Амьд явахаас сайхан юм үгүй
Дэлхийн анагаах ухаан хөгжиж байгаагийн үр дүнд эрхтэн орлуулах эмчилгээ нэвтрээд удаж байна. Дэлхийн анагаах ухааны хөгжлөөс манай улс ч хоцроогүй. Манай улсад хамгийн түрүүнд бөөр орлуулах эмчилгээ нэвтэрч, гемодиализын /хиймэл бөөрний аппарат/ төв нээгдсэнээс хойш 35 жил болж байна. Гемодиализын төвд эмчлүүлэгсдийн өдөрлөг саяхан улсын клиникийн төв эмнэлэгт боллоо.

Гемодиализын төвийн эрхлэгч, клиникийн профессор, Ph доктор Б.Бямбадорж өдөрлөгийг нээж хэлэхдээ, өнөөдөр гемодиализын төвд байгаа 12 аппаратаар дэлхийн стандартаар 48 хүн үйлчлүүлэх байтал 70 гаруй хүн үйлчлүүлж байгааг тэмдэглэв. Энэ нь эмчлүүлэгсэд бүрэн хэмжээний эмчилгээ авч чадахгүй байна гэсэн үг юм. Гэхдээ үүнийг  хоёрхон аппараттай байсан хэдэн жилийн өмнөхтэй зүйрлэлтгүй.

Ер нь бөөрний дутагдалд орсон хүнийг эмчлэх гурван ч арга байдаг юм. Нэгдүгээрт, дээр дурдсан гемодиализын буюу хиймэл бөөрний аппаратаар өвчтний биеэс гадагшлахгүй байгаа хорыг зайлуулах арга. Хоёр дахь нь хэвлийн хөндийн диализ. Гуравдугаар нь бөөр шилжүүлэн суулгах.

Энэ гурван аргаас манай улсад одоогоор эхний болон гурав дахь арга нь нэвтрээд байна. Харин хэвлийн хөндийн диализын аргыг ирэх жилээс нэвтрүүлэхээр одоо бэлтгэлийг нь хангаж байна.

Нэг талаас шинжлэх ухааны ололтод түшиглэсэн энэ аргуудыг хэрэглэж байхад нөгөө талаас өвчтөн дэглэм сайн сахих нь нэн чухал болохыг Б.Бямбадорж эмч тэмдэглэлээ. Ялангуяа гемодиализ эмчилгээнд орж буй өвчтөн хоолны дэглэм гойд сайн сахих хэрэгтэй. Эрүүл бөөр хоногт 24 цаг ажилладаг бол хиймэл бөөр /гемодиализын аппаратыг хэлж байна/ долоо хоногт гурван удаа 4-5 цаг л ажиллана. Иймээс өвчтөн гемодиализын эмчилгээний хооронд хоолны дэглэм сахиж, хортой бодис ба шингэн авахгүй байх хэрэгтэй. Хоолны дэглэм сахиагүйгээс уушги хавагнах, тархи хавагнах зэрэг хүндрэлтэй байдалд орж, бүр үхэлд ч хүрч мэдэх юм.

Хоолны дэглэм сахихтай холбогдуулж Б.Бямбадорж эмч хоол, хоол, хоол гэж давтан анхааруулж байлаа. Хамгийн наад зах нь давсгүй хоол идэх гээд байнга мөрдлөг болгох зүйл олон байна.

Гемодиализын төвөөр эмчлүүлэгсдийн амьдрах чадвар дээшилж, өөрсдөө ч, ар гэрийнхэн, найз нөхөд нь ч санаа сэтгэлээр өөдрөг явна.

Үүнээс харахад хоолны дэглэм сайн сахиж, тэсвэр тэвчээртэй байж, биеэ сайн авч явж байгаа эмчлүүлэгсэд олон байна. Тэдний дотроос диализ эмчилгээнд найман жил  явж байгаа Ц.Нарантуяа, мөн  дөрвөн жил явж байгаа О. Баяржаргал нарт өвчтний зөвлөлөөс дурсгалын зүйл гардуулав.

Гемодиализын төвөөс энэ өдөрлөгийг угтаж, эмчлүүлэгсдийн дунд спортын олон төрлийн тэмцээн зохион байгуулжээ. Эмчлүүлэгсэд ширээний теннис, даам, дардас, сагсан бөмбөг шидэлтийн тэмцээнд идэвхтэй оролцож, авхаалж самбаа, хүч чадлаа сорин тэмцэлдэв. Ширээний теннисийн тэмцээнд эмчлүүлэгч тамирчин Ш.Намсрайжав, Б.Гантуяа, даамын тэмцээнд  Б.Соёлсайхан, Н.Адьяа,  дардасын тэмцээнд Ц.Наранбаатар, Баасан, Н.Өлзийсайхан,  сагсан бөмбөг шидэлтэд Э.Мөнх-Эрдэнэ, Ц.Наранбаатар нар нэг, хоёрдугаар байр тус тус эзэлсний шагналыг өдөрлөгийн үеэр гардуулж, баяр хүргэлээ. Бөөрний дутагдалд орж, зовж шаналж байсан хүмүүс диализ эмчилгээний ачаар бусдын дайтай явж, бүр уралдаан тэмцээнд орж, шагнал гардан авч байхыг харахад өөрийн эрхгүй бахархах сэтгэл төрөв.    
Я.Содбаатарыг хагалгаанд оруулжээ

Хөвсгөл аймагт зохиогдсон залуучуудын чуулга уулзалтад оролцохоор явж байгаад энэ сарын 26-нд осолдсон МХЕГ-ын дэд дарга Я.Содбаатарыг өчигдөр хагалгаанд оруулжээ.

Түүний эгэм хугарсны улмаас Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байсан юм. Түүнд эгэмний мэс засал хийж, Ерөнхий гэмтлийн тасагт шилжүүлжээ. Түүний биеийн байдлын талаар эмнэлгийн ажилтнаас тодруулахад "Хагалгааны дараа бие нь сайн байгаа. Одоогоор сахиуртай байна" гэсэн хариу өгөв.

Дашрамд дурьдахад, Я.Содбаатартай хамт УИХ-ын гишүүн Г.Занданшатар, дуучин Б.Маралжингоо болон МҮОНТ-ийн сэтгүүлч явж байсан. Тэд бага зэрэг доргисноос өөр гэмтэлгүй байгаа аж.

Зүрхний архаг дутагдал амьсгаадалтаар эхлэдэг

Монгол Улсад зүрх судасны өвчлөл жилээс жилд өсөн нэмэгдэж, дас баралтын тэргүүлэх шалтгаан болсоор байгаа гэдгийг хэн хүнгүй мэдэх болж. Зүрх судасны эмгэгийн тэргүүлэх гурван өвчний тоонд артерййн даралт ихсэх өвчин, зүрхний ишеми өвчин, хэрэх өвчин багтдаг ажээ.

Өнөө үед дэлхий нийтэд баримталдаг ангилал өөрчлөгдсөн, мөн манай эмнэлгүүдэд хандаж байгаа өвчтөнүүдийн дийлэнх нь дээрх эмгэгийн улмаас эмчлүүлдэг зэрэг шалтгаанаас үндэслэн орчин үеийн оношлогоо, эмчилгээний асуудлаар нэгдсэн зөвлөмж, удирдамж нэн шаардлагатай гаргах цаг нь болсон гэдгийг эрүүл мэндийн салбарын эмч, мэргэжилтнүүд хэлж байна.

Энэхүү сэдвийг хөндөн гадаад дотоодын эмч нарын анхаарлыг хандуулах цаг болсон мэт. Тэгвэл 2004 оноос эхлэн жил бүр МОН-003 төслийн хүрээнд зохион байгуулагдах болсон "Зүрхний эмгэг судлалын үндэсний конференц"-ийг өдгөө ч дахин явуулахаар төлөвлөсөн гэнэ. Монголын зүрхний холбооноос санаачлан ЭМЯ, ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр зохион байгуулж байгаа уг конференцийн хүрээнд зөвхөн онолын бус дадлага сургалтууд эмч нарын дунд ч явуулах нь.

Олон талын ач холбогдол бүхий тус конференцид АНУ, Люксембург, Франц, Тайвань, Монголын эрдэмтэн докторууд болон хөдөө орон нутгийн нийт 21 аймаг, дөрвөн бүс, Улаанбаатар хотын I, II , III шатлалын эмнэлгүүдийн 250 гаруй эмч оролцох юм байна. Энэ асуудлаар Монголын зүрхний холбооны нарийн бичгийн дарга, Анагаах ухааны доктор Д.Нарантуяатай ярилцлаа.

-Зүрх судасны өвчлөл сүүлийн үед нэлээд ихэсч байгаа гэж эмч мэргэжилтнүүд зовних болж. Тэгвэл энэ тал дээр дорвитой арга хэмжээ авч, хийж бүтээсэн зүйл хэр олон байдаг юм бол?
-Тиймээ, зүрхний өвчин жилээс жилд өсөн нэмэгдэх хандлагатай байна. 2000 оноос хойш гаргасан статистик тооноос авч үзвэл, зүрх судасны өвчлөл нас баралтын тэргүүлэх шалтгаан болж байгаа нь тун ч тодорхой байдлаар батлагдлаа. Одоо ч гэсэн нас баралтын тэргүүлэх шалтгаан хэвээрээ л байна.

Хүн амын хөдөөнөөс хот руу нүүлгэн шилжүүлэх хөдөлгөөн эрс нэмэгдэж байгаатай холбож ойлгосон ч болохоор шүү. Зүрх судасны өвчин гэдэг хотжилтын өвчлөл. Үүнтэй холбоотойгоор нүүлгэн шилжүүлэх хөдөлгөөний улмаас зүрх судасны өвчлөл асар хурдацтай нэмэгдэж байгаа гэдгийг нуугаад яахав. Тиймээс эрүүл мэндийн салбарт ихээхэн анхаарал хандуулж, зүрх судасны өвчлөлийн эсрэг дорвитой арга хэмжээ авахгүй бол хэцүүдэх нь.

Тухайлбал, нүүлгэн шилжүүлэх хөдөлгөөнтэй уялдуулан наад зах нь 1000 хүнд үйлчлэх эмнэлэг байгуулах шаардлагатай байна шүү дээ. Гэвч өнгөрсөн хугацаанд энэ мэт томоохон эмнэлэг байгуулагдсангүй. Яахав, зохих албан газруудаас нь чамгүй ажил зохион байгуулж уг өвчний эсрэг арга хэмжээ авах гэж чадлаараа л оролдож байх шиг. Бидний хувьд, энэ өвчин рүү гадаадын эмч мэргэжилтнүүдийн анхаарлыг хандуулах улмаар дотоод судлаачдыг ч татан оролцуулах бодолтой байгаа. Зүрх судасны өвчлөлийн тэргүүлэх шалтгаан болсон гурван хүчин зүйл бий. Нэгдүгээр артерийн даралт ихсэх өвчин байдаг бол, хоёрдугаарт нь ишеми буюу зүрхний цусан хангамж дутагдах өвчин орно.

Гуравдугаарт хэрхэг өвчин. Хүмүүс ярьдаг шүү дээ, "Хоолойны ангина зүрх рүү орчихлоо" гэж. Яг л энэ өвчнийг хэлээд байгаа хэрэг. Тэгэхээр энэ гурван хүчин зүйлийн аль нэгнээс нь болж өвчилсөн ч гэлээ, зүрхний архаг дутагдалд орж болзошгүй эмгэнэлт байдалд хүрдэг. Зүрхний архаг дутагдлын талаарх дэлхийн эрүүл мэндийн салбарт баримталдаг ангилал нь өөрчлөгдсөн юм билээ.

Зүрх судасны өвчлөл харьцангуй залуужиж байгаа гэх юм?
-Тийм шүү, нэлээд залуужиж байна. Ялангуяа зүрхний шигдээс өвчин эрс залуужсан нь харамсалтай санагддаг. Энэ төрлийн өвчлөл уг нь хожуу үед л тохиолддог байсан. Гэтэл сүүлийн үед 25-40 насны хүмүүсийн дунд ихээр тохиолдох болж. Хүмүүс "Амьсгаа давхацлаа. Их амьсгаадах боллоо" гээд л яриад байдаг. Тэгвэл зүрхний архаг дутагдал өвчний илрэл нь амьсгаадалтаар эхэлдэг гэдгийг хэр олон хүн мэдэх бол.

Р.Мөрөн 

 

Korea International Medical Association [1]

Солонгосын олон улсын эрүүл мэндийн холбоо нь даяаршсан эрүүл мэндийн зах зээлд Солонгос улсын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлснээр эрүүл мэндийн аялал жуулчлалын салбарт Солонгос улсын байр суурийг бэхжүүлэхийн төлөө үйл ажиллагаа явуулдаг холбоо болно. Солонгосын хамгийн дээд зэргийн эрүүл мэндийн үйлчилгээ, хамгийн сайн менежментэй эмнэлэг болон эрүүл мэндийн байгууллагууд манай холбооны гишүүн ба бид Солонгосын номер нэг эрүүл мэндийн менежмент, маркетинг зөвлөгөө ба боловсон хүчний удирдлагийн салбарын мэргэшсэн боловсон хүчинээр хангагдсан. Манай холбоо нь мэргэжилийн түвшинд эмнэлэг болон эрүүл мэндийн байгууллагийн Consulting, гадаад зах зээлийн судалгаа, стратег төлөвлөгөө болон түүний хэрэгжилт гүйцэтгэлээр хангах үйлчилгээг үзүүлдэг.

Солонгосын олон улсын эрүүл мэндийн холбоо нь эрүүл мэндийн гадаад зах зээлийн маркетингийн салбарт Солонгос улсдаа тэргүүлэх зэргийн холбоо юм.

 

Холбооны үйл ажиллагааны цар хүрээ

l        Гадаад зах зээлийн стратег

l        Гадаад зах зээлийн маркетингийн удирдлага чиглүүлэлт

l        Гадаад өвчитөний талаарх Солонгосын эрүүл мэндийн салбарын нэгдсэн бодлого, удирдлагийг боловсруулах

l        Эмнэлэг эрүүд мэндийн байгууллагууд гадаадын өвчтөнийг хүлээн авахад нь зориулсан тусламж үйлчилгээ үзүүлэх(аман болон бичгийн орчуулга, зодид буудал, аялалын программ, ажилчин албан хаагчидын гадаад хэлний сургалт гэх мэт...)

l        Гадаадад улс орнуудад тухайн эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагийг сурталчилан таниулснаар өвчтөнг хүссэн эмнэлэгтэй нь холбох гүүр нь бид болно

l        Эмнэлэг болон эрүүл мэндийн байгууллагуудын гадаад зах зээлд гарахад нь consulting”хийж өгөх

l        Улс орнуудын онцлогт тохирсон маркетингийн төлөвлөгөөг хийж өгөх

l        Гадаадын эмнэлэг ба эрүүл мэндийн байгууллагийг үзэж танилцах аялал, сургалтыг зохин байгуулах

l        Гадаадаас өвчитөн хүлээн авах

Халдварт өвчний 2009 оны эхний 5 сарын байдлын танилцуулга/ 2009.06.24/

Энэ оны эхний 5 сарын байдлаар улсын хэмжээнд 24 төрлийн халдварт өвчний 16147 тохиолдол бүртгэгджээ. Өнгөрсөн жилийн мөн үед анхаарал татах хэмжээнд гарч байсан вирүст хепатит, хоолны хордлого, гар хөл амны өвчин, улаан бурхан, менингококкийн халдварууд 2-9 дахин буурсан үзүүлэлттэй байна.

Эхний 5 сарын байдлаар анхаарал татаж байгаа өвчин бол цусан суулга, гахайн хавдар, тэмбүү, заг хүйтэн, трихомониаз, мөөгөнцөр, ХДХВ, хачигт риккетсиоз, хачигт энцефалит, нярайн үжил халдварууд байна. Өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад ихсээгүй боловч өндөр байгаа өвчин бол сүрьеэ, бруцеллёз, сальмонеллёз, салхин цэцэг юм. Цөөн тохилдол гарсан ч гэсэн тарваган тахал, амьтны галзуу, малын боом шувууны томуу, гар хөл амны өвчнүүд анхаарал татаж байна.

ГХА-ны өвчнөөр 125 хүүхэд өвчилж, одоогоор эмнэлэгт эмчлүүлж байгаа хүхэд байхгүй, гэрээр эмчлүүлж, хяналтанд байгаа 52 хүүхэд байна. Манайд гараагүй боловч манайхыг төдийгүй дэлхий дахиныг ихээхэн сандаргаж богино хугацаанд цар тахлын хэмжээнд хүрч, 2009 оны 6 дугаар сaрын 22-ны байдлаар 99 орныг хамарсан 25099 өвчлөл бүртгэгдсэнээс 7 улсад 1000-21449 өвчлөлтэй, 19 улсад 100-1000 хооронд, бусдад нь 1-100 хүртэл өвчлөл бүртгэгдэж, нийт 167 хүн нас бараад байгаа өвчин бол гахайн ханиад буюу томуугийн А(H1N1) вирүсийн шинэ халдвар.

Манай улсад томуугийн А(H1N1) вирүсийн шинэ халдварын сэжигтэй байж болзошгүй хэд хэдэн тохиолдол эмнэлэгт хандан үзүүлж, тусгаарлагдан хэвтэн эмчлүүлж, шинжилгээ хийлгэж, зөвлөгөө авах байдлаар явж байна. 2009 оны 5 дугаар сарын 6-наас гадаадад тоглолт хийхээр яваад ирсэн Алтан ураг хамтлагаас хойш 230 гаруй хүн ХӨСҮТ-д түр тусгаардлагдан шаардлагатай эмнэлгийн тусламж үйлчилгээг аваад байгаа.

Өнгөрсөн 7 хоногт Бээжинд явж байгаад ирсэн, халуурсан, ханиасан, хоолой өвдсөн, нус гоожсон гэсэн зовиуртай 2 хүн 20-22 -нд хэвтээд шинжилгээ хийлгээд гахайн томуу биш гэсэн хариу гарсан тул эмнэлгээс гарсан.

Өчигдөр 23/ҮI-ны өдөр Сингапурт явж байгаад ирсэн мөн л дээрх зовиур илэрсэн 2 хүн одоо эмнэлэгт тусгаарлагдаад шинжилгээ өгсөн, хариугаа хүлээгээд урьдчилан сэргийлэх эмчилгээ хийлгээд хэвтэж байна. Эдгээр халдварт өвчнүүд манай улсад гараагүй буюу цөөн гарсан, буурсан, нэгэн хэвийн байгаа, ихэссэн, гарч болзошгүй эрсдэл бий болж байгаа нь экологи, биологи, социологийн болон даярчлалын нийтлэг бөгөөд өвөрмөгц олон шалтгаан, нөлөөлөх хүчин зүйлүүдтэй холбоотой байдаг.

Халдварт өвчний гаралтанд нэг улс, нэг байгуулага, нэг хүний нөлөө үйлдэл ихээхэн хамааралтай боловч, түүнийг шийдэхэд 1 хүн, 1 байгууллага, 1 улс орны тухайд өнөө үед бэрхшээлтэй, бараг боломжгүй гэдгийг томуугийн А(H1N1) вирүсийн шинэ халдварын тархалт тодорхой харууллаа.

Эдгээр шалтгаан, нөлөөлөх хүчин зүйлүүдийг олон талаас нь боломжоороо судалсан мэдээлэл дүгнэлтэнд үндэслэн манай улсад цаашид зонхилон тохиолдох халдварт өвчнүүдийн талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээг ХӨСҮТ-өөс холбогдох байгууллагуудтай хамтран дараах байдлаар боловсруулан ажиллаж байна.

Үүнд:

1. Монгол улсад бүртгэгдэж байгаа хүний халдварт өвчний өнгөрсөн, одоо, ирээдүйн төлөв байдлын 2020 он хүртлэх хандлагыг аймаг, өвчин, оноор тооцон гаргасан.

2. Шинэ болон дахин сэргэж буй халдварт өвчнөөс эрт сэрэмжлэх, хариу арга хэмжээний 2008-2010 оны стратеги батлуулан хэрэгжиж байна.

3. Сүрьеэ, ХДХВ/ДОХ/БЗДХ-ын чиглэлээр 2013-2014 он хүртэл Дэлхийн глобаль сангаас санхүүгийн дэмжлэг авах хөтөлбөрүүд батлагдаад хэрэгжиж байна.

4. Вирүст хепатиттэй тэмцэх сэргийлэх стратегийг боловсруулсан

5. Сүрьеэ өвчинтэй тэмцэх сэргийлэх 2010-2015 оны Үндэсний стратеги болон

6. ХДХВ/ДОХ/БЗДХ-тай тэмцэх сэргийлэх 2010-2015 оны Үндэсний стратегийг өртөг тооцсон байдлаар боловсруулаад дуусах шатандаа явж байна.

7. Дархлаажуулалт бүхий халдварт өвчнүүдийн талаар ирэх жилүүдэд 5 цэнт (сахуу- хөхүүл ханиад- татран-В вирүст хепатит- хетофилиус), ( улаан бурхан- улаанууд- гахайн хавдар), А вирүст хепатит, пневмококкийн эсрэг олон цэнт вакцин, улиралын томуу, Хүний папилома вирүсийн вакцин зэргийг эрүүл мэндийн практикт шат дараалан нэврүүлэх, хамралтыг өргөжүүлэх арга хэмжээнүүдийг судлаж төлөвлөж байна.

Мэргэжлийн байгууллагаас хариуцан зохион байгуулж, оюунлаг олон хүний хөдөлмөр, оюуны хүчээр бүтээн бий болгосон эдгээр бүтээгдэхүүнийг мэргэжлийн, удирдлагын, улс төрийн, эдийн засгийн шийдвэр гаргагч, бодлого боловсруулагчид, донор хандивлагчид, хамтран ажиллагчид маань дэмжиж, хүн амын эрүүл мэндийн тусын тулд хамтран хэрэгжүүлэх нь чухал байна. ХӨСҮТ-ийн сургалт, хэвлэл мэдээллийн алба.

 

Жилд 3000-3500 хvн хорт хавдраар өвчилж байна

Хавдар судлалын vндэсний тєв єдєр бvр vйлчлvvлэгчдийн хєл, хєдєлгєєнєєр тасардаггvй. Дєрвєн давхар энэ эмнэлгийн аль ч давхарт гарсан хvн олонтой байх юм. Энэ нь хавдраар євчлєгсєд нэмэгдэж байгаа гэх мэдээлэл баталгаажих мэт сэтгэгдэл тєрєв. Сvvлийн vед залуужих болсон энэ євчний талаар Хавдар судлалын vндэсний тєвийн зєвлєх эмч, Монгол Улсын хvний гавъяат эмч, доктор, профессор Р.Сандуйжав “Манай улсад 20 жилийн ємнє жилд 2000-2500 хvн хорт хавдраар євчилдєг байсан бол сvvлийн жилд энэ тоо нэг дахин єссєн. Єєрєєр хэлбэл, жилд 3000-3500 хvн хорт хавдраар євчилж байна. Энэ бол их тоо” хэмээн эмзэглэн ярьсан. Хорт хавдар эмчлэгддэг ч гэлээ хvндэрсэн vедээ эдгэрэх магадлал багасдаг. Тиймээс хvмНийтэлсэн: medical_82, Нээгдсэн: 4, Сэтгэгдэл: 0, Жоорло

Агаарын бохирдлоос хорт хавдар vvснэ

Манай улсад хорт хавдраар євчилсєн хvний тоо єнгєрсєн онд 3500 гаруй байгааг Хавдар судлалын vндэсний тєв бvртгэжээ. Хорт хавдраар євчлєгсдийн тоо ихсэж байраа нь хvнсний чанаргvй бvтээгдэхvvн хэрэглэх, агаарын бохирдлоос шалтгаалсан гэж мэргэжилтнvvд vзэж байна. Жилдээ таван сая тонн нvvрс тvлдэг дулааны дєрвєн цахилгаан станц, 400 тонн нvvрс хэрэглэдэг 250 гаруй жижиг уурын зуух нийслэлд бий. Эдгээр нь хотын агаарт 200 гаруй тєрлийн хорт бодис цацдаг байна. "Агаарын бохирдол нь зєвхєн амьсгалын замын євчин vvсгээд зогсохгvй, оюун ухаанд нєлєєлж, хvнийг дархлаагvй болгодог. Эдгээр vрэвсэл нь архагшиж, хавдар vvсгэх эхлэл болдог. Тєвєнх, мєгєєрсєн хоолойн хавдар нь манайд цєєн байдаг ч жилээс жилд нэмэгдэж байна" гэж Хавдар судлалын vндэсний тєвийн эрдэм шинжилгээний судлалын мэдээллийн албаны дарга Д.Оюунгэрэл ярилаа. Улаанбаатар хотын утаа энэ хэвээр байвал хvн бvр 4-5 жилийн дараа хавдартай болох магадлалтай гэнэ.

Манай улсын 354 мянган иргэн элэгний өвчлөлтөй гэнэ

Элэгний євчлєл болон тvvгээр нас баралтын тоо манай улсад эрс нэмэгдэж, єнгєрсєн жилvvдэд євчлєгчид нь залуужин хєдєлмєрийн насныхныг хамарч байгаад мэргэжлийн эмч нар санаа зовинож байгаа гэнэ. Хоол боловсруулах эрхтний эмгэгд элэгний євчлєл багтдаг байна. Тэр тусмаа хамгийн их євчлєлийг хамарч нас баралтыг толгойлж байгаа нь элэг гэнэ. Дотроо вируст гепатит В,С,Д маркер зэрэг олон тєрлийн нян vvсгэгчтэй. Эдгээр нь хvндэрсээр 10-15 жилийн дараа хорт хавдар болон євчилдєг аж. Єнєєдрийн байдлаар манай улсад 354 мянга 200 хvн элэгний євчлєлєєр євдєж тэдгээрийн 70 хувь нь халдвартай євчлєлд бvртгэгдсэн байдаг байна.

Элэгний євчлєл иймэрхvv байдлаар хурдацтай нэмэгдэж байгаа учраас “Монголын элэг судлалын тулгамдсан асуудлууд” нэртэй сургалт семинарыг зохион байгуулжээ. Хоёр єдєр vргэлжлэх семинарт хот хєдєєгийн 250 гаруй элэг цєсний мэргэжлийн эмч нар оролцсон байна. Эмч нарт зориулж семинарын vеэр элэгний эмчилгээ, єнєєгийн байдал оношлогоо, євчний vед мєн євчтєнд хоол идэш ямар ач тустай, талаар академич, эрдэмтэн судлаачид лекц уншин илтгэл тавьжээ. Орон нутгаас ирсэн эмч нар єєрсдийн бэлдэж ирсэн судалгааны ажлаа дvгнэн харилцан ярилцаж vр дvнгээ ч мєн хэлэлцсэн байна.

Үе мөчний үрэвсэл

Яс ба үе мөн булчин нь бидний биеийг хөдөлгөж байдаг үндсэн гол эд бүтэц юм. Тэр дундаа хоёр ясийг холбогч үүрэг бүхий үений тусламжтайгаар та бидний бие  зөөлөн уян налархай хөдөлөх боломжтой болдог билээ. Мөн үе нь хүний бие хөдлөх үед ясанд ирдэг чочрол болон даралтыг зөөлрүүлэн бууруулах үүргийг давхар гүйцэтгэж байдаг байна. Өөрийн энэ мэт үүргээ биелүүлэхийн тулд үе нь нарын төвөгтэй бүтэцтэй байдаг.

Хэрэв та бидний биед үе мөч байдаггүй байсан бол хэрхэх байсан бол? Хөлөө нугалж тэнийлгэхээс өгсүүлээд  хоол цай идэж уух, юм бичих зэрэг хамгийн энгийн бөгөөд зайлшгүй хэрэгтэй зүйлсээ ч хийж чадахгүйд хүрэх нь мэдээж юм. Гэвч хүмүүн төрөлхтөн бид үе гэгдэх энэ ганц эдийнхээ тусламжтайгаар өдөр тутмын амьдралын энгийн хөдөлгөөн бүү хэл хамгийн үзэсгэлэнт бүжгийг бүжиж чадаж байна гэдгээ ухаардаггүй нь харамсалтай. Хүн анх хоёр хөл дээрээ явдаг болж гараа чөлөөтэй хөдөлгөн ашиглах болсноор өнөөгийн хөгжингүй шинэ соёл иргэншилийг үүсгэн байгуулах эхлэл нь тавиглсан боловч мөн тэр мөчөөс л үе мөчний өвчин эмгэгийн эхлэл тавигдсан юм. Бусад амьтадтай адилаар дөрвөн хөллөж явдаг байсан хүн хоёр хөл дээрээ явдаг болсноор биеийн доод хэсэг ба гол нуруу, үенд улам их чочрол болон даралт ирэх болжээ. Ихэвчлэн үе гэвэл өвдөг ба мөр, тохой, бугуй зэргийн зүйл толгойд орж ирдэг боловч хүний биед нийт 143 ширхэг үе байдаг билээ. Тэр дундаа толгойны яс шиг тогвортой огт хөдөлдөггүй үе ч мөн байхаас гадна ахар сүүл шиг үл мэдэгдэм жаахан хөдөлдөг үе ч байдаг. Тийм боловч ихэнх үенүүд чөлөөтэй хөдөлдөг. Эдгээр үеийг зөөлөн үе гэдэг ба үе мөчний өвчин нь эдгээр зөөлөн, сайн хөдөлдөг үеэнд л үүсдэг байна. Үенд хоёр ясны уулзвар хэсэг буюу ясны төгсгөл хэсэгийг хучсан мөгөөрсөн яс байдаг. Энэ төгөөрсөн яс нь яс хоорондын үрэлтийг сааруулж уян налархай хөдөлгөх ба ясийг яамар нэгэн цочирлоос хамгаалах үүрэг гүйцэтгэдэг. Хоёр ясыг холбогч зүйл нь шөрмөс бол булчин болон үеийг холбогч эдийг бүлх гэнэ. Хоёр ясний хооронд шингэн зүйл байх ба тухайн шингэн нь гадан талаараа хальсан бүрхэвчтэй байдаг. Хоёр ясны хооронд байх шингэн эд нь үеийг уян налархай хөдөлгөхөөс гадна судас байхгүй учираас шим тэжээл авах боложгүй ясанд шим тэжээлийг нийлүүлэх үүргийг давхар гүйцэтгэдэг. Энгийн үе мөч нь эдгээр бүтэцүүдийн харилцан нягт холбооны үндсэн дээр саадгүй жигд хөдөлж байдаг. Гэвч эдгээрийн аль нэгэнд нь асуудал үүссэн үед чөлөөтэй хөдлөхөд бэрхшээл учирахаас гадна яаралтай арга хэжээ авахгүй бол эцэст нь үе мөч өөрийн үүргээ биелүүлэх чадваргүй болох тохиолдол бий. Хамгийн ихээр гэтэл авдаг бүтэц нь бүлх, үе хоорондын шингэнийг бүрхэгч хальс, шөрмөс, ясны төгсгөл хэсгийг бүрхэж байдаг зөөлөн мөгөөрсөн эд зэрэг юм. Эхэн үедээ эргүүлэх ба бөхийх, тахийлгах зэргийн хөдөлгөөн хийхэд хүндрэл учиран өвдөлт мэдэрэгдэж байгаад эмчилгээ хийлгэхгүй анхаарал сулруулбал алхах, босох, суух зэрэг хамгийн энгийн өдөр тутмын амьдралд ч бэрхшээл учирч болно. Зарим дохиолдолд үе хатууран тахийлгаж ч чадахагүй байдалд ордог.

(Нийт: 69)