Манайхан гvйлсэн булчирхайн vрэвслийг ангин гэж нэрлээд сурчихсан байдаг. Ангин гэдэг латин хэлний боох, базах гэсэн утгатай “ango” гэсэн vгнээс гаралтай юм. Энэ євчнийг єєрєєр тонизиллит гэдэг гvйлсэн булчирхайн vрэвсэл гэсэн утгатай болохоор илvv оновчтой.
Шалтгаан
Хvний бие махбодод халдварын vvсгэгч орсны дараа євчин vvснэ. Ангин vvсгэгчид нь бактерvvд (дугуй, мушгиа, савханцар хэлбэрийн), вирус ба мєєгєнцєр гээд маш олон. Гэхдээ дийлэнх тохиолдолд бета-цус задлагч А бvлгийн стрептококк гэдэг дугуй бактери, арай цєєн тохиолдолд цєєн стафилококк (мєн дугуй) хоёр энэ євчний гол vvсгэгчид байдаг.
Халдвар нь гаднаас ч тэр, биеийн дотроос ч тэр орох боломжтой. Эхний тохиолдолд євчний эх vvсвэр нь євчтэй хvн байдаг. Ханиах, найтаахад євчин vvсгэгч зvг зvг цацагддаг бєгєєд эрvvл хvнийг халдварлуулна. Халдварлахаас гадна євчтєнтэй ойр байгаа сав суулга, цагаан хэрэглэл, алчуурт наалдана. Гvйлсэн булчирхайн vрэвслийн дотоод эх уурхай нь цоорсон шvд, євчтэй буйл, архаг ханиад зэрэг аргах халдварын голомтууд юм. Ийм голомтод байгаа бактерvvд нь "шинэ газар нvvж очвол" гvйлсэн булчирхайн vрэвсэл vvснэ.
Харин хэт даарах, хэт халах, агаарын бохирдол, тоосролт, дархлал буурах, гvйлсэн булчирхайн механик гэмтэл зэрэг нь гvйлсэн булчирхайн vрэвсэл vvсэхэд нєлєєлдєг таатай хvчин зvйлvvд юм. Мєн архи уух, тамхи их татах нь євчин vvсэлтийг даамжруулна.
Явц
Хvний биед нэвтэрсэн бактерvvд нь манайхны хоолойны мах гэж нэрлэдэг булчирхайд vvрлэн сvйдлэх vйл ажиллагаагаа эхэлнэ. Халдвар авснаас 5-7 хоногийн дараа євчний эхний шинж тэмдэг илэрнэ. Ангины vеийн vрэвсэл нь харшлын ба халдварын гаралтай байдаг. Єєрєєр хэлбэл vрэвсэл vvсэхэд бактериудаас гадна хvний єєрийнх нь дархлалын систем оролцож байдаг. Гvйлсэн булчирхайн гэмтлийн зэргээс хамаарч улайлттай (гадаргуун) ангина, цулцангийн (гvн) ба хонхлойт (бvр гvн) гэж ангилдаг.
Yр дагавар
Гvйлсэн булчирхайн vрэвсэл нь зvрх судасны системтэй холбоотой зvрхний булчингийн vрэвсэл, vе мєчний талаас реватизм буюу хэрэх євчин, бєєрний талаас бєєрний vрэвсэл зэрэг хvндрэлvvд vvсгэх аюултай. Тvvнээс гадна гvйлсэн булчирхайд идээ буглаа vvсгэснээр хvнд хэлбэрээр євдсєн vед цус бохирдол vvсгэх аюултай.
Шинж тэмдэг
Гvйлсэн булчирхайн vрэвсэл нь хурцаар эхэлдэг. Ингэхдээ хоолой гэнэт хатан сэрвэгнэж эхэлнэ. Дараа нь хоолой хvчтэй євдєж хатуу зvйл идэхэд тєдийгvй шингэн юм залгихад ч хэцvv болно. Халуурч, ялангуяа бага насны хvvхэд 38-40 хэм хvртэл халуурна. Бие сулран эвгvйрхэж, толгой євдєж, мєчєєр шархирч євдєнє. Хvзvvний тунгалагын булчирхай євчтэй болж томроно. Хэрэв толь аваад шагайж харвал гvйлсэн булчирхай улайсан, томорсон байна. Гvйлсэн булчирхайн идээт vрэвслийн vед тэр шар єнгийн идээ, цэврvvгээр бvрхэгдсэн харагдана. Євчин 3-7 долоо хоног vргэлжилнэ. Хэрэв ямар нэгэн хvндрэл гаралгvй явагдвал євчин арилсан ч халууралт удаанаар vргэлжилдэг.
Оношлогоо
Гvйлсэн булчирхайн vрэвсэл байж болзошгvй vед дотрын эмч, эсвэл чих хамар хоолойн эмчид очиж vзvvлэх хэрэгтэй. Гvйлсэн булчирхайн vрэвсэл нь хvндрэл vvсгэдэг ноцтой євчин тул оношыг цаг алдалгvй зєв тавих нь чухал. Заримдаа ангиныг сахуу гэдэг єєр нэг хvнд євчинтэй андуурах явдал байдаг. Шинжлэх явцад эмч хоолойг харж, хvний зовиурыг сонсож, цус, шээсэнд шинжилгээ хийж, цаашлаад хоолойноос сахуугын арчдас авч болно.
Эмчилгээ
Гvйлсэн булчирхайн vрэвслийн эмчилгээг гэртээ хийж болно. Хатуу хэвтрийн дэглэм баримтална. Гvйлсэн булчирхайн vрэвслийн хєнгєн хэлбэрийн vед сульфаниламидын бэлдмэлvvд, хvнд хэлбэрийн vед антибиотикvvдийг хэрэглэнэ. Антибиотикыг зєвхєн мэргэжилтэн л зєв сонгох боломжтой тул ангиныг єєрєє єєртєє эм бичиж эмчлэх нь гол тєлєв амжилт муутай байдаг. Антибиотикийн курсыг дуустал нь хийх хэрэгтэй. Ингэхгvй бол бvрэн устгагдаагvй нянгууд тодорхой хугацааны дараа ахин шинэ дайралтанд орж болзошгvй.
Гvйлсэн булчирхайн vрэвслийн vед шингэн юм ихээр ууж, илчлэг єндєртэй, аминдэм ихтэй шингэвтэр хоол хvнсийг хэрэглэнэ. Vе vе (єдєрт 6 хvртэл) тусгай уусмалаар хоойлойгоо зайлна. Уусмалууд нь бvлээсгэсэн перманганат кали, грамицидин, фурациллин, сод, давсны уусмал цаашлаад шар дэгд, хамба шарилжны хандаар гээд янз бvр байдаг. Мєн тvvнчлэн аспирин, гистамины эсрэг бэлдмэлvvд (супрастин, тавегил, кларитин зэрэг), С аминдэм, рутин зэргийг хэрэглэнэ.
Гvйлсэн булчирхайн vрэвсэл нь хэрэх євчин vvсэхийн эхний дохио болж болзошгvй байдаг. Хэрэв гvйлсэн булчирхайн vрэвслээр євчилснєєс хэд хоногийн дараа vеэр євдєєд эхэлвэл vений холбогч эдийн эмгэгийн эмчид хандан vзvvлэх хэрэгтэй. Гvйлсэн булчирхайн архаг vрэвслийн vед мэс заслын эмчилгээ vр дvнтэй байдаг, vvнд:
• Паллиатив буюу хєнгєвчлєх (цулцанг авах, хєєсєн цулцанг хусах,лазєраар vйлчлэх).
• Тонзиллотоми – гvйлсэн булчирхайг хэсэгчлэн, эсвэл бvрэн авах.
Мэс заслын эмчилгээг эмчилгээний бусад аргууд vр дvнгvй vед хийнэ.
Блогийн нүүр » Гvйлсэн булчирхайн vрэвсэл буюу ангин
2009-08-03 17:01:49

Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: