Засгийн газар оны эхний хагаст хийсэн ажлаа танилцуулж эхэлсэн билээ. Энэ удаад эрүүл мэндийн салбарт хийсэн ажлаа танилцууллаа. Энэ хугацаанд Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Биеийн тамир, спортын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-ын чуулганаар батлуулжээ.
Түүнчлэн бөөр шилжүүлэн суулгах хагалгаа хийлгэсэн өвчтөнд тогтоосон төлбөрийн хэмжээнээс 8153.6 мянган төгрөгийн хөнгөлөлт үзүүлж эхэлсэн байна.
Мөн нь Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжаар “Эх хүүхдийн хоол тэжээлийн байдлыг сайжруулах нь” төслийн сонгон шалгаруулалтыг явууллаа.
Эрүүл мэндийг дэмжих сангийн хөрөнгийн 2009 оны үйл ажиллагааны чиглэл, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх арга хэмжээ, төсөв, Тамхины онцгой албан татварын хоёр хувиар санхүүжих нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээ, төсвийг баталлаа.
Төлбөрийн чадваргүй, амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой иргэдэд төрөлжсөн мэргэжлийн тусламж үнэ төлбөргүй үзүүлэх нөхцөл, хэрэгжүүлэх аргачлалыг боловсруулах ажлын хэсгийг байгуулж ажилд нь орууллаа.
2008 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар худалдан авсан эмнэлгийн тоног төхөөрөмжөөс ХӨСҮТ, Орхон аймгийн нэгдсэн эмнэлэг, шинээр ашиглалтад орж байгаа болон нэгдүгээр шатлалын эмнэлэг, Яаралтай тусламжийн төв, клиникийн болон төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлэг, төв, эмнэлгийн аюултай хог хаягдал устгах төв, нийслэлийн эрүүл мэндийн байгууллага, амаржих газарт олгохоор шийдвэрлэлээ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тусламжаар олгосон тоног төхөөрөмжийг мөн ХӨСҮТ, ЭНЭШТ, Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт, 2008 оны төсөв, Дэлхийн зөн олон улсын байгууллагын хамтарсан хөрөнгө оруулалтаар худалдан авсан тоног төхөөрөмжийг дүүргийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн нэгдлүүдэд олголоо.
“Эрүүл монгол хүн” хөтөлбөрийн санхүүжилтээр худалдан авсан нэг бүр нь 648.3 мянган төгрөгийн үнэ бүхий 30 ширхэг нүдний угийн дуранг 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн төвд олголоо.
Эрүүл мэндийн яам болон “Эм Си Эм электроникс” компани хооронд байгуулсан гэрээний дагуу худалдан авсан 56.8 сая төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжийг клиникийн эмнэлэг, төвүүд болон нийслэлийн Эрүүл мэндийн газарт олгосон байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Орон нутгийн хөгжлийн хөтөлбөрүүдийн санхүүжилтээр олгож байгаа эмнэлгийн түргэн тусламжийн зориулалтын 8 автомашиныг Булган, Баян-Өлгий, Баянхонгор, Өвөрхангай аймаг, Алсын түргэн тусламжийн төв, Яаралтай тусламжийн төв, Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвд олголоо.
“Галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөнтэй шууд холбоотой ажилтанд эрүүл мэндийн үзлэг хийх журам, үүнтэй холбоотой ажил гүйцэтгэхэд хориглох, харшлах өвчний жагсаалт“”-ыг баталлаа.
“Нөхөн үржихүйн эрүүл мэнд” хөтөлбөрийн зорилтуудын хүрээнд нэг, хоёр, гуравдугаар амаржих газарт эмнэлгийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл олголоо.
Улсын Онцгой комиссын даалгаврын дагуу томуугийн хүрээний шинэ вирусийн халдвараас сэргийлэх, бэлэн байдлыг хангах ажлын хэсэг байгуулж шуурхай арга хэмжээний төлөвлөгөө батлан шаардагдах хэрэгсэл, ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодис зэргийг холбогдох байгууллагад хуваарилж бэлэн байдлыг ханган ажиллаж байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: