Цус багадалт

Миний хөл үргэлж даарч чийгтэж, гар хөлийн үзүүр хүйтэн байдаг. Энэ нь цус багадалтын шинж мөн үү? Хэвийн эрүүл болохын тулд яах вэ?
Хариулт: Цус багадалтын үед биеийн элч, энерги хомсдож хүмүүс амархан даарч хөрөх, ялангуяа гар хөлийн үзүүр хүйтэн байх явдал элбэг байдаг. Гарын алга, хөлийн үзүүр чийгтэх өөр нэг шалтгаан нь мэдрэл-судасны аппаратын үйл ажиллагаатай ч холбоотой байх тал бий. Эрүүл хэвийн болохын тулд дараах энгийн арга хэмжээ таньд тус болно. Үүнд: Цус багадалтын эсрэг улаан лооль, шарсан элэг хэрэглэх, төмрийн бэлдмэлээр баяжуулсан хүнсний зүйл авах, алим тогмол идэх сайн. Эмчийн хяналтанд орохыг бод. Шинжилгээн дээр төмөр дутагдлын цус багадалт батлагдвал төмрийн бэлдмэл, фолийн хүчил хэрэглэхийг зөвлөө. Наран шарлага, усан засал үр дүнтэй.

Цус төлжүүлэхийн тулд яавал дээр вэ?

Намайг цус багатай бас цус өтгөрсөн гэх юм. Ийм үед ямар эмчилгээ үр дүнтэй вэ? Хямд төсөр гарын доорхи эмчилгээг хэлж өгнө үү?

Хариулт: Цус багадалт, цус өтгөрөлт хоёр шалтгааны хувьд ч, эмчилгээний хувьд ч ялгаатай.
Цус багадалтын үед цус төлжүүлэх ач холбогдол бүхий хоол хүнсийг гэрийн нөхцөлд хэрэглэх нь хамгийн хямд арга болно. Үүнд:
Шарсан элэг, чанасан бөөр зүрх, хонины гэдэс, боодог, шорлог, чанасан гүзээ, луувангийн шүүс, улаан лооль, дарс зэрэг хүнсний зүйл ашигтай. Цус өтгөрөлтийн үед өргөст хэмх, алим, лийр, шийгуа, усан үзэм, байцааны шүүс сайн бөгөөд аспирин эмчилгээний журмаар өдөр ширхэг уух зүгээр. Цус өтгөрөлт нь яваандаа цусны эргэлтийн зогсонгишил үүсгэх, тархи, зүрх зэрэг амин эрхтнүүд цусан хангамжаар дутагдах, улмаар харвалт, шигдээс үүсэх аюултай. Иймэзс цус өтгөрөлтийн үед шингэн сайн уух, эмчийн хяналтанд байж, зүрхний бичлэг, биохимийн шинжилгээ наад зах нь жилдээ нэг удаа хийлгэж байхыг сануулъя.

Эх сурвалж:
Миний эрүүл мэнд

Сэтгэгдэлүүд:

Одоогоор сэтгэгдэл бичигдээгүй байна. Та бичвэл анхных нь болно.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.