|
Бєєр, шээсний суваг давсганд чулуу vvсэх нь євчлєл vvсгэдэг ажээ. Эртний Египетэд хэдэн мянган жилийн тэртээ єєд болсон хvний мумигаас давсагны чулуу олдож байсан баримт байдаг гэх. Тэгэхлээр энэ євчин нэлээд эртнээс илэрсэн гэдэг нь ойлгомжтой. Залуучууд болон дунд насны хvмvvсийн шээсний суваг, бєєрєнд чулуу vvссэн байдаг бол хvvхэд болон ахимаг насныхны давсганд чулуу vvсэх нь элбэг тохиолддог байна. Чулууны тоо нэгээс хэдэн зуун ширхэг хvртэл байдаг бєгєєд хэмжээгээрээ шар будааны дайтай болж, улмаар 10-12 см-ын диаметрийн хэмжээтэй хvртэл янз бvрээр томордог аж. Жингийн хувьд 2,5 кг хvрсэн тохиолдол ч гарч байсан юм байна. Чулуу vvсэх vндсэн шалтгаан бодисын солилцооны бага зэргийн хямралаас vvдэн уусдаггvй давс vvсэх явдал юм. Тэдгээр нь урат, фосфатд, оксилат чулуу болон хатууждаг ажээ. Гэхдээ давсганд чулуу vvсэх євчнєєр євдєх нь удамшлын хандлагатай байлаа ч дараах хvчин зvйлс нєлєєлєхгvй бол євдєхгvй магадлал муутай гэж vздэг юм байна.
Vvнд: -Хvнс болон усны найрлага. Жишээ нь, хурц болон хvчиллэг. хоол хvнс шээсний хvчиллэгийг ихэсгэдэг бєгєєд vvнээс болж чулуу амархан vvснэ. -Амин дэмийн дутагдал. -Ясны євчин, гэмтэл. Ясны чємєгний vрэвсэл, яс сийрэгжих. -Архаг ходоодны vрэвсэл, бvдvvн гэдэсний vрэвсэл, шархлаат євчин зэрэг ходоод гэдэсний архаг євчин. -Шингэн дутагдах. Бие махбодод ус дутагдах нь халдварт євчин, эсвэл хордлогын vед vvснэ. -Бєєр болон шээс бэлгийн системийн янз бvрийн євчнvvд. Бєєрний тэвшинцрийн vрэвсэл, давсагны vрэвсэл, тvрvv булчирхайн томролт, тvрvv булчирхайн vрэвсэл болон бусад хvчин зvйл.
Шинж тэмдэг Бvсэлхий орчмоор чинэрэх, хатгаж євдєх, шээс цустай гарах, огцом хєдлєхєд євдєж байгаа бол бєєрєнд чулуу vvссэн байх магадлал єндєр. Хэрэв чулуу шээсний сувагт байвал чулууны хєдєлгєєнийг даган євдєлт нь бvсэлхийгээс цавь руу, хэвлийн доод хэсэг рvv, бэлэг эрхтэн рvv, гуяны дотор гадарга руу шилждэг. Харин чулуу нь шээсний сувгийн доод хэсэгт байрлаж байгаа бол шалтгаангvйгээр шээс хvрэх нь олонтаа тохиолдоно. Чулуу шээсний сувгийн нvхийг бvрэн тагласан бол шээс бєєрєнд хуралдан бєєрний хатгаа vvсгэнэ. Євдєлт нь бvсэлхий орчимд хvчтэй хатгуулан базлах, гэдэсний доош хэсгээр чинэрч мэдрэгдэнэ. Энэ маягаар vе vе намдаж, дахих зэргээр хэдэн цаг, єдрєєр ч vргэлжилж мэднэ. Євдєлт дээд цэгтээ хvрсэн vед бєєлжих, халуурах, бие чичрэх зэрэг шинж тэмдэг илрэх юм. Чулуу байрлалаа єєрчилсєн, эсвэл шээсний сувгаас гарах vед євдєлт зогсдог ажээ. Чулуу давсганд байгаа vед шээс цустай гарахаас гадна хєдлєх, шээх vед хэвлийн доод хэсгээр євдєлт єгнє. Єєр нэг шинж тэмдэг нь ойр ойрхон шээс хvрэх юм: Явах, сэгсрvvлэх, биеийн хvчний ажил хийх vед шээс хvрдэг. Мєн шээх vед давсаг сулраагvй атал шээс огцом тасалдах шинж тэмдэг илэрч болдог. Ингэж тасалдсан шээс зєвхєн биеийнхээ байрлалыг сольсны дараа л гарах боломжтой.
Оношлогоо Бvсэлхий орчимд байнга євдєх, шээс цустай гарах, халуурах, чичрэх, шээх vед хатгуулах юмуу аль эсвэл шээхэд бэрх”шээлтэй байвал бєєрний эмчид хандах хэрэгтэй. Эмч чулууг vvсгэсэн давсны найрлагыг тогтоохын тулд чулуу vvсэх эрсдлийн шинжилгээг шээсэнд хийнэ. Харин шээс бэлгийн системийг хэт авиагаар харах, компьютерийн томографийг ашиглан чулууны байрлалыг тодорхойлно. Зєнд нь орхивол бєєр, шээсний суваг, давсагны vрэвслийг vvсгэн, улмаар бєєрєє авахуулахад ч хvргэх аюултай тул яаралтай эмчилгээ хийлгэх хэрэгтэй.
Урьдчилан сэргийлэлт Шээсний замын чулуужих євчний Vед тусгай хоолны дэглэм баримтлах хэрэгтэй. Ингэхдээ чулууг vvсгэгч тунадас бий болгодог хvнсний бvтээгдэхvvнийг хэрэглээнээс хасна. Мєн єдєрт хоёр литр тvvнээс багагvй хэмжээний шингэнийг єлєн элгэн дээрээ, хоолноос ємнє болон хойно, хооллолтын хооронд, унтахын ємнє их хэмжээгээр ууна. Шээсний зам чулуужих євчний vед зєвхєн мэргэжлийн эмчийн зєвлєгєєг дагаарай.
|
Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: