Энэхvv ер бусын нээлтийг Антверпений их сургуулийн доктор Эрик Франсений удирдсан эрдэмтдийн баг хийжээ.
Тамхины нєлєє сонсголыг хэрхэн муутгадаг талаархи эл судалгаа нэлээн эрт хийгдсэн боловч саяхан 4000 хvн дээр явуулсан судалгаагаар бvрэн тєгс батлагдсан юм. Туршилтад сонсголыг шалгах энгийн сорил авсны дараа судалгаанд оролцогсдоос тэдний зуршлын талаар асуулт асуужээ. Туршилтаас харахад тамхичдын сонсголын чадвар нэлээд муудсан болох нь батлагдсан байна. “Хэрвээ тухайн хvн дор хаяж нэг жил тогтмол тамхитай найзалсан бол сонсгол муудаж эхэлнэ” гэж доктор Франсен мэдэгджээ. Тамхинаас vvдэлтэй нэгэнт сонсгол муудаж эхэлсэн бол тvvнийг хэвийн тєвшинд оруулах ямар ч боломжгvй аж. Нэгэнт л тамхитай нєхєрлєсєн бол тунг нь багасгаад ч сонсгол сайжрах тєлєв бvрхэг гэнэ. Yvнээс гадна хэт тарган хvмvvсийн хувьд ч сонсгол муудах аюултайг эрдэмтэд анхааруулсан байна. Тамхи татсанаас болж чихний цусан хангамж буурч, ингэснээр хvчилтєрєгчийн нийлvvлэлтийн хэмжээ эрс багасдаг. Мєн эсэд хортой нєлєє vзvvлдэг метаболизмыг ихэсгэдэг аж.
Блогийн нүүр » Тамхи сонсгол муутгадаг
2009-08-03 16:49:49

Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: