єдрvvдэд тvргэний 2 тэрэг, 3 эмч, гурван сувилагч ажиллах юм байна. Хvй долоон худагт хурдан морь дагахад ч тvргэн тусламжийн автомашин ажиллаж шаардлагатай vед эмнэлгийн тусламж vйлчилгээг тvргэн шуурхай vзvvлэх зорилготой нийт долоон эмнэлэгийн машин бэлэн байдалд ажиллаж машин тус бvрт эмч сувилагч байх юм байна. Сурын болон шагайн харвааны дундах талбайд ч цагаан халаттай эмч нар єглєє наадам эхлэхээс дуусах хvртэл бvтэн ажиллахаар vvрэг авчээ.
Нийслэлийн зургаан дvvргийн эрvvл мэндийн нэгдэл єрхийн эмнэлгvvд амралтын єдрvvд тохиож байгаа баярын єдрvvдэд эм эмнэлгийн хэрэгсэл ороох боох материал, хvнсний хангамжийн нєєцийг бэлтгэж сонор сэрэмжээ дээшлvvлэн уртасгасан цагаар амралтгvй ажиллах юм байна.
Баяр наадмын тєв талбай Хvй долоон худагт сур шагайн харвааны талбайд ажиллах эмч сувилагч нарыг зургаан дvvргийн эрvvл мэндийн нэгдлээс хувиарлан ажилуулахаар болсон байна. НЭМГ-аас наадмын єдрvvдэд иргэдэд vзvvлэх эмнэлгийн тусламж vйлчилгээний бэлтгэл сайн хийгдсэн хангалттай гэж vзлээ. Тиймээс иргэд наадмын талбай дээр дотор муухай оргих даралт ихсэх, нарших зэрэг асуудал vvсвэл шууд л тvргэн тусламжийн тэргийг зорьж эмнэлгийн анхан шатны тусламж авч болох нээ. Наадмын талбайд болон дvvргvvд дээр ажиллах эмч сувилагч нарыг хянаж холбон нийслэлийн эрvvл мэндийн газар ч єндєржvvлсэн байдалтай баярын єдрvvдэд ажиллах юм байна.
olloo.mn
Эмчийн хариуцлагагvй байдлаас болж хэвлийдээ арван сар тээсэн vр нь эндсэн харамсалтай хэрэг єнгєрсєн 5-ны єдєр гарчээ. Бие давхар эх ойр ойрхон євдєлт єгєх
тэр vед нь эмнэлэгт хандсан байна. Харьяаллын дагуу нийслэлийн хоёрдугаар амаржих газарт очсон байна. Ємнє нь хэд хэдэн удаа очсон боловч ор байхгvй євдєхєєр нь ирээрэй гэсэн тайлбарыг эмч нарын зvгээс єгсєн байна. Тухайн єдєр ч мєн л ийм хариултыг єгсєн гэж vр нь бvтэлгvйтсэн эмэгтэйн ар гэрийнхэн нь ярьж байна.
Тєрєх дєхсєн эхийн ус нь хvртэл гарсан энэ vед хариуцсан эмч нь байхгvй байсан гэнэ. Харин хэзээ хойно нь ирээд зvрх нь зогссон болохыг нь хэлжээ. Эхийн хэвлийдээ зvрх нь зогссон ураг 3,8 кг жинтэй эрэгтэй хvvхэд байжээ. Хариуцсан эмч Баясгалангийн хэлснээр бол ихэс нь ховхорсон учраас хvvхэд эндсэн гэх тайлбарыг єгсєн байна.
Яг ийм vндэслэлээр ураг эндэж болох уу гэсэн асуултад мэргэжлийн эмч нар тоймтой хариу єгч чадахгvй байгаа аж. Харин Баясгалан эмчид арга хэмжээ авсан тухайгаа хэлсэн байна. Хайхрамжгvй vйлдлээсээ болж хvний амь хєнєєсєн эмчийг цалингийн хувиар торгоод єнгєрчээ.
Тvvнчлэн ураг эндсэн шалтгааныг тєрєх байрны хvрэлцээ муутай холбон тайлбарлаж байгаа гэнэ. Тиймээс яаралтай арга хэмжээ авахгvй бол хариуцлагагvй эмч чанарын золиосонд ертєнцтэй танилцах гэсэн хэчнээн ч ураг амиа алдахыг хэлж таашгvй нь.
Ер нь ураг хvн биш гэж vv. Ураг, хvн хоёрт ямар ялгаа байна. Хvний амь хєнєєсєн хvнийг хэдэн жилээр шоронд ял эдлvvлдэг. Цаашлаад санаатай аминд нь хvрсэн бол цаазаар авах ял ч бий.
Гэтэл хорвоогийн тоосыг хєдєлгєх хувьтай тэр нялх ураг хариуцлага алдсан эмчийн золиосонд ийнхvv урд наснаасаа шууд хойд насандаа шилжин ‘’амьдрал’’-ыг алгасаж байгаа нь харамсалтай. Харин тvvнийг амийг хєнєєсєн эмч нь цалингийн хувиар шийтгvvлээд єнгєрч болох уу.
Эмчийн буруугаас болж ураг эндэх тохиолдол ємнє ч гардаг байсан. Харин хариуцлага алдсан эмч нь цалингаасаа хасуулах, цаашлаад ажлаасаа халагдах шийтгэл хvлээдэг. Нэртэйгээр нь хvн амины хэрэгтэнг цалингаар нь торгодог болгочих. Ийм байж ураг хvн гэсэн статустай болох бололтой.
Д.Сугар
Olloo.mn
Алдарт дуучин, хєгжимчин Григорий Лепс нэгэн удаа тvvний баруун чих зvvнээсээ илvv сонсдогийг хvлээн зєвшєєрсєн юм.Тиймээс тэрбээр дуулах vедээ чихээ гараараа тагладаг аж. "Ийм байдлаар би тухайн дууг дуулахад хэрэгтэй
нот болоод дэвсгэр хєгийг хянаж чаддаг. Харин зvvн чих арай муу сонсдог учраас таглачихдаг юм" гэж Лепс хэлсэн удаатай.
Хvний чих аливааг хvлээж авахдаа хоёр єєр сонсдог гэдэгт эрдэмтэд итгэсээр иржээ. Бусад зvйлийг баруун чих сайн сонсож байхад зарим дуу авиа зvvн чихэнд илvvтэй наалдацтай байдаг нь олон удаагийн туршилтаар батлагджээ. Гэхдээ нас ахих тусам хvний сонсгол муудсаар адилхан дуу авиа баруун, зvvн чихэнд харилцан адилгvй сонсогддог. Ялангуяа чихний хэнгэргийн хальс бусад эрхтнийг бодвол амархан хєгширч механик гэмтэл авахдаа хялбар байдаг. Хvний бие организмын энэхvv онцлогийг эс тооцвол бид хорвоод мэндлэхээсээ л баруун, зvvн чихээрээ єєр єєр сонсдогийг эрдэмтэд тогтоожээ.
Ийм дvгнэлтэд 3000 нялхсын оролцоотой гурван жилийн турш явагдсан туршилтын дvнд Калифорнийн их сургуулийн судлаачид хvрчээ. Эрдэмтэд хvvхдvvдийн чихэнд чичиргээг барьж авах чадвартай микроскопон аппарат угласан байна, Хэд хэдэн хэмжилтийн дараа хєгжим эгшиглэх vед зvvн чихний хэнгэргийн хальс идэвхтэй чичирч, харин хvний хэл яриаг баруун чих хvлээж авах нь илvv байжээ.
"Ємнє нь эрдэмтэд дуу авианы тэгш бус ойлгоцод тархийг буруутгаж, баруун, зvvн хоёр тархи мэдээлэлд єєрийнхєєрєє анализ хийж байна гэж vздэг байж. Харин одоо сонсголын гол асуудал нь чихний бvтцэд оршиж байгаа нь тодорхой боллоо. Гэхдээ сонсголын эрхтний vvргийг тархи гvйцэтгэдгийг vгvйсгэмгvй. Тухайлбал, зvvн тархи баруун чихний vйл ажиллагааг хянадаг бол баруун тархи зvvн чихийг бvрэн хариуцдаг" хэмээн физиологийн доктор Жеймс Миллам єгvvлжээ.
Хvслээ тvргэн биелvvлье гэвэл баруун чихэнд нь шивнэ
Калифорнийн эрдэмтдийн судалгааг саяхан Италийн Габриэле д' Аннунциогийн нэрэмжит их сургуулийн доктор Лук Томмаси, Даниэль Марцоли нар vргэлжлvvлжээ. Тэд хvмvvсийн баруун, зvvн чихний сонсголыг судалж vзээд єдєр тутмын амьдралд ч энэ нь байнга илэрдгийг тогтоосон байна. Эрдэмтэд дуу авиа ихтэй шєнийн клубт туршилтаа явуулжээ. Туршилтын эхний шатанд судлаачид чангаар нvргэлэх хєгжмийн аялгуунд дэргэдэх хvнийхээ ярихыг сонсохыг оролдож буй 286 хvний байдлыг ажиглажээ.
Ажиглалтаас vзвэл тэдний 72 хувь нь хэрэгтэй зvйлээ сонсохын тулд баруун чихээ ярилцагч руу хандуулж байж. Хоёр дахь шатанд эрдэмтэд єєрсдєє клубт байгсад руу дєхєж очоод сонсогдох тєдий хоолойгоор тэдэнд ямар ч хамаагvй vг хэлж аль талаараа эргэж хандахыг ажиглахаар шийджээ. Тэгээд дараа нь хvмvvсийг тамхиар дайлахыг хvссэн байна. Ингэхэд энэ шатанд оролцсон 160 хvний 58 хувь нь туршигч руу баруун чихээрээ, 42 хувь нь зvvн чихээрээ эргэж харжээ.
Гурав дахь шатанд эрдэмтэд клубт зочлогсдыг тамхиар дайлахыг хvсэхдээ зориуд баруун эсвэл зvvн чихэнд нь ханджээ. Vvний vр дvнд зvvн чихийг бодвол баруун чихэнд нь хандсан элэгсэг гуйлт олон тамхи цуглуулж чадсан байна.
Тиймээс эрдэмтдийн нээлтийг хэрхэн хэрэглэх вэ? Хэн нэгнээс юм гуйвал баруун чихэнд нь шивэгнэхэд гэмгvй. Тэгвэл таны хvсэлт ярилцагчид чинь сайн хvрч тvргэн биелэгдэх найдвар бий болж ч магад. Гэхдээ сонсгол "залхуу" хvмvvс байдгийг мартаж болохгvй.
Бэлтгэсэн Н.СVРЭН
Эрүүл мэндийн яам АНУ-ын Айовагийн их сургуультай хамтран зохион байгуулж буй “Шинээр тархаж буй халдварт өвчин судлал” олон улсын хоёрдугаар их хурлыг маргааш Улаанбаатар хотноо эхэлнэ. Энэ талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Шинээр тархаж буй А хүрээний H1N1 вирусын тархалт дэлхийн олон орны эрдэмтдийн сэтгэлийг зовоож байгаа аж. Тус хурал нь гахайн томуугийн цар тахлын өвчлөлийн үед болж буйгаараа онцлогтой юм. Одоогоор А хүрээний H1N1 вирусын тархалт дэлхийн 120 гаруй орны хамарч 90 мянга гаруй иргэн өвчлөөд байгаа ажээ. Мөн дэлхий дээр олон шинэ өвчлөл бүртгэгдэж байгаа тухай Айовагийн их сургуулийн доктор Г.Грей хэллээ. Тэрбээр “Энэ вирус мутацид орж өөрчлөгдөх вий гэхээс эмч мэргэжилтнүүд түгшиж буй. Манай улс уг вирусын эсрэг вакцин үйлдвэрлэлээ эхлүүлсэн. Энэ оны арваннэгдүгээр сар гэхэд бүх хүм амаа вакцинд бүрэн хамруулах бодлого барьж байна. Нийт 6000 сая доз тун вакцин үйлдвэрлэж нэг хүнд хоёр удаа хийх тооцоо гаргаад байгаа. Вакцин гартал вирус өөрчлөгдөж хувирахгүй байх гэж найдаж байна. Одоо бол хөнгөн хэлбэртээ байна. Монгол орон мал болоод зэрлэг амьтан олонтой. А хүрээний H1N1 вирусыг судлахад хамгийн боломжийн газар юм. Энэ газарт дэлхийн олон орны эрдэмдтийн хурал болж байгаа ч ихээхэн ач холбогдолтой” гэлээ. Доктор н.Нямдаваа манай улс шиг цөөн хүн амтай мал олонтой оронд энэ вирус орж ирэх юм бол ихээхэн хүндрэлтэй. Бас хурдан тархах аюултай. Мөн тэмээ, адуу зэрэг малд өөр төрлийн вирус гарвал хурдан мутацид орж болзошгүй. Азаар одоохондоо арайхан орж ирээгүй байна гэж онцолж байв.
Б.Ганаа
Судасны дотор талд холестрол зэрэг өөхлөг эд наалдаж, улмаар судас нарийсч татах хүч алдагдахыг судасны хатуурал гэдэг. Усны хуучин хоолой бөглөрөхтэй адилтган үзэж болох юм. Судасны хатуурал нь улмаар тархины “цус харвалт”, зүрхний шигдээс өвчин үүсэхэд нөлөөлдөг. “Хүн судастайгаа хамт хөгширдөг” гэж япончууд ярьдаг. Тиймээс нас өтлөхийн хэрээр судасны хатуурал ямагт дагалдаж байдгийг санах хэрэгтэй. Цусны даралт ихэсэх, цусанд холестрин ихэдэх, таргалах, чихрийн шижин, хөдөлгөөний дутагдал, стересс, тамхи ихээр татах нь судас хатуурахын шалтгаан болдог.
Хооллолтын хувьд юуны өмнө таргалалтын эсрэг арга хэмжээ авах хэрэгтэй. Таргалалт нь цусны даралт ихэдэх, чихрийн шижин зэрэг олон өвчний үүсгүүр гэдгийг санаж хоолны зөв дэглэмийг өдөр тутмын амьдралдаа хэвшүүлэх нь чухал. Жин нэмж байгаа хүн юуны өмнө илүүдэл энерги хуримтлуулахгүй байх, хоол хүнсэндээ давс бага хэрэглэх нь чухал.
Холестрол бага хоол хүнсийг хэрэглэх нь дээрх өвчнөөс сэргийлэх чухал алхам болно. Эрүүл хүн өдөрт 600 мг холестрол цуглуулж болох бөгөөд судасны хатууралтай, цусан дахь холестрол ихтэй хүн 300 мг-аас хэтрэхгүй байвал зохино. 1 ширхэг өндгөнд 280 мг холестрол агуулагдах ба түүний 80% нь зөвхөн өндөгний шард агуулагдаж байдаг.
Мөн ургамлын гаралтай тосыг ихээр хэрэглэх нь зарим тохиолдолд муу нөлөө үзүүлж байдгийг мартаж болохгүй. Ургамлын тосонд линорын хүчил ихээр агуулагдаж байдаг бөгөөд уг хүчил судас хатуурахаас сэргийлдэг боловч хэт ихэдүүлвэл харин ч эсрэг нөлөө үзүүлдэг болохыг эрдэмтэд судалжээ.Мөн хавдар, алерги үүсгэдэг гэдгийг анхаарах нь зүйтэй.
Аль болох хоол хүнсэндээ түлхүү хэрэглэх хүнсний бүтээгдэхүүний тухайд далайн ногоо, мөөг, цулхирын гурил(пүнтүүз) ордог. Ялангуяа пүнтүүзэнд холестол байдаггүй. Мөн дүфү, шош, загас хоол хүнсэндээ өргөн хэрэглэвэл зохино.
Архи, спиртийн төрлийн ундаа, хийжүүлсэн ундаа, амьтны гаралтай өөх тос, кофе, цайг аль болох хэтрүүлж хэрэглэхээс зайлсхийх нь чухал.
|
Эх сурвалж:
www.blogmn.net/jargalsaikhan |

Титэм артерийн нарийслаас үүссэн өвчний үед зүрхний булчин хүчилтөрөгч болон бусад тэжээлийн бодисын дутагдалд ордог. Энэ дутагдал удаан үргэлжилвэл зарим зүрхний булчингууд үхжилд орж улмаар зүрхний шигдээс болдог байна. Өөрөөр миокардын инфаркт ч гэж нэрлэдэг.
Хамгийн түгээмэл зүрхний шигдээс үүсэх нэг хэлбэр бол титэм артерын хананд өөхөн эдийн тромбо үүсч улмаар атеросклероз болсноор зүрхний булчингийн цусан хангамж аажмаар багасдаг.
Дэлхий дээрх хамгийн их зүрхний шигдээсээр өвчлөмтгий орон бол Англи юм байна. Энд 2 минут тутамд нэг хүн зүрхний шигдээс тусаж байдаг.
Өвчин үүсгэгч гол хүчин зүйл нь тамхидалт. Бусад шалтгаанд холестрины ихсэлт, даралт ихдэх, чихрийн шижин өвчин мөн удамшлын зүрхний өвчин ордог байна.
Хэрвээ зүрхний шигдээстэй байж магадгүй гэж таамаглаж байгаа бол аспирин хэрэглэснээр цус шингэрч цусны урсгал чөлөөтэй болно.
Харин оношлогдсон тохиолдолд 2 аргаар эмчилж болдог. Судсан дахь нөжийг хайлуулдаг эмүүд 60%-д цусны урсгалыг эргэн сэргээдэг боловч дахих магадлалтай байдаг байна. Нөгөө арга нь мэс заслын арга бөгөөд титэм артерт гуурс оруулж эмчилдэг. Энэ арга нь тромбын эсрэг эмээс удаан үйлчилгээтэй юм.
|
Эх сурвалж:
http://www.ask.banjig.net |
