
-Энэ нь дорно дахины монгол эмнэлгийн ойлголтоос гаралтай үг. Яагаад гэвэл, монгол, түвд эмнэлгийн үндсэн сурах би.чгийн үндэс болсон "Эмийн дөрвөн үндэс" гэж ном бий. Тэнд зүрхний наймхан өвчнийг ялгаж бичсэн байдаг юм. Зүрхний хий, зүрх будангуйрах, зүрхний халуун гэх мэт.
Манайхан их цочир ууртай хүнийг зүрхний хийтэй гэж ярьдагдаа. Сэтгэл санаагаар амархан унадаг, аймхай хүнийг үнэхээр зүрх муутай хүн гэдэг. Тэр номуудыг уншиж байхад яг л тийм шинж тэмдгүүдийг бичсэн байдаг юм. Тэр үед сэтгэцийн өөрчлөлтүүдийг зүрхний өвчинтэй хольж хутгаад бичээд байсан юм билээ. Түүнээс л үлдсэн ойлголт монголчуудад байдаг. Айдсын илрэл бол зүрх хурдан цохилж, дэлсэнэ. Эсвэл онгироо сагсуу хүнийг зүрхний хийтэй гэдэг нь дорно дахины эмнэлгээс үлдсэнтэй хол-боотой. Түүнээс биш, аймхай хүний зүрх муу, эсвэл зүрх муутай хүн аймхай байна гэхгүй.
-Зүрхний өвчинд загасны мах тустай юу?
-Махыг цагаан, улаан гэж ангилдаг. Цагаан маханд загас, шувууны мах, өндөг ордог. Загасны мах өөх тос багатай, нарийн ширхэгтэй, амархан задардаг мах учраас их тэжээллэг. .Тэгэхээр өөх тос нь ханаагүй өөхний хүчилтэй. Ханасан гэдэг нь хонины зэрэг амархан загсдаг, хатуурдаг өөх. Ханасан. ханаагүй өөхний хүчил гэдэг нь юугаар ялгаатай вэ гэхээр өөхний хүчил дагуу хүчилтөрөгчүүд нь чөлөөт валент ихтэй гэсэн үг. Өөрөөр хэлбэл, идэвхтэй, өөр органик бодистой урвалд ороход бэлэн гэсэн үг. Бүх чөлөөт валент нь эргээд зөвхөн өөхнийхөө хүчилд холбогдсон байвал задрахгүй. Биед ороод задрахгүй, өөр органик бодистой урвалд орохгүй. Тэгэхээр хүний биед ороод судасны хана, элэг зэрэг энд тэнд тунаж үлдээд байх магадлал ихтэй. Загасны өөх тос тэгэх нь бага. Хөлддөггүй, шингэн өөх гэсэн үг. Тэрүүгээр нь бодоход зүрхэнд муу юм байхгүй. Гэхдээ эмчилгээний журмаар хэрэглэнэ гэж байхгүй. Загасны мах иддэг орны хүмүүс бие жижигтэй, хөнгөн шингэн, урт насалдаг.
-Шүд цоорох нь яагаад зүрхэнд нөлөөлдөг вэ?
-Шүд цоорохоор тэр хөндийд зүсэн бүрийн нян хадгалагдаж байдаг. Тэр нь хүнийг амьсгалах, хоол идэх тоолонд бие рүү нь урсч орж байдаг гэсэн үг. Тэдгээр нь хүний зүрх болон бусад эрхтэнд нөлөөлнө.
Зүрх муутай хүмүүст шүдний өвчин маш аюултай. Зүрх муутай гэдэг нь органик өөрчлөлттэй, зүрхэндзэ цоорхойтой, эсвэл зүрхний хавхлагийн гажигтай хүмүүс шүү дээ. Ийм өвчтэй хүмүүс шүдээ эмчлүүлэхийн өмнө ба хойно тав хоногийн турш заавал антибиотик ууж байх ёстой. Тэгэхгүй бол шүдийг эмчлэхээр оролдох үед маш их нян цус руу орж байдаг. Эрүүл хүний дархлааны систем эдгээр нянг цэвэрлээд гаргадаг бол органик өөрчлөлттэй хүмүүсийн яг тэр хэсэгт нь нян суучихдаг. Тиймээс болгоомжтой хандаж, эрүүл мэнддээ анхаарал тавьж байх ёстой.
-Шар тайлахын тулд 100 татахаас өөр арга байдаг уу?
-Шартах нь архины гүнзгий хордлогод орж байгаагийн шинж. Архи хүний биед орохоор элэг хоргүйжүүлэн цөсөөр дамжуулан өтгөн, шингэнээр биеэс гадагш гаргадаг. Тэгж дийлэхээргүй их байгаа учраас архи хүний мэдрэлийн систем, элэг, дотор эрхтнийг хордуулсан үеийг шартах гэдэг. Мөн архинд донтох өвчний 2-6, 3-а зэрэгт орохоор өвчин хүндрээд ирэхээр шартдаг болдог. Шар тайлахын тулд архи уух тохиолдол Орос, Монголоос өөр газар байдаггүй, Харин үүний оронд шингэн зүйл сайн ууж, өвчин, зовиур намдаах анальгин, аспирин зэрэг эм ууж болно.
Уншигчдаас ирсэн эрүүл мэндтэй холбоотой бүхий л асуултад Б.Болдсайхан эмч хариулж байгаа билээ. Та асуултаа 1987 утсаар өгөөрэй.
|
Эх сурвалж:
ӨДРИЙН СОНИН |

Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: