Шүд цоорох нь яагаад зүрхэнд нөлөөлдөг вэ?

 

 

 

 

-Аймхай хүнийг зүрх муутай гэдэг нь ямар учиртай юм бэ?
-Энэ нь дорно дахины монгол эмнэлгийн ойлголтоос гаралтай үг. Яагаад гэвэл, монгол, түвд эмнэлгийн үндсэн сурах би.чгийн үндэс болсон "Эмийн дөрвөн үндэс" гэж ном бий. Тэнд зүрхний наймхан өвчнийг ялгаж бичсэн байдаг юм. Зүрхний хий, зүрх будангуйрах, зүрхний халуун гэх мэт.
 
Манайхан их цочир ууртай хүнийг зүрхний хийтэй гэж ярьдагдаа. Сэтгэл санаагаар амархан унадаг, аймхай хүнийг үнэхээр зүрх муутай хүн гэдэг. Тэр номуудыг уншиж байхад яг л тийм шинж тэмдгүүдийг бичсэн байдаг юм. Тэр үед сэтгэцийн өөрчлөлтүүдийг зүрхний өвчинтэй хольж хутгаад бичээд байсан юм билээ. Түүнээс л үлдсэн ойлголт монголчуудад байдаг. Айдсын илрэл бол зүрх хурдан цохилж, дэлсэнэ. Эсвэл онгироо сагсуу хүнийг зүрхний хийтэй гэдэг нь дорно дахины эмнэлгээс үлдсэнтэй хол-боотой. Түүнээс биш, аймхай хүний зүрх муу, эсвэл зүрх муутай хүн аймхай байна гэхгүй.

-Зүрхний өвчинд загасны мах тустай юу?
-Махыг цагаан, улаан гэж ангилдаг. Цагаан маханд загас, шувууны мах, өндөг ордог. Загасны мах өөх тос багатай, нарийн ширхэгтэй, амархан задардаг мах учраас их тэжээллэг. .Тэгэхээр өөх тос нь ханаагүй өөхний хүчилтэй. Ханасан гэдэг нь хонины зэрэг амархан загсдаг, хатуурдаг өөх. Ханасан. ханаагүй өөхний хүчил гэдэг нь юугаар ялгаатай вэ гэхээр өөхний хүчил дагуу хүчилтөрөгчүүд нь чөлөөт валент ихтэй гэсэн үг. Өөрөөр хэлбэл, идэвхтэй, өөр органик бодистой урвалд ороход бэлэн гэсэн үг. Бүх чөлөөт валент нь эргээд зөвхөн өөхнийхөө хүчилд холбогдсон байвал задрахгүй. Биед ороод задрахгүй, өөр органик бодистой урвалд орохгүй. Тэгэхээр хүний биед ороод судасны хана, элэг зэрэг энд тэнд тунаж үлдээд байх магадлал ихтэй. Загасны өөх тос тэгэх нь бага. Хөлддөггүй, шингэн өөх гэсэн үг. Тэрүүгээр нь бодоход зүрхэнд муу юм байхгүй. Гэхдээ эмчилгээний журмаар хэрэглэнэ гэж байхгүй. Загасны мах иддэг орны хүмүүс бие жижигтэй, хөнгөн шингэн, урт насалдаг.

-Шүд цоорох нь яагаад зүрхэнд нөлөөлдөг вэ?
-Шүд цоорохоор тэр хөндийд зүсэн бүрийн нян хадгалагдаж байдаг. Тэр нь хүнийг амьсгалах, хоол идэх тоолонд бие рүү нь урсч орж байдаг гэсэн үг. Тэдгээр нь хүний зүрх болон бусад эрхтэнд нөлөөлнө.
Зүрх муутай хүмүүст шүдний өвчин маш аюултай. Зүрх муутай гэдэг нь органик өөрчлөлттэй, зүрхэндзэ цоорхойтой, эсвэл зүрхний хавхлагийн гажигтай хүмүүс шүү дээ. Ийм өвчтэй хүмүүс шүдээ эмчлүүлэхийн өмнө ба хойно тав хоногийн турш заавал антибиотик ууж байх ёстой. Тэгэхгүй бол шүдийг эмчлэхээр оролдох үед маш их нян цус руу орж байдаг. Эрүүл хүний дархлааны систем эдгээр нянг цэвэрлээд гаргадаг бол органик өөрчлөлттэй хүмүүсийн яг тэр хэсэгт нь нян суучихдаг. Тиймээс болгоомжтой хандаж, эрүүл мэнддээ анхаарал тавьж байх ёстой.

-Шар тайлахын тулд 100 татахаас өөр арга байдаг уу?
-Шартах нь архины гүнзгий хордлогод орж байгаагийн шинж. Архи хүний биед орохоор элэг хоргүйжүүлэн цөсөөр дамжуулан өтгөн, шингэнээр биеэс гадагш гаргадаг. Тэгж дийлэхээргүй их байгаа учраас архи хүний мэдрэлийн систем, элэг, дотор эрхтнийг хордуулсан үеийг шартах гэдэг. Мөн архинд донтох өвчний 2-6, 3-а зэрэгт орохоор өвчин хүндрээд ирэхээр шартдаг болдог. Шар тайлахын тулд архи уух тохиолдол Орос, Монголоос өөр газар байдаггүй, Харин үүний оронд шингэн зүйл сайн ууж, өвчин, зовиур намдаах анальгин, аспирин зэрэг эм ууж болно.

Уншигчдаас ирсэн эрүүл мэндтэй холбоотой бүхий л асуултад Б.Болдсайхан эмч хариулж байгаа билээ. Та асуултаа 1987 утсаар өгөөрэй.

 

 

 
Эх сурвалж:
ӨДРИЙН СОНИН

 

Зүрхний цус дутмагших өвчин
Зvрхний єєрийг нь тэжээгч судас нарийссанаас, зvрхний цусан хангамж дутагдан, vvнээс vvдэн гарах євчин юм.
Аливаа эрхтний цусан хангамж багассанаас тухайн эрхтний vйл ажиллагаа буурдаг. Єєрєєр хэлбэл, зvрхний цусан хангамж дутагдахад, зvрхний гол vйл ажиллагаа болох- цусыг амин чухал эрхтнvvдэд тараах vйл ажиллагаа доголдоно гэсэн vг.

Дээрхи євчний шалтгаан нь 90-97%-ийн тохиолдолд зvрхний титмэн судасны хатуурал байдаг.

Зvрхний цус дутмагших євчин vvсэхэд, цусан дахь холестериний хэмжээ ихсэх, єєрєєр хэлбэл, амьтны гаралтай єєх, тос илvvтэй хэрэглэх,цусны даралт ихдэх, тамхи идэвхитэй болон идэвхигvй татах, хєдєлгєєн багасах, таргалах, чихрийн шижингээр євдєх, ажлын ачаалал хэт их байх, байнгын стресстэй орчинд ажиллах, удамшлын зарим нэг хандлага нєлєєлєх жишээтэй.

Хvнд дээрхи халгаат хvчин зvйлээс 3-4 нь байвал, зvрхний цус дутмагших євчнєєр євдєх магадлал 2-3 дахин єсдєг байна.

Дээрхи євчнєєр євдєхєд ямар зовиур илрэх вэ? гэвэл, зvрх орчмоор євдєх, євдєлт нь єєрийн гэсэн онцлогтой, тухайлбал, євчvvний араар хорсч, базалж буй мэт болох, энэ нь ажлын ачаалал, сэтгэл санааны тавгvй байдлаас хамаарах хандлагатай байх, зvvн мєр, дал, хvзvv рvv дамжин vргэлжлэн євддєг онцлогтой. Мєн дотор цухалдах, зvрх дэлсэх, амьсгаадах, айдас тєрж, бие тавгvйтэх зэрэг шаналгаа илэрдэг байна..

Євдєхгvй байхын тулд: Хvн бvр амьдралынхаа хэв маягийг зєв зохион байгуулах, єєртєє таарсан ачаалал бvхий ажлыг хийх, биеийн жингээ хэвийн хэмжээнд барих, амьтны гаралтай єєх, тос /ялангуяа хонины мах/, чихэрлэг зvйл бага хэрэглэх, тамхи татахгvй байх, хэрэв татдаг бол цаг алдалгvй гарах, сэтгэл санааны дарамтаас биеэ зайлуулж чаддаг байх, спортын ямар нэг тєрлєєр нас, биений онцлогт тохируулан хичээллэх, єєрийнхєє нас, бие, хийж буй ажлын онцлогт хоолныхоо илчлэгийг тааруулж байх, хэрэв цусны даралт болон чихрийн шижин євчнєєр євчилсєн бол эмчийн хяналтанд байнга эмчлvvлэх хэрэгтэй.

Хэрэв, зvрхний цус дутмагших євчнєєр нэгэнт євчилсєн нь тогтоогдвол, дотор, зvрх судасны эмчид хандан, оношийг тодруулан, тууштай эмчлvvлэх хэрэгтэй. Дээр дурьдагдсан євчин vvсэхэд нєлєєлєх хvчин зvйлvvдээс єєрт тань байвал, цаг алдалгvй салах, євчнийг ялан дийлэх сэтгэл санааны итгэл vнэмшил, тэвчээртэй байх хэрэгтэй.

 

Эх сурвалж:
www.shastinhospital.mn
Цус багадалт

Миний хөл үргэлж даарч чийгтэж, гар хөлийн үзүүр хүйтэн байдаг. Энэ нь цус багадалтын шинж мөн үү? Хэвийн эрүүл болохын тулд яах вэ?
Хариулт: Цус багадалтын үед биеийн элч, энерги хомсдож хүмүүс амархан даарч хөрөх, ялангуяа гар хөлийн үзүүр хүйтэн байх явдал элбэг байдаг. Гарын алга, хөлийн үзүүр чийгтэх өөр нэг шалтгаан нь мэдрэл-судасны аппаратын үйл ажиллагаатай ч холбоотой байх тал бий. Эрүүл хэвийн болохын тулд дараах энгийн арга хэмжээ таньд тус болно. Үүнд: Цус багадалтын эсрэг улаан лооль, шарсан элэг хэрэглэх, төмрийн бэлдмэлээр баяжуулсан хүнсний зүйл авах, алим тогмол идэх сайн. Эмчийн хяналтанд орохыг бод. Шинжилгээн дээр төмөр дутагдлын цус багадалт батлагдвал төмрийн бэлдмэл, фолийн хүчил хэрэглэхийг зөвлөө. Наран шарлага, усан засал үр дүнтэй.

Цус төлжүүлэхийн тулд яавал дээр вэ?

Намайг цус багатай бас цус өтгөрсөн гэх юм. Ийм үед ямар эмчилгээ үр дүнтэй вэ? Хямд төсөр гарын доорхи эмчилгээг хэлж өгнө үү?

Хариулт: Цус багадалт, цус өтгөрөлт хоёр шалтгааны хувьд ч, эмчилгээний хувьд ч ялгаатай.
Цус багадалтын үед цус төлжүүлэх ач холбогдол бүхий хоол хүнсийг гэрийн нөхцөлд хэрэглэх нь хамгийн хямд арга болно. Үүнд:
Шарсан элэг, чанасан бөөр зүрх, хонины гэдэс, боодог, шорлог, чанасан гүзээ, луувангийн шүүс, улаан лооль, дарс зэрэг хүнсний зүйл ашигтай. Цус өтгөрөлтийн үед өргөст хэмх, алим, лийр, шийгуа, усан үзэм, байцааны шүүс сайн бөгөөд аспирин эмчилгээний журмаар өдөр ширхэг уух зүгээр. Цус өтгөрөлт нь яваандаа цусны эргэлтийн зогсонгишил үүсгэх, тархи, зүрх зэрэг амин эрхтнүүд цусан хангамжаар дутагдах, улмаар харвалт, шигдээс үүсэх аюултай. Иймэзс цус өтгөрөлтийн үед шингэн сайн уух, эмчийн хяналтанд байж, зүрхний бичлэг, биохимийн шинжилгээ наад зах нь жилдээ нэг удаа хийлгэж байхыг сануулъя.

Эх сурвалж:
Миний эрүүл мэнд

Судас хатуурах өвчин

Хvн амын дунд тvгээмэл тархаж, амь нас, ахуй амьдралыг нь ихээхэн сvйтгэж буй халдварт бус євчин бол судас хатууралт бєгєєд энэ євчний улмаас нас барах, тахир дутуу болох нь хорт хавдар, чихрийн шижин, халдварт євчин, золгvй тохиолдол зэргийн нийлбэр дvнгээс ч дээгvvр байна. Судас хатууралт нь том ба дунд зэргийн артерийн судасны хананд єєх /липид/, уураг, апопротейн, нийлмэл нvvрс-ус, цусны дvрст элементvvд, кальцын давс зэрэг шигдэн хуримтлагдаж нэвчин, тvvнийг шархлуулан гэмтээж, эцэст нь фиброз болгон уян хатан чанарыг нь алдагдуулж, судсыг нарийсгаж, цусны урсгалыг саатуулж, бєглєх, зvрх, тархи, бєєрєнд цусан хангамжийн дутагдал vvсгэн стенокарди, шигдээс, аритми, инсульт, цусны даралт их болгох, зvрх- судасны дутагдалд оруулах эсвэл vхэлд хvргэдэг євчин юм.

1.Шалтгаан:
Судас хатууралтын шалтгааныг олон арван жилийн туршид холестерины онолоор тайлбарлаж байсан боловч сvvлийн vеийн судалгаагаар энэ нь зєвхєн цусан дахь холестерины ихдэлттэй холбоогvй гэдэг нь нотлогдсоор байна. Гэхдээ холестерин, триглицерид цусанд ихдэх, чєлєєт ба холбоот холестерины харьцаа хямрах нь судас хатууралт vvсэхэд чухал vvрэгтэй.

Холестерин гэж юу вэ?
Холестерин нь нэг талаас, хvний бие организмд боловсрогддог, нєгєє талаас, бие организмд хоол тэжээлтэй цуг орж ирдэг нарийн бvтэц бvхий химийн нэгдэл юм. Эрvvл хvний цусанд тодорхой хэмжээний холестерин байнга агуулагдаж байх ба энэхvv хэмжээ нь холестеринээр баялаг хоол хvнс хэрэглэхэд ихсэж, бусад тохиолдолд хvний бие организмд /тухайлбал, элгэнд/ боловсрогдон буй болж байдаг.

Цусан дахь холестерины хэмжээгээр хvмvvсийг гурван бvлэгт хуваадаг. Vvнд:
1. Цусны холестерин хэвийн хvмvvс /5.2мк.моль/л хvртэл/
2. Цусны холестерин бага зэрэг илvvдэлтэй хvмvvс -гиперхолестеринеми /5.2 -6.76 мк.моль/л хvртэл/
3. Цусны холестрин хэт их хvмvvс /6.76 мк.моль/л-ээс дээш/
Цусандаа бага зэргийн гиперхолестринемитэй хvмvvс хэвийн хэмжээтэй холестринтэй хvмvvсээс зvрхний шигдээс євчинд 2 дахин илvv єртємтгий байдаг бол холестрин хэт их хvмvvс 4-5 дахин илvv єртємтгий байдаг.

Мєн бие организм эргээд холестерины тодорхой хэсгийг бэлгийн болон бєєрний дээрх булчирхайн гормоныг боловсруулахдаа ашигладаг бєгєєд нєгєє хэсэг нь цєс боловсруулахад зарцуулагддаг. Эндээс vзэхэд холестрин, липопротейн, уургийн нэгдлvvдийн харьцаа хэмжээ, хэлбэр, бvлгээс судас хатууралт шалтгаалдаг болох нь харагдаж байна.

2.Эмнэл зvй:
Судас хатууралтын эмнэл зvйн илрэл нь ямар эрхтнийг тэжээдэг, аль судсанд хэр зэрэг єєрчлєлт орсон тэдгээр тодорхойлогдох ба эмгэг физиологи нь эд эрхтний ишеми /тархи, зvрх, бєєр г.м/ болгож, улмаар тэдгээрт тэжээлийн хямрал, хатингиршил, vхшил, сорвижилт болдогт оршино.

Ишеми нь тухайн эрхтний цусан хангамжинд очих цусны хэрэгцээт хэмжээ хvрэлцэхгvй байгаатай холбоотойгоор vvсдэг.
Судас хатууралтын vед макро, микро тvвшинд цусны эргэлт єєрчлєгдєхийн хамт цусны физик, химийн шинж чанар єєрчлєгддєг. Ер нь уг євчний гол илрэл нь цусны эргэлтийн єєрчлєлт, липидын хямрал /тромбо, ДВС -ын хам шинж, цусны гемостаз/, цусны реологийн єєрчлєлт бєгєєд эдгээр нь харилцан нэг нэгэндээ нєлєєлсєєр эцэст нь эд эрхтний цусан хангамжийн доройтол болж тухайн эрхний vйл ажиллагааг хямруулна.

Судас хатуурах євчний эмнэл зvйн илрэлvvд нь:
-Титэм судасны эмгэгийн vед-зvрхний ишеми євчин,
-Тархины судас хатуурлын vед-цусны эргэлтийн хямралын энцефалопати, цус харвалт,
-Хєлийн судасны эмгэгийн vед-чинэрэн доголох,
-Чацархайн судасны хатууралтын vед-хэвлийгээр хvчтэй євдєх зэрэг болно.

3. Эмчилгээ:
Судас хатууралтын эмчилгээний гол зорилго нь судсанд гарсан морфолог єєрчлєлтvvдийг арилгах явдал юм. Гэтэл судсанд гарсан єєхєн толбыг буцаан шимэгдvvлэх боломжтой боловч, нэгэнт vvссэн фиброз-блящкийг арилгах боломжгvй тул тэдгээрийг vvсгэхгvй байх эсвэл нэгэнт vvссэнийг нь томсгохгvй байлгах, хvндэрч гэмтэхээс хамгаалах, судасны ханын метаболизмыг сэргээх, цусны физик, химийн чанар /реологи/-ыг хэвийн болгоход чиглэхёстой.

Судас хатуурах євчний эмчилгээ дараахи 4 чиглэлээр хийгдэнэ:
Vvнд:
1.Ерєнхий эрvvлжvvлэх арга хэмжээ:
-Хоолны дэглэм бариулж, биеийн жинг хэвийн байлгах -Єєх-тос, нvvрс-усны солилцоог хэвийн болгох
-Єєрийн нь хир хэмжээнд тохируулсан байнгын дасгал, хєдєлгєєн хийлгэх
-Цус цэвэршvvлэх эмчилгээ хийж, цусны реологи шинжийг сайжруулж, цусан дахь холестерин, липидийн хэмжээг багасгах
-Сэтгэл санааг нь тайван байлгах -Тамхинаас бvрэн татгалзуулах.

2.Цусны липидыг тvвшинг бууруулах эм хэрэглэх:
Цусны єєхлєг чанарыг найдвартай бууруулдаг, гаж нєлєєгvй эм цєєн бєгєєд ихэвчлэн эдгээр эмvvд нь хэрэглэж буй vед липидийн тvвшинг бууруулаад дараа нь хурдан их болгож алддаг. Иймд эдгээр эмийг цусны липид их болсон vед л хэрэглэвэл зохино.
Цусны липидийн тvвшинг бууруулдаг эмэнд клофибрат, никотины хvчил, холестерамин, бета-стостерин, диоспонин, полиспонин, цетамифен, архидин, неомицин сульфат зэрэг хамаарагдана.

3. Дезагрегант эмvvд хэрэглэх:
Цусны гемостаз, реологи чанарт vйлчлэх зорилгоор тромбоцитын агрегаци их байгаа vед дезагрегантууд болох аспирин, курантил, сульфинпиразон, пентоксифиллин /трентал/ хэрэглэнэ. Эдгээрийн тун хэмжээ, vргэлжлvvлэх хугацааг эмч єєрєє зохицуулна.

4. Судасны хананд нєлєєлєх /нэвчимтхий, адгезив болон агрегачлах чанарт/ зорилгоор ангининийг /продактин, пирамидин/ хэрэглэнэ. Vvнийг 1.5-2 жилийн туршид тасралтгvй ууна.

Урьдчилан сэргийлэлт:
Судас хатууралтаас анхдагч ба хоёрдогч урьдчилан сэргийлэлтээр хамгаална: Анхдагч урьдчилан сэргийлэлтийг
ДЭМБ-аас дэвшvvлсэн саналаар:
Хєдєлгєєний идэвхтэй байдлыг хангах
Биеийн жинг нэмэгдvvлэхгvй байх
Архи, тамхийг тэвчих
Артерийн даралтыг хэвийн тvвшинд барих
Цусны холестрины хэмжээг доод тvвшинд барих шаардлагатай.

Хоёрдогч урьдчилан сэргийлэлтийн хvрээнд:
Эмчийн хяналтанд байнга байлгах
Эмчилгээг тогтвортой барьж, vе vе идэвхжvvлэх
Хоолны илчлэгийг бууруулах
Цусны реологи чанарт анхаарч, антитромбоцит байнга хэрэглэх
Липидийн хэт идэвхжлийг сааруулах антиоксидант байнга хэрэглэх хэрэгтэй.

Их эмч Д.Баярсайхан
Эх сурвалж: Эрvvл мэнд

Хvн амын дунд тvгээмэл тархаж, амь нас, ахуй амьдралыг нь ихээхэн сvйтгэж буй халдварт бус євчин бол судас хатууралт бєгєєд энэ євчний улмаас нас барах, тахир дутуу болох нь хорт хавдар, чихрийн шижин, халдварт євчин, золгvй тохиолдол зэргийн нийлбэр дvнгээс ч дээгvvр байна. Судас хатууралт нь том ба дунд зэргийн артерийн судасны хананд єєх /липид/, уураг, апопротейн, нийлмэл нvvрс-ус, цусны дvрст элементvvд, кальцын давс зэрэг шигдэн хуримтлагдаж нэвчин, тvvнийг шархлуулан гэмтээж, эцэст нь фиброз болгон уян хатан чанарыг нь алдагдуулж, судсыг нарийсгаж, цусны урсгалыг саатуулж, бєглєх, зvрх, тархи, бєєрєнд цусан хангамжийн дутагдал vvсгэн стенокарди, шигдээс, аритми, инсульт, цусны даралт их болгох, зvрх- судасны дутагдалд оруулах эсвэл vхэлд хvргэдэг євчин юм.

1.Шалтгаан:
Судас хатууралтын шалтгааныг олон арван жилийн туршид холестерины онолоор тайлбарлаж байсан боловч сvvлийн vеийн судалгаагаар энэ нь зєвхєн цусан дахь холестерины ихдэлттэй холбоогvй гэдэг нь нотлогдсоор байна. Гэхдээ холестерин, триглицерид цусанд ихдэх, чєлєєт ба холбоот холестерины харьцаа хямрах нь судас хатууралт vvсэхэд чухал vvрэгтэй.

Холестерин гэж юу вэ?
Холестерин нь нэг талаас, хvний бие организмд боловсрогддог, нєгєє талаас, бие организмд хоол тэжээлтэй цуг орж ирдэг нарийн бvтэц бvхий химийн нэгдэл юм. Эрvvл хvний цусанд тодорхой хэмжээний холестерин байнга агуулагдаж байх ба энэхvv хэмжээ нь холестеринээр баялаг хоол хvнс хэрэглэхэд ихсэж, бусад тохиолдолд хvний бие организмд /тухайлбал, элгэнд/ боловсрогдон буй болж байдаг.

Цусан дахь холестерины хэмжээгээр хvмvvсийг гурван бvлэгт хуваадаг. Vvнд:
1. Цусны холестерин хэвийн хvмvvс /5.2мк.моль/л хvртэл/
2. Цусны холестерин бага зэрэг илvvдэлтэй хvмvvс -гиперхолестеринеми /5.2 -6.76 мк.моль/л хvртэл/
3. Цусны холестрин хэт их хvмvvс /6.76 мк.моль/л-ээс дээш/
Цусандаа бага зэргийн гиперхолестринемитэй хvмvvс хэвийн хэмжээтэй холестринтэй хvмvvсээс зvрхний шигдээс євчинд 2 дахин илvv єртємтгий байдаг бол холестрин хэт их хvмvvс 4-5 дахин илvv єртємтгий байдаг.

Мєн бие организм эргээд холестерины тодорхой хэсгийг бэлгийн болон бєєрний дээрх булчирхайн гормоныг боловсруулахдаа ашигладаг бєгєєд нєгєє хэсэг нь цєс боловсруулахад зарцуулагддаг. Эндээс vзэхэд холестрин, липопротейн, уургийн нэгдлvvдийн харьцаа хэмжээ, хэлбэр, бvлгээс судас хатууралт шалтгаалдаг болох нь харагдаж байна.

2.Эмнэл зvй:
Судас хатууралтын эмнэл зvйн илрэл нь ямар эрхтнийг тэжээдэг, аль судсанд хэр зэрэг єєрчлєлт орсон тэдгээр тодорхойлогдох ба эмгэг физиологи нь эд эрхтний ишеми /тархи, зvрх, бєєр г.м/ болгож, улмаар тэдгээрт тэжээлийн хямрал, хатингиршил, vхшил, сорвижилт болдогт оршино.

Ишеми нь тухайн эрхтний цусан хангамжинд очих цусны хэрэгцээт хэмжээ хvрэлцэхгvй байгаатай холбоотойгоор vvсдэг.
Судас хатууралтын vед макро, микро тvвшинд цусны эргэлт єєрчлєгдєхийн хамт цусны физик, химийн шинж чанар єєрчлєгддєг. Ер нь уг євчний гол илрэл нь цусны эргэлтийн єєрчлєлт, липидын хямрал /тромбо, ДВС -ын хам шинж, цусны гемостаз/, цусны реологийн єєрчлєлт бєгєєд эдгээр нь харилцан нэг нэгэндээ нєлєєлсєєр эцэст нь эд эрхтний цусан хангамжийн доройтол болж тухайн эрхний vйл ажиллагааг хямруулна.

Судас хатуурах євчний эмнэл зvйн илрэлvvд нь:
-Титэм судасны эмгэгийн vед-зvрхний ишеми євчин,
-Тархины судас хатуурлын vед-цусны эргэлтийн хямралын энцефалопати, цус харвалт,
-Хєлийн судасны эмгэгийн vед-чинэрэн доголох,
-Чацархайн судасны хатууралтын vед-хэвлийгээр хvчтэй євдєх зэрэг болно.

3. Эмчилгээ:
Судас хатууралтын эмчилгээний гол зорилго нь судсанд гарсан морфолог єєрчлєлтvvдийг арилгах явдал юм. Гэтэл судсанд гарсан єєхєн толбыг буцаан шимэгдvvлэх боломжтой боловч, нэгэнт vvссэн фиброз-блящкийг арилгах боломжгvй тул тэдгээрийг vvсгэхгvй байх эсвэл нэгэнт vvссэнийг нь томсгохгvй байлгах, хvндэрч гэмтэхээс хамгаалах, судасны ханын метаболизмыг сэргээх, цусны физик, химийн чанар /реологи/-ыг хэвийн болгоход чиглэхёстой.

Судас хатуурах євчний эмчилгээ дараахи 4 чиглэлээр хийгдэнэ:
Vvнд:
1.Ерєнхий эрvvлжvvлэх арга хэмжээ:
-Хоолны дэглэм бариулж, биеийн жинг хэвийн байлгах -Єєх-тос, нvvрс-усны солилцоог хэвийн болгох
-Єєрийн нь хир хэмжээнд тохируулсан байнгын дасгал, хєдєлгєєн хийлгэх
-Цус цэвэршvvлэх эмчилгээ хийж, цусны реологи шинжийг сайжруулж, цусан дахь холестерин, липидийн хэмжээг багасгах
-Сэтгэл санааг нь тайван байлгах -Тамхинаас бvрэн татгалзуулах.

2.Цусны липидыг тvвшинг бууруулах эм хэрэглэх:
Цусны єєхлєг чанарыг найдвартай бууруулдаг, гаж нєлєєгvй эм цєєн бєгєєд ихэвчлэн эдгээр эмvvд нь хэрэглэж буй vед липидийн тvвшинг бууруулаад дараа нь хурдан их болгож алддаг. Иймд эдгээр эмийг цусны липид их болсон vед л хэрэглэвэл зохино.
Цусны липидийн тvвшинг бууруулдаг эмэнд клофибрат, никотины хvчил, холестерамин, бета-стостерин, диоспонин, полиспонин, цетамифен, архидин, неомицин сульфат зэрэг хамаарагдана.

3. Дезагрегант эмvvд хэрэглэх:
Цусны гемостаз, реологи чанарт vйлчлэх зорилгоор тромбоцитын агрегаци их байгаа vед дезагрегантууд болох аспирин, курантил, сульфинпиразон, пентоксифиллин /трентал/ хэрэглэнэ. Эдгээрийн тун хэмжээ, vргэлжлvvлэх хугацааг эмч єєрєє зохицуулна.

4. Судасны хананд нєлєєлєх /нэвчимтхий, адгезив болон агрегачлах чанарт/ зорилгоор ангининийг /продактин, пирамидин/ хэрэглэнэ. Vvнийг 1.5-2 жилийн туршид тасралтгvй ууна.

Урьдчилан сэргийлэлт:
Судас хатууралтаас анхдагч ба хоёрдогч урьдчилан сэргийлэлтээр хамгаална: Анхдагч урьдчилан сэргийлэлтийг
ДЭМБ-аас дэвшvvлсэн саналаар:
Хєдєлгєєний идэвхтэй байдлыг хангах
Биеийн жинг нэмэгдvvлэхгvй байх
Архи, тамхийг тэвчих
Артерийн даралтыг хэвийн тvвшинд барих
Цусны холестрины хэмжээг доод тvвшинд барих шаардлагатай.

Хоёрдогч урьдчилан сэргийлэлтийн хvрээнд:
Эмчийн хяналтанд байнга байлгах
Эмчилгээг тогтвортой барьж, vе vе идэвхжvvлэх
Хоолны илчлэгийг бууруулах
Цусны реологи чанарт анхаарч, антитромбоцит байнга хэрэглэх
Липидийн хэт идэвхжлийг сааруулах антиоксидант байнга хэрэглэх хэрэгтэй.

Их эмч Д.Баярсайхан
Эх сурвалж:

 

Давсагны чулуу гэж юу вэ?

Бєєр, шээсний суваг давсганд чулуу vvсэх нь євчлєл vvсгэдэг ажээ. Эртний Египетэд хэдэн мянган жилийн тэртээ єєд болсон хvний мумигаас давсагны чулуу олдож байсан баримт байдаг гэх. Тэгэхлээр энэ євчин нэлээд эртнээс илэрсэн гэдэг нь ойлгомжтой. Залуучууд болон дунд насны хvмvvсийн шээсний суваг, бєєрєнд чулуу vvссэн байдаг бол хvvхэд болон ахимаг насныхны давсганд чулуу vvсэх нь элбэг тохиолддог байна. Чулууны тоо нэгээс хэдэн зуун ширхэг хvртэл байдаг бєгєєд хэмжээгээрээ шар будааны дайтай болж, улмаар 10-12 см-ын диаметрийн хэмжээтэй хvртэл янз бvрээр томордог аж. Жингийн хувьд 2,5 кг хvрсэн тохиолдол ч гарч байсан юм байна. Чулуу vvсэх vндсэн шалтгаан бодисын солилцооны бага зэргийн хямралаас vvдэн уусдаггvй давс vvсэх явдал юм. Тэдгээр нь урат, фосфатд, оксилат чулуу болон хатууждаг ажээ. Гэхдээ давсганд чулуу vvсэх євчнєєр євдєх нь удамшлын хандлагатай байлаа ч дараах хvчин зvйлс нєлєєлєхгvй бол євдєхгvй магадлал муутай гэж vздэг юм байна.

Vvнд:
-Хvнс болон усны найрлага. Жишээ нь, хурц болон хvчиллэг. хоол хvнс шээсний хvчиллэгийг ихэсгэдэг бєгєєд vvнээс болж чулуу амархан vvснэ.
-Амин дэмийн дутагдал.
-Ясны євчин, гэмтэл. Ясны чємєгний vрэвсэл, яс сийрэгжих.
-Архаг ходоодны vрэвсэл, бvдvvн гэдэсний vрэвсэл, шархлаат євчин зэрэг ходоод гэдэсний архаг євчин.
-Шингэн дутагдах. Бие махбодод ус дутагдах нь халдварт євчин, эсвэл хордлогын vед vvснэ.
-Бєєр болон шээс бэлгийн системийн янз бvрийн євчнvvд. Бєєрний тэвшинцрийн vрэвсэл, давсагны vрэвсэл, тvрvv булчирхайн томролт, тvрvv булчирхайн vрэвсэл болон бусад хvчин зvйл.

Шинж тэмдэг
Бvсэлхий орчмоор чинэрэх, хатгаж євдєх, шээс цустай гарах, огцом хєдлєхєд євдєж байгаа бол бєєрєнд чулуу vvссэн байх магадлал єндєр. Хэрэв чулуу шээсний сувагт байвал чулууны хєдєлгєєнийг даган євдєлт нь бvсэлхийгээс цавь руу, хэвлийн доод хэсэг рvv, бэлэг эрхтэн рvv, гуяны дотор гадарга руу шилждэг. Харин чулуу нь шээсний сувгийн доод хэсэгт байрлаж байгаа бол шалтгаангvйгээр шээс хvрэх нь олонтаа тохиолдоно. Чулуу шээсний сувгийн нvхийг бvрэн тагласан бол шээс бєєрєнд хуралдан бєєрний хатгаа vvсгэнэ. Євдєлт нь бvсэлхий орчимд хvчтэй хатгуулан базлах, гэдэсний доош хэсгээр чинэрч мэдрэгдэнэ. Энэ маягаар vе vе намдаж, дахих зэргээр хэдэн цаг, єдрєєр ч vргэлжилж мэднэ. Євдєлт дээд цэгтээ хvрсэн vед бєєлжих, халуурах, бие чичрэх зэрэг шинж тэмдэг илрэх юм. Чулуу байрлалаа єєрчилсєн, эсвэл шээсний сувгаас гарах vед євдєлт зогсдог ажээ. Чулуу давсганд байгаа vед шээс цустай гарахаас гадна хєдлєх, шээх vед хэвлийн доод хэсгээр євдєлт єгнє. Єєр нэг шинж тэмдэг нь ойр ойрхон шээс хvрэх юм: Явах, сэгсрvvлэх, биеийн хvчний ажил хийх vед шээс хvрдэг. Мєн шээх vед давсаг сулраагvй атал шээс огцом тасалдах шинж тэмдэг илэрч болдог. Ингэж тасалдсан шээс зєвхєн биеийнхээ байрлалыг сольсны дараа л гарах боломжтой.

Оношлогоо
Бvсэлхий орчимд байнга євдєх, шээс цустай гарах, халуурах, чичрэх, шээх vед хатгуулах юмуу аль эсвэл шээхэд бэрх”шээлтэй байвал бєєрний эмчид хандах хэрэгтэй. Эмч чулууг vvсгэсэн давсны найрлагыг тогтоохын тулд чулуу vvсэх эрсдлийн шинжилгээг шээсэнд хийнэ. Харин шээс бэлгийн системийг хэт авиагаар харах, компьютерийн томографийг ашиглан чулууны байрлалыг тодорхойлно. Зєнд нь орхивол бєєр, шээсний суваг, давсагны vрэвслийг vvсгэн, улмаар бєєрєє авахуулахад ч хvргэх аюултай тул яаралтай эмчилгээ хийлгэх хэрэгтэй.

Урьдчилан сэргийлэлт
Шээсний замын чулуужих євчний Vед тусгай хоолны дэглэм баримтлах хэрэгтэй. Ингэхдээ чулууг vvсгэгч тунадас бий болгодог хvнсний бvтээгдэхvvнийг хэрэглээнээс хасна. Мєн єдєрт хоёр литр тvvнээс багагvй хэмжээний шингэнийг єлєн элгэн дээрээ, хоолноос ємнє болон хойно, хооллолтын хооронд, унтахын ємнє их хэмжээгээр ууна. Шээсний зам чулуужих євчний vед зєвхєн мэргэжлийн эмчийн зєвлєгєєг дагаарай.

 
ХЕЛИКОБАКТЕР
 

Хеликобактер гэж юу вэ?

Энэ нь бактерийн нэг хэлбэр. Судлаачид энэ бактерийг л ходоодны шархыг үүсгэдэг гэж үздэг. АНУ-д хеликобактерийн халдвараар 40 дээш настнуудын 20%,60-аас дээш настнуудын тал хувьд халдварлагдсан байдаг байна.Гэвч халдвар авсан хүн болгон ходоодны шарханд өртөхгүй. Хеликобактери буюу Н.pylori нь халдварлагдсан хүний шүлсэнд хадгалагдаж ,үнсэлцэх,халдварлагдсан хоол хүнсээр дамжин халддаг. Тэгэхээр ходоод 12 хуруу гэдэсний шарх нь халдвартай өвчин байх нь.
Хеликобактер яаж шарх үүсгэдэг вэ?Н.pylori -нь ходоод 12 хуруу гэдэсний ханыг хамгаалагч -салслаг бүрхүүл үүсгэгчийн ялгаралтыг сулруулдаг. Үүний улмаас ходоод 12 хуруу гэдэсний хана мэдрэмтгий болж, ходоодны хүчил,бактерийн ялгаруулж буй шүүрлийн нөлөөгөөр шархалдаг байна. Н.pylori -нь ходоодны хүчлийн ялгаруулалтыг ихэсгэдэг.

Ямар шинж тэмдэг илрэх вэ?

-Хэвлийгээр цанхайна. Энэ нь ихэнхдээ хэдэн долоо хоногоор алга болж, эргэж мэдрэгдэнэ. Шөнө дундын үед ходоод хоосон үедилүү мэдрэгдэнэ. Юм идэхэд арилна. Мөн ходоодны хүчил ялгаруулалтын эсрэг эмүүд уухад мөн арилна.антацид Мөн бусад доорхи шинжүүд гарна.
Үүнд:-Жин буурах
-Цээж гашуун оргино,хорсох мэт мэдрэмж төрнө.
-Хоолны дур буурах
-Дотор муухай оргих
-Бөөлжих
Зарим хүнд дээрхи шинжүүд тод илрэхгүй, огт илрэхгүй ч байж болно. Хэрэв доорхи шинжүүд илэрвэл эмчид яаралтай очих хэрэгтэй.
-Ходоод орчмоор хүчтэй сүлбэж өвдөх
-Өтгөн бараан хар өнгөтэй,цусархаг зүйл үзэгдэх
-Кофений шаар мэт эсвэл цусархаг зүйлээр бөөлжих
Эдгээр шинж тэмдэг нь ходоодны шархнаас цус алдах буюу ходоод цооролтын шинж байх өндөр магадлалтай байдаг.

Яаж оношлох вэ?

Хэрэв шарх байна гэж эмч сэжиглэсэн тохиолдолд дурангаар дурандан шинжилнээндоскопийн шинжилгээ.Хэрэв шарх нилээд дээгүүр байрлалтай бол улаан хоолой, ходоод ,12 хуруу гэдэсний шарх рентген гэрэлдX-ray сайн оношлогдоно. Өвчтөнд бариarium гэж нэрлэгдэх шохойлог шингэн уулгаж рентген гэрэлд харж оношлоно. Өөр нэг оношлогооны сайн арга бол ходоодны дуран эндоскоп гэж нэрлэгддэг, үзүүртээ гэрэлтдэг дуран камертай, нарийн урт хоолой бүхий багажийг ашиглан хийнэ..Энэ багажийг өвчтөнд болгоомжтойгоор залгиулж, улаан хоолой 12 хуруу гэдэсний ханыг шалгана. Эмч эндоскопийн тусламжтайгаар шархны зургийг авах ба шаардлагатай бол шархалсан хэсгээс маш бага хэсгийг хальслан микроскопт шинжлэхээр авч магадгүй. Энэ процедурийг биопси гэж нэрлэнэ. Хэрэв шархнаас цус гарч байвал эмч эндоскопоо ашиглан цус тогтоох мэс ажилбарыг хийнэ.
Хэрэв шарх байгаа нь тогтоогдвол эмч танд Н.pylori -ийг илрүүлэх тест хийнэ. Энэ шинжилгээ их чухал. Учир нь шарх юунаас болж үүссэнийг тогтоох ба энэ нь цаашид ямар эмчилгээ хийхийг чиглүүлэх ач холбогдолтой байдаг юм. Биопсийн шижилгээг ихэвчлэн эндоскопийн тусламжтайгаар ходоодны хананаас маш жижиг хэсгийг таслан авч микросопод шинжилдэг. Гурван зорилгоор эдийн энэ шинжилгээг хийнэ.
-Н.pylori -ийн ялгаруулж буй энзимийг олж тогтоох
-Гистологийн шинжилгээгээр Н.pylori -ийг олж илрүүлэх
-Өсгөвөрлөх - ходоодны хананаас авсан жижиг хэсгийг тусгай орчинд ургуулан Н.pylori-ийг ургаж байгаа эсэхийг тогтоох.Гэхдээ Н.pylori- ийг цус,өтгөний шинжилгээнд олж тогтоосны дараа л шаардлагатай гэж үзвэл эдийн энэ шинжилгээг хийнэ.

Эмчилгээ.

Хавсарсан эмчилгээ хийнэ.Антибиотик,хүчил бууруулагч,ходоод хамгаалагч эмүүдийг хавсарч хэрэглэнэ.Дээрхи эмүүдийг хоёр долоо,нэг долоо хоногийн турш хавсарсан байдлаар хэрэглэхийг эмч зөвлөнө.Эмчилгээ хиййсний дараа тодорхой хугацаанд зарим ходоод хамгаалагч ,хүчил бууруулагч эмүүдийг хэрэглэх шаардлагатай болдог.Эмчилгээний үр дүн ихэнхи тохиолдолд сайн.Бүрэн эдгэрдэг өвчин.

Халдварлахгүй байж болох уу?
Болно.Халдварладаг замыг мэддэг байхад л хангалттай.
-Өвчтэй хүнтэй ойр дотно байснаас, өвчтэй хүний гулгидас, шүлстэй холилдсоноос халдварладаг учир
-Бие зассаны дараа, юм идэхийн өмнө гараа угааж занших хэрэгтэй.

Н.pylori- ийг эмч болгон автоматаар шалгаж оношлодоггүй вэ?

Шинжлэх ухааны технологи хөгжихийн хирээр өвчний талаархи бидний мэдлэг ч өргөжин тэлсээр байна.100-аад жилийн тэртээ эмч судлаачид ходоодны шархыг буруу хооллосноос ,архи дарс хэрэглэснээс ,стрессээс үүсдэг гэж үздэг байв.Эмчилгээнд нь сайн амарч ,зөв хооллохыг зөвлөдөг байжээ.Дараа нь судлаачид ходоодны хүчил их ялгарснаас ходоодны шарх үүсдэг гэдгийг нэмж тогтоогоод эмчилгээнд ходоодны хүчил бууруулагчантацид-ийг хэрэглэх болсон байна.1982 онд л дөнгөж Н.pylori хелико бактер хэмээх ходоодны шарх үүсгэгч бактер байгааг олж тогтоосон байна.Ингэснээр энэ өвчнийг эмчлэхэд антибиотик хэрэглэх болжээ.Н.pylori- ийн тархалт одоо улам бүр багасч байна.Ялангуяа хөгжиж буй орнуудын хүн амын дунд энэ өвчний тархалт эрс буурчээ.Судлаачид сүүлийн үед ходоодны шархнаас урьдчилан сэргийлэх вакцин хийхээр ажиллаж байна.

 
Цагаан нөмрөгтний хар балаг

emch

Өвдсөн хүн болгоны хамгийн түрүүнд аврал эрэн очдог хүмүүс бол эмч нар. Тэд бусдын төлөө андгай тангарга өргөж, хийсэн үйл бүхнээ ариун гэгээн болохыг цагаан хувцастайгаа адилтган, “бид бол эрүүл энхийн манаанд ээлжгүй зогсдог цагаан нөмрөгт баатарууд” гэх зэргээр гоё чамин ярих дуртай. Гэвч манай улсад эмнэлэгт хандсан хүмүүс эмчилгээний зардлаасаа гадна эмнэлгийн удирдлага, эмч, сувилагч нарт тус тусад нь барих өргөл барьц заавал бэлддэг шинэ цагийн ёсон буй болсоор удаж байна. Үгүй дээ л тэд тариа хийх сувилагчдаа гэхэд ганц шоколад ч гэсэн хандуулахгүй бол тариурын зүүгээ ширүүхэн хатгуулахаас эхлээд ааш зангийн тааламжгүй авируудтай нүүр тулгардаг. Үүнийг нь юу ч ойлгодоггүй тэнэг хүн ч мэддэг болтлоо цэцэглэн хөгжжээ. Улсын нэр хүнд бүхий томоохон эмнэлгүүдээс эхлээд хөдөө, орон нутгийн том, жижиг гэлтгүй бүх л эрүүл мэндийн газруудад энэ үзэгдэл зарлиг мэт хэрэгжиж байна.
Өнөөдөр зөвхөн эрүүл мэндийн салбар л даннираа авилга хээл хахууль авдаг газруудын тал орчим хувийг буюу 46 хувийг эзэлж байна гэсэн таагүй судалгаа гарлаа. Гэмтэл согог, эх нялхас, халдварт, гээд улсад бүртгэлтэй хэдэн эмнэлэг болон хувийн гэх тодотголтой нэр нөлөө бүх л эмнэлгүүдийн үүдэнд очоод ах дүү, хамаатан саднаа сэтгэл зовинон хүлээх хүмүүсээс “Та эмч, сувилагчдад нь “юм” өгсөн үү?” гээд асуугаарай. “Үгүй” гэж хэлэх хүн гарвал тэр нөхөр тэнд найдвартай танил талтай юм уу, эсвэл илүү ихийг өгчээ гэж ойлгож болно. Ингээд бодохоор энэ үйлдэл дан ганц эмч нарын буруу биш ч юм шиг. Хүн “май” гээд юм өгч байхад “үгүй” гээд толгой сэгсрэх эрт цагийн үзэгдэл “үлгэр” болсон цаг шүү дээ. Тиймээс нэг талаасаа өвчтөнүүд өөрсдөө тэдний гарыг цайлгадаг “заншил” тогтоосон гэж болно. Тэгээд дараа нь “Эд нар чинь гар хараад болохгүй байна” гээд гонигагнож явах. Харин нөгөө талаасаа эмч нар өргөсөн тангарга, баталсан хуулиа зөрчиж байгаа юм. Эмч нарын цалин хөлсийг бусад төрийн албан хаагчдаас хангалттай илүүгээр нэмээд байхад л энэ үзэгдэл багасангүй. Харин ч нэмэгдэх төлөвтэй болов.
Мэдээж бүх эмч нар тийм биш л дээ. Гэхдээ эрүүл мэндийн салбарт гар хардагаараа алдартай хэсэг нөхдүүд байдаг аж. Тэд бол мэс заслын эмч, сувилагчид юм. Ачаалалтай ажилласан өдөр гэхэд л 2-3 удаа мэс засал хийдэг тэд тэр болгондоо өвчтөний ар гэрийнхний халаас хэтэвчинд “шалгалт” хийнэ. Хагалгаанаас гарч ирээд тэд харах харц, харьцах царайгаараа юм уу, эсвэл “Танай хүн маш хүнд муу байна” гэх зэргээр сэтгэл зүйн порол хийж “татвараа” авдаг байна. Ингээд хагалгаанд орсон багийн бүх хүнд, айж сандарсан, ая тал зассан ар гэрийнхэн нь чихэр, жимс, архи дарснаас эхлээд мөнгө төгөргөөр өргөл барина. Мэс заслын эмч нар ганцхан удаа хагалгаа хийсэн өдрөө багаар бодход 50-100 мянган төгрөгний цэвэр орлоготой ажилладаг тухай яриа бий. Олны үг ч ортой доо.
Ингээд иргэдийн гомдол дээд цэгтээ хүрсэн 2005 онд эмнэлгийн ажилтнуудад зориулсан ёс зүйн дүрэм гаргаж мөрдүүлэх гэж үзэв. Уг дүрмийн 3.21-т “эмнэлгийн ажилтнууд өвчтөний ар гэрээс ямар нэгэн шан харамж авч болохгүй” гэж заасан байдаг. Гэтэл энэ тушаал зөвхөн цаасан дээр л амьдарсаар өдийг хүрэв. Эмчлүүлэгч нь өгсөөр л, эмчлэгч нь авсаар л… Холбогдох газрууд нь ч шалгаж, хянахаас залхсан уу, аль эсвэл дийлсэнгүй юу таг чиг.
Хамгийн харамсалтай нь эмч нар авахдаа хариуцлагатай ч, ажиллахдаа хайхрамжгүй байх нь арай л шударга биш ажээ. Ийм тохиолдолууд сүүлийн үед олноор гарах болсоныг орой бүр шахуу телевизийн мэдээгээр ярьж байна. Үүгээр ч зогссонгүй ар өврийн хаалгаар орж ирсэн ур чадвар муутай сувилагчид өвчтөнийхөө судсыг ч олохгүй зүүгээр сийчэж, болохгүй болохоор нь загнаж зогсох ньдаанчхалагламаар. Гарыг нь хүндрүүлсэн өдөр тэд хайлсан тугалга шиг нялганан гүйж, ганц ч чихрийн ч орлогогүй үедээ бол төрөл арилжсан мэт явахыг нь харахад уур уцаар хүрэхээсээ илүүтэй өрөвдмөөр ч юм шиг. Хамгийн өндөр хариуцлага, алхам бүрдээ анхаарал болгоомжтой ажиллах ёстой мэс заслын эмч нар хүртэл алдаа гэж хэлэхэд ичмээр зүйл хийх болов. Жишээ нь өвчтэй хөлөө эмчлүүлэх гэж ирсэн өвчтөний эрүүл хөлд нь хагалгаа хийсэн байх юм. Бас гэдсэнд нь элдэв багж хэрэгсэл боолт бохироо үлдээж амь нас эрүүл мэндээр хохироосон гээд хүний санаанд оромгүй зүйлс гарах болов. Дээрээс нь эмч нарын хүнд суртал дийлдэхээ болилоо гэсэн иргэдийн гомдол үл тасрах ажээ. Энэ мэтээр цагаан нөмрөгтнүүдийн хар балаг үл тасрах болжээ. Тэдэнд зориулан хууль дүрэм гаргаж мөрдүүлэх гэсэн боловч “бүтэлгүйтэв”. Цалин хөлсийг нь нэмэж өгөв. Мөн л дээрдсэн юмгүй.
Эмнэлэг хийгээд эмчид хандсан хүн итгэл найдар гэхээсээ илүү “авардаг болов уу? алчихдаг болов уу?” гэсэн айдастай очдог болсон энэ цагт эрүүл мэндийн салбарыг эмчлэх зайлшгүй шаардлагатай болжээ. Үүний тулд эмч, сувилагч, эмнэлгээс нь биш, тэднийг бэлддэг сургуулиудаас нь эхэлбэл амьдралд арай ойр мэт санагдах. Бүхэл бүтэн зургаан жилийн турш сураад эмийнхээ жорыг ч таньдаггүй эмч бэлддэг сургуулиуд сүүлийн үед хэт ихээр олширчээ. Тиймээс эрүүл мэндийн салбарт хийх эмчилгээг эдгээр сургуулиудаас эхлэн эрчимтэйгээр хийвэл үр дүнд хүрч боломоор биш үү?

Мөөгөнцөр

Мөөгөнцөр нь кандида албиканс (candida albicans) нэртэй мөөгөнцрөөр үүсгэгддэг. Кандида нь хэвийн үед ямар ч эмэгтэй хүний үтрээнд байдаг тодорхой хэмжээгээр байдаг бөгөөд үтрээний орчин өөрчлөгдөхөд идэвхэждэг. Удаан хугацаагаар антибиотик хэрэглэх, жирэмсэн болон биений юм ирэх үед, чихрийн шижингээр өвчлөхөд мөөгөнцөр өсдөг. Мөөгөнц өр нь бэлгийн замаар дамжих халдвар биш боловч бэлгийн хавьтал түүнийг улам даамжруулан хүндрүүлдэг. 

Үтрээнээс өтгөн, цагаан ээдэм шиг ялгадас гарах нь гол илрэх шинж тэмдэг болно. Энэ ялгадас нь гадна бэлэг эрхтний орчмоор маш их загатнуулна. Мөн бэлгийн хавьтал хийх дур сонирхолгүй болгоно. Мөөгөнцрийн эмчилгээнд нистатин эмийг өргөн хэрэглэдэг. Ойр ойрхон мөөгөнцөр илэрдэг эмэгтэйчүүд эмчилгээндээ дасал болох тал ажиглагддаг. Тиймээс мөөгөнцрөөс урьдчилан сэргийлэх нь илүү үр дүнтэй.

Үтрээний үрэвслээс урьдчилан сэргийлэх

Үтрээний үрэвслээс сэргийлэхэд дараах зөвлөгөө танд тусална.

Бэлэг эрхтнээ ямар нэг химийн бодисын найрлагагүй, цэвэр бүлээн усаар сайтар угаасны дараа хуурай болтол арчина.

*Эмэгтэйчүүдийн янз бүрийн гоо сайхны бүтээгдэхүүнүүдийг бэлэг эрхтэндээ хэрэглэх шаардлагаг үй. Тэдгээр нь бэлэг эрхтнийг цочроож, үрэвсүүлнэ.

*Даавуун материалтай дотуур хувцас өмсөж байх нь зүйтэй. Нейлон болон синтетик хувцас нь агаар нэвтрүүлэхгүй, чийг татуулдаг тул үтрээний үрэвсэл үүсгэхэд нөлөөлдөг бичил биетний үржих нөхцөл болдог.

*Хэт бариу өмд өмсөх нь агаар нэвтрүүлэхгүйгээс гадна бэлэг эрхтнийг холгож үрэвсүүлдэг учраас түүнээс аль болохоор зайлсхийx

*Чихэр, нүүрс ус багатай хоол хүнс хэрэглэ.

*Хүндээр бие зассаны дараа хошногоо урдаас нь арагш чиглүүлэн арчиж байх хэрэгтэй. Энэ нь үтрээнд элдэв нян орохоос сэргийлнэ.

*Амаар бэлгийн хавьтал хийсний дараа шууд үтрээгээр хавьтал үйлдэж болохгүй. Шодойг заавал угааж бай.

Хэрвээ жирэмсэн эмэгтэйчүүд мөөгөнцөртэй бол төрөх явцад хүүхдэд халдвар дамжина. Ингэснээр хүүхдийн хоол боловсруулах замын эрхтэнд мөөгөнцөр үржинэ. Энэ нь бидний мэддэгээр ам гэмтэхтэй адил юм. Аманд мөөгөнцөр илрэх нь мөн амаар бэлгийн хавьтал үйлдэх үед үүссэн байж болно.

Эх сурвалж:
Хүний бэлгийн амьдрал
Чихрийн шижинтэй хүмүүсийн хоолны дэглэм

Амьтны гаралтай, өөх тосоор баялаг хоол идэж болохгүй. Малын өөх тос буюу ханасан өөх тосонд холестрин ихээр агуулагддаг учир хялгасан судасны ханыг хатууруулж, чихрийн шижингийн хожуу үеийн хүндрэлүүдийг үүсгэхэд нөлөөлдөг.

Өөх тосоор баялаг хоолонд хиам, дотор мах, маргарин, самрын тос, гахайн мах, таван цулын шөл, утсан мах, боодог, лаазалсан мах, хонины мах, шарсан тахиа, давсалсан загас, загасны болон тахианы хальс орох учир хэрэглэж үл болно.

Тосонд чанасан боорцог, өрөм, шар тос цагаан тос, цөрөм, айргийн тос, айраг, чихэрлэг бүх зүйлийг хориглоно. Бүх төрлийн чихэр, чихрэн бүтээгдэхүүн, жигнэмэг, гурилан боов, жимсний чанамал, хайлмаг, усан үзэм, бананыг хориглоно. Үүнд сүмс, жан, цуу, халуун ногоо орно. Хоолыг заавал шинээр бэлтгэж хэрэглэнэ. Хагас боловсруулсан бүтээгдэхүүн хэрэглэж болохгүй. Давс бага хэрэглэнэ. Хоолыг усанд чанах юм уу ууранд чанаж хэрэглэвэл тохиромжтой.

Хэрэглэж болох хоол
Ислэг ихтэй хоолыг өргөн хэрэглэнэ. Хоол хүнсний дотор агуулагдаж буй удаан боловсрогдох хэсэг буюу ургамлын ширхэгүүдийг ислэг гэнэ. Ийм төрлийн хоолонд хар гурил, хар талх, хивэг, хөц будаа, алим, лийр, өргөст хэмх, янз бүрийн байцаа, вандуй, лууван, хөх тарианы гурил, хөх тарианы талх ордог ажээ. Булчин махаар хийсэн хоолыг бас идэж болдог байна. Сахар орлуулагчийг зөв хэрэглэнэ. Бидний хоолонд уураг, нүүрс ус, өөх тос янз бүрийн харьцаатай ордог бөгөөд цусны сахар зөвхөн нүүрс усны нөлөөгөөр ихэсдэг.

Гэвч энэ нь сахарыг хэвийн болгоход нүүрс усыг хоолноос бүрэн хасна гэсэн үг биш юм.

Харин ч эсрэгээрээ шүү. Чихрийн шижинтэй өвчтөнд зориулсан тусгай шоколад жигнэмэг, өрмөнцөр, жимсний чанамал байдаг. Эдгээр зүйлийг хэрэглэж занших хэрэгтэй.

Чихрийн шижинг тойрсон толгой эргэм тоо баримтууд

Чихрийн шижин өвчин эрүүлийг хамгаалах салбарын анхаарлыг татсан гол асуудлын нэг болоод байна. Сүүлийн тавин жилд чихрийн шижингээр өвчлөгсдийн тоо дэлхий нийтэд маш хурдацтай өсч байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гаргасан судалгаагаар энэ өвчнөөр өвчлөгсдийн тоо аль эрт хагас тэрбумд хүрчээ. Дэлхийн улс орнуудад нийт өвчлөгсдийн тоо жил бүр 10-20 хувиар өсч байна. Чихрийн шижин өвчин маш эрт хөдөлмөрийн чадвар алдагдуулдаг, үхэл өндөртэй өвчии учир нийгмийн талаас их анхаарал шаарддаг.

Сохролт, бөөрний дутагдлаар нас барах зэргийн ихэнх шалтгаан нь чихрийн шижин байдаг. Чихрийн шижингээр өвчлөгсөд зүрх судасны өвчинд өртөмтгий байдаг.

Доод мөчний тайруулах мэс засал хийлгэсэн хүмүүсийн 40 гаруй хувь нь энэ өвчнөөс шалтгаалсан байдаг. Чихрийн шижин өвчин эрүүлийг хамгаалах салбарын хүнд ачаа болж байна. 1990-ээд оны байдлаар АНУ-ын эрүүлийг хамгаалах салбарын зардлын 14.6 хувийг чихрийн шижин өвчний зардал эзэлж байжээ.

Мэдээж энэ тоо өнөөдөр өссөн. Тэр үед АНУ-д чихрийн шижингийн бус нэг өвчтөнд нэг жилд зарцуулсан зардал 2604 ам.доллар байхад чихрийн шижинтэй нэг өвчтөнд жилд 9493 доллар, хүндэрсэн үед 11157 доллар зарцуулсан байдаг. Эндээс чихрийн шижин өвчин нийгэм, эдийн засгийн анхаараал шаардсан чухал асуудал гэдэг нь харагдаж байна.

Сахар бууруулах идэвхтэй эмчилгээ нь зүрхний шигдээсээр өвчлөх өвчлөлийг 16 хүртэлх хувиар бууруулдгийг эрдэмтэд тогтоожээ. Чихрийн шижин өвчнийг эмчлэх үндсэн зорилго бол өвчтөнийг удаан хугацаанд хүндрэлгүй явуулах явдал. Гэхлээ анагаах ухаан хөгжиж чихрийн шижинг бүрэн төгс эмчлэх арга олно гэдэгт найдъя.

Сахарын өвчнөө дасгалаар эмчлээрэй
l.Hypyyгaa сандлын түшлэгт хүргэлгүй сандлын эрмэг дээр суугаад хөлийн хуруунуудаа  өргөнө. Дараа нь буцааж татна.

2.Өсгийгөө шалан дээр тавиад өлмийгөө өргөх, өлмийгөө буулгаад өсгийгөө өргөх дасгалыг ээлжлэн хийнэ.

3.Өсгийгөө шалан дээр тавиад өлмийгөө өргөнө. Дараа нь өлмийгөө тойрог маягаар эргүүлнэ.

4.Өлмийгөө шалан дээр тавьж өсгийгөө өргөнө. Дараа нь өсгийгөө тойрог маягаар эргүүлнэ.

5.Хөлөө жийгээд хөлийн хуруунуудаа хөлийн чигт дотогш татаж өгнө. Энэ маягаар ээлжилж хоёр хөлдөө хийнэ.

6.Хөлөө чигээр нь дээш өргөөд хөлийн хуруунуудаа дотогш татна. Дараа нь хөлөө тэр чигээр нь буулгана.

7.Хоёр хөлөө зэрэг дээш өргөнө. Шагайн үеэр нугална, дараа нь тэнийлгэнэ.

8.Хөлөө өргөөд шагайн үеэр тойруулж эргүүлнэ.

9.Дэлгэж тавьсан сонингийн цаасыг хөлийнхөө хуруунуудаар хумиж авна. Дараа нь дахин хөлөө дэлгэж тавиад цаасыг ур. Хөлөөрөө сонинг эвхэх буюу сонингийн цаасны урагдсан хэсгийг хөлийнхөө хуруугаар чимхэж цуглуулна.

10.Шат уруу түргэн авирч гap. Өдөр бур 30 минутаас нэг цаг нэлээд хурдтай алхаж яв. Явах зайгаа өдөр тутам сунга.

 
Шүдээ хавирах

 2009оны 7 сарын 03

-Хавар дархлаагаа сэргээхийн тулд витамин уу гэдэг. Яг ямар витамин уух вэ? -Хавар витамин ууж, наадам хүртэл центрум шиг олон витамин ууж байх хэрэгтэй. Зооринд байгаа ногоо, махны дотор буй витамин задралд орж, 90-ээд хувь нь үгүй болдог. Тиймээс одооноос авахуулаад эхний халгай, жууцай, шинэ ногоо, цагаан идээ идэж байвал элдэв өвчинд өртөх нь бага. Ингэснээр дархлаа ч сайн байна. Наадмаас хойш витамин уугаад байх шаардлагагүй. -Миний хоолойны ангина үе мөчиндөө орсон гэсэн. Гар, хөл байнга өвддөг. Хоолойн махаа авахуул гэсэн. Заавал авахуулах ёстой юу. Цус багадалттай болохоор айгаад байна л даа? -Ангины тухай өмнө нь зөндөө ярьсан. Цус багадалттай бол авахуулж болохгүй гэсэн юмгүй. Хоолойны махаа авахуулахаас өмнө цус төлжүүлэх эм ууж болно. Дашрамд хэлэхэд, Монголд гурван эмэгтэй хүний нэг нь төмөр хомсдолын цус багадалттай байдаг. Яагаад гэвэл, сарын тэмдэг их ирдгээс цусаа нөхөж чадахгүй, бас төрөх үед их цус алдаж, түүнийгээ нөхөж чадаагүй байдаг. Төмрийн бэлдмэлийг ууж байх хэрэгтэй. Тэр нь аль болох фолийн хүчилтэй. Цус багадалтгүй байсан ч сарын тэмдэг ирэхээс өмнөх үеэс авахуулаад дуусах хүртэл заавал төмөр нөхөж уух хэрэгтэй.

Төмөр хомсдолын цус багадалтаа эмчлэхгүй байснаас ходоод муудаж, ходоодны салстад нөлөөлдөг. Уруул омголтож, хуурдаг, эмзэг болдог. Уруул ийм байна гэхээр, ходоодны дотор салст ийм байна л гэсэн үг. Ходоодны салст өөрчлөлттэй, үрэвсэлтэй болоод ирэхээр уураг, төмрөө бас авч чадахаа байчихдаг. Төмрөө хоёр, гурван сараар өдөрт хоёр удаа хоолны дараа ууж байх хэрэгтэй. Хүний биед төмөр нөхөгдөөд ирэхээр гоё амттай байсан эм сүүлдээ уумааргүй санагдаад дотор муухайраад зэв амтагдаад ирдэг. Гэхдээ бас нэг уугаад хаячихаж болохгүй. Хэсэг завсарласны дараа дахин уух хэрэгтэй. Хоёр, гурван удаа ингэж ууж байж цус багадалтаас сэргийлнэ. Энэ хүн ч ийм маягаар цус багадалтаа гайгүй болгож байж хоолойны махаа авахуулах хэрэгтэй. Цус багадалтаас илүү цусны бүлэгнэлтийг анхаарах хэрэгтэй. Хүндрэл гарахгүй гэж баталсан тохиолдолд цус багадалттай байсан ч гайгүй. -Шүд хавирах нь юутай холбоотой вэ? -Шүд хавирах, хурхирах, хар дарж зүүдлэх зэрэг нь нойрны өөрчлөлтүүд юм. Энэ нь Монголд бага судлагдсан бага мэргэшсэн өөрчлөлтүүдийн нэг. Би энэ талаар сайн мэдэхгүй байна. Гэхдээ тодорхой төлөвийн хүмүүс байдаг. Их төлөв махлаг, хүнд биетэй хүмүүс, ялангуяа ядарсны дараа, архи уусан үед ч юм уу тэгж шүдээ хавирдаг, айхтар хурхирдаг. Тэгэхээр орой унтахын өмнө хөнгөн хоол идэх, ус сайн уух, унтахдаа байрлал, хөнжил зэргээ сольж үзэх хэрэгтэй. Нарийн сайн зөвлөгөө өгч чадахгүй байна. -Сав хөөрнө гэж ярьдаг.

Энэ нь юу гэсэн үг вэ? -Элдэв хүндрэлтэй төрсний дараа сав хөөрнө гэж монголчууд эртнээс ярьдаг. Yүнээс болоод эхийн бие их ядруу, тархи толгой өвддөг, хавантай ч юм шиг байхыг хэлээд байдаг. Яг юуг хэлж байгааг сайн хэлж мэдэхгүй юм. Миний төсөөлж байгаагаар, төрөхдөө цус алдсан. Yүнээс болоод өнчин тархи тодорхой хугацаагаар цус багадалтад орсоныг хэлэх болов уу. Хүний өнчин тархи маш эмзэг эрхтэн. Бусад эрхтэний цусан хангамжид 10 хувь, тэр байтугай 60-70 хувь өөрчлөгдөхөд мэдэрдэггүй, тэрийг зохицуулах механизмтай байдаг бол өнчин тархинд тийм юм байдаггүй. Зүрхний тэжээдэг судасны 70 хувь бөглөрсөн байхад эм уугаад явж болдог. Гэтэл өнчин тархинд арван хувийн өөрчлөлт гарахад хэцүү. Өнчин тархи бол дотоод шүүрлийн бүх булчирхайн дээд талын удирдах эрхтэн байдаг. Тэгэхээр өнчин тархины цусан хангамж буурснаас болж тодорхой хугацаанд өөрчлөлтөд орж, үүнээс болж дотоод шүүрлийн булчирхай тэр чигээрээ өөрчлөгддөг. Төрснөөсөө хойш сав хөөрсөн гэх эмэгтэйчүүдийг анзаардаг бол хөөж, таргалж, цус багадалттай, бие ядруу болдог. Тэгэхээр хамгийн энгийнээр хэлэхэд, үүнийг нөхөж өгөх, гормонуудын шинжилгээ хийлгэх хэрэгтэй. Yүнд өндгөвч, өнчин тархи, бамбайн шинжилгээ орно. Миний төсөөлөл ийм. Тэгэхээр зүрхний өвчтэй эмэгтэйчүүд төрөхдөө сайн бэлдэж, витамин ууж байх нь зүйтэй.

(Нийт: 69)