Зvрхний єєрийг нь тэжээгч судас нарийссанаас, зvрхний цусан хангамж дутагдан, vvнээс vvдэн гарах євчин юм.
Аливаа эрхтний цусан хангамж багассанаас тухайн эрхтний vйл ажиллагаа буурдаг. Єєрєєр хэлбэл, зvрхний цусан хангамж дутагдахад, зvрхний гол vйл ажиллагаа болох- цусыг амин чухал эрхтнvvдэд тараах vйл ажиллагаа доголдоно гэсэн vг.
Дээрхи євчний шалтгаан нь 90-97%-ийн тохиолдолд зvрхний титмэн судасны хатуурал байдаг.
Зvрхний цус дутмагших євчин vvсэхэд, цусан дахь холестериний хэмжээ ихсэх, єєрєєр хэлбэл, амьтны гаралтай єєх, тос илvvтэй хэрэглэх,цусны даралт ихдэх, тамхи идэвхитэй болон идэвхигvй татах, хєдєлгєєн багасах, таргалах, чихрийн шижингээр євдєх, ажлын ачаалал хэт их байх, байнгын стресстэй орчинд ажиллах, удамшлын зарим нэг хандлага нєлєєлєх жишээтэй.
Хvнд дээрхи халгаат хvчин зvйлээс 3-4 нь байвал, зvрхний цус дутмагших євчнєєр євдєх магадлал 2-3 дахин єсдєг байна.
Дээрхи євчнєєр євдєхєд ямар зовиур илрэх вэ? гэвэл, зvрх орчмоор євдєх, євдєлт нь єєрийн гэсэн онцлогтой, тухайлбал, євчvvний араар хорсч, базалж буй мэт болох, энэ нь ажлын ачаалал, сэтгэл санааны тавгvй байдлаас хамаарах хандлагатай байх, зvvн мєр, дал, хvзvv рvv дамжин vргэлжлэн євддєг онцлогтой. Мєн дотор цухалдах, зvрх дэлсэх, амьсгаадах, айдас тєрж, бие тавгvйтэх зэрэг шаналгаа илэрдэг байна..
Євдєхгvй байхын тулд: Хvн бvр амьдралынхаа хэв маягийг зєв зохион байгуулах, єєртєє таарсан ачаалал бvхий ажлыг хийх, биеийн жингээ хэвийн хэмжээнд барих, амьтны гаралтай єєх, тос /ялангуяа хонины мах/, чихэрлэг зvйл бага хэрэглэх, тамхи татахгvй байх, хэрэв татдаг бол цаг алдалгvй гарах, сэтгэл санааны дарамтаас биеэ зайлуулж чаддаг байх, спортын ямар нэг тєрлєєр нас, биений онцлогт тохируулан хичээллэх, єєрийнхєє нас, бие, хийж буй ажлын онцлогт хоолныхоо илчлэгийг тааруулж байх, хэрэв цусны даралт болон чихрийн шижин євчнєєр євчилсєн бол эмчийн хяналтанд байнга эмчлvvлэх хэрэгтэй.
Хэрэв, зvрхний цус дутмагших євчнєєр нэгэнт євчилсєн нь тогтоогдвол, дотор, зvрх судасны эмчид хандан, оношийг тодруулан, тууштай эмчлvvлэх хэрэгтэй. Дээр дурьдагдсан євчин vvсэхэд нєлєєлєх хvчин зvйлvvдээс єєрт тань байвал, цаг алдалгvй салах, євчнийг ялан дийлэх сэтгэл санааны итгэл vнэмшил, тэвчээртэй байх хэрэгтэй.
|
Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: