Бамбай булчирхай баяр баясгаланг бидэнд бэлэглэдэг

УКТЭ-ийн Дотоод шvvрлийн булчирхайн их эмч Ц.Бодьцэцэгтэй ярилцав.

-Хvний биед байх ёстой булчирхайн нэг нь бамбай. Танд vзvvлэхээр євчтєнvvд их дугаарласныг харахад энэ євчин газар авсан шиг санагдлаа?
-Хvний дотоод шvvрлийн булчирхайн нэг нь бамбай булчирхай. Энэ нь даавар ялгаруулж бодисын солилцоог эрчимжvvлдэг. Єєдрєг бодол, баяр баясгалан, бадрангуй, цоглог бvхнийг бидэнд бэлэглэдэг булчирхай юм. Сvvлийн 15 жилд нийгмийн сєрєг нєлєєллєєс vvдэн бамбай булчирхайн євчлєл ихэссэн. Хvнсэн дэх иодын агууламж багасч, хєрс, усны бохирдолт, хэт хотжилт, нийгмийн бухимдал зэрэг євчлєлд их нєлєєлдєг. Манай эмнэлгээр vзvvлж зєвлєгєє авах хvсэлтэй хvмvvсийн тоо ихсэж байгааг олон талаас нь ойлгож болно. Хvмvvсийн тодорхой хувь нь урьдчилан сэргийлж vзvvлдэг. Энэ нь иргэдийн эрvvл мэндийн боловсрол дээшилсэнтэй холбоотой. Мєн манай эмнэлгийг сонгоод бидэнд итгээд ирдэг нь сайн хэрэг. Тиймээс євчтєн нэг бvрт нарийн зєвлєгєє єгч, эмчлэх шаардлагатай євчтєнvvдийг цаг алдалгvй хvлээн авах нь бидний зорилго.

-Орон нутгаас ирсэн євчтєнvvдийг танай эмнэлэг л хvлээн авдаг. Орны хvрэлцээ хангалтгvй учраас хэвтэж эмчлvvлэхэд цаг алдаж байна гэж євчтєнvvд гомдоллож байсан?
-Хэвтэж эмчлvvлэх ор хязгаартай нь vнэн. Мэс заслын тасагт 7-9 ор, дотрын тасаг 45 ортой. Yvнийг нэмэх бололцоо єнєєдєртєє байхгvй. Шаардлагатай vед хэвтэж бусад тохиолдолд амбулаториор эмчилдэг. Бамбайн хордлогот vрэвсэлт євчний vед олон сараар 1-2 эмийг тогтмол уух шаардлага гардаг. Энэ журмаар буюу эмчилгээний стандартаа барьж эмчлэх нь эмч бидний vvрэг. Эмийн эмчилгээг тасралтгvй ууж чадвал хордлого намдана. Зарим тохиолдолд мэс засал, иод 131 гэсэн дараагийн шатны эмчилгээнд ордог.

-Зарим хvмvvсийн бамбай тагтааны гvеэ шиг ил тvрж томорсон байна. Євчлєлийн vе шатыг бага дээр нь мэдэх боломж байдаг уу. Бие махбодид дотроос нь хордлого єгч, аажмаар сульдаадаг хорон євчин бололтой?
-Бамбай булчирхайн томролт тэмтэрч vзээд оношлогдохоос гадна ил харагдах хvртлээ томорч болно. Євчлєлийн vе шатыг бага дээр нь мэдэх бvрэн боломжтой тул аймаг, дvvргийнхээ дотоод шvvрлийн булчирхайн нарийн мэргэжлийн эмч нарт хандаж байх нь зєв. Бамбай нь єєрєє их жижигхэн булчирхай. Гэсэн хэдий ч єєрєє олон тєрлийн євчнєєр євчилнє. Бамбайн хордлогот vрэвслийн vед ямар шинж тэмдэг илэрдгийг жишээ авч ярья. Энэ vед євчтєн тайван бус болж гар хурууны vзvvр салгалж чичирнэ, хєлєрч, амьсгаадна. Бамбайн хэмжээ томорч, нvд бvлтийнэ. Анхны шинж тэмдэг мэдрэгдвэл заавал эмчид vзvvлж, нотлох шинжилгээ хийлгэх хэрэгтэй.
-Євчлєгсдийн ихэнх нь настай хvмvvс vv. Євчний шинж тэмдгээ мэдэхгvй явсаар нас ахисан хойноо хvндрvvлчихээд байна уу?
-Харин ч эсрэгээрээ. Залуу, тєрєх насны эмэгтэйчvvд их євчлємтгий байдаг. Эмэгтэйчvvдийн бие организмд физиологийн олон єєрчлєлтvvд гарч байдагтай холбоотой. Жирэмслэлт, сарын тэмдгийн vе, цэвэршилт гэх мэт. Зовиурыг тэр бvр анзааралгvй хvндэрчихээд ирэх хvн ч байна.

-Бамбай булчирхайн хэвийн хэмжээ хэдхэн грамм. Мэс заслаар их том хавдар авч “хаях” шиг харагдсан?
-25-30 грамм шvv дээ. Мэс засал эмчилгээний нэг тєрєл. Заавал бvх булчирхайг нь авчихгvй. Онцгой тохиолдолд бvгдийг нь авч, ялгаруулдаг дааврыг орлуулах эм уулгадаг. Ихэнхдээ дааврын дутагдалд оруулахгvй гэдэг vvднээс булчирхайн тодорхой хэсгийг vлдээдэг.

-Байх ёстой булчирхайг авчихаар дотоод шvvрлээс ялгардаг дааврын организм дахь орон зай эзгvйрч байна шvv дээ. Булчирхайг нь мэс ажилбараар авахгvйгээр євчнийг эдгээх боломжгvй юу?
-Боломжтой. Бид тийм л зорилго тавьдаг. Эхлээд эмийн эмчилгээ хийж vр дvнг тооцно. Харин мэс заслын эмчилгээ хийх явцдаа дараа нь уг євчтєн яах вэ, бодисын солилцоог хэвийн яаж vлдээхэв гэсэн тооцоолол давхар тавигддаг тул дааврын дутагдал болохгvй.
-Бамбай булчирхайгаа авахуулсан хvмvvст дахин хавдар ургадаг болов уу?
-Мэс заслын дараа зангилаат хэлбэр дахин ургаж болно, зарим тохиолдолд эмчийн хяналтад байж, хэт авиа оношлогоогоор шалгуулж байх нь зvйтэй.
-Мэс заслын дараа хvмvvс ямар дэглэм сахих вэ?
-Энэ vед биеийн хvчний хvнд ажлаас хол, тайван, стрессгvй орчинд амарч, шархаа эдгэртэл эмчийн хяналтад байх учиртай.
-Зєвлєгєє маш чухал, ялангуяа эмчийнх. Та манай уншигчдад ямар зєвлєгєє єгєх вэ?
-Эрvvл байх шиг эрхэм баян vгvй. Энэ vгийн утга учрыг монголчууд маань зєв ойлгож vр хvvхдээ энэ сургаалиар єсгєєсэй. Энэ євчнєєс урьдчилан сэргийлэхэд:
-Шvд хоолой эрvvл байх
-Хоол ундаа зєв тохируулж сvv, цагаан идээ тогтмол хэрэглэх
-Тайван хvлээцтэй, єєдрєг vзэлтэй байх
-Бусад євчнєє тухай бvрт vзvvлж, эмчлvvлж байхыг зєвлєж байна.

Ж.МЯГМАРСYРЭН

Сэтгэгдэлүүд:

1. Дэлгэрсайхан (зочин) | 2009-10-15 13:28:05
Танай эмнэлэг хаана байдаг вэ? Яаж холбоо барих вэ?

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.